ТОД МАГНАЙ ПОДКАСТ-51: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Г.НЯМЦЭРЭН

Сэтгүүлч
10-р сарын 04 -нд

Ярилцлага дуусаад гэрт орж хоол идэх зуурт Алдарт ийм нэгэн түүх ярив.
... Нэг сайхан хар морь нүдэнд тусаад, сонирхоод үнийг нь асуутал гурван сая төгрөг гэж байна. Аавд ирээд хэлтэл "битүү адуу тэгж үнэтэй авч яахав" гээд халгаасангүй. Тэгэхээр нь буруу, зөв харж хэвтээд хоёр хоног хоол идсэнгүй. Гурав дахь хоног дээр аав минь тэсгэл алдав бололтой "за аваа ав" гэж байна.
Хар морио авчраад сайхан унаж эдлээд, уялаа. Хурдан байнаа. Тэгж байтал нэг хүн залгаад "Хар морийг чинь авъя" гэж байна. Тэгэхээр нь "Өнөөдөр 20 саяд авбал ав, үгүй бол би Дүнжингаравт явж уралдана. Миний хар морь хурдан байгаа" гэсэн. Тэгье гэнэ. Наймаагаа хийчихээд аав, ээж хоёртоо "сар шинийн бэлтгэл базаагаарай" гээд 10 саяыг нь өгчихлөө.
Тэгээд үлдсэн 10 сая төгрөгөө өвөртөлж аваад нутгийн нэг айлыг зорьлоо. Тэднийх нэг сайн морьтой ч уядаггүй. Ахтай нь ярьж наймаа тохироод, 10 сая төгрөгөө өгч, морио авсан. Өнөө хэд маань нөгөө 10 саяараа мал хуй авч, харин би өөрийн санаанд хүрсэн хурдан морьтой болсон.
Уяач хүн өөрийн санаанд нийцсэн хурдан морь таарвал аваад оролдоод үзэх хэрэгтэй...
Энэ мэтчилэнгийн олон сонирхолтой түүх хүүрнэсэн Сүхбаатар аймгийн Дарьганга сумын харьяат, аймгийн Алдарт уяач Гүрдагвын Нямцэрэнгийн ярилцлагыг 9-р сарын 6-ны даваа гарагийн 11 цагт Тод магнай пэйж хуудас болон юүтүбийн Долгион суваг, мөн Тод магнай аппликэйшнээрээ дамжуулан хүлээн авч үзээрэй.

Аппликейшн татаж авах холбоос :

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна