Тод манлай уяач Батчулууны Мөнхтөр: Түмний хүндлэл хүлээсэн сайхан хүлгийнхээ өмнө эр хүн өөрийн эрхгүй нурдаг юм билээ

Сэтгүүлч
10-р сарын 04 -нд

Ховд аймгийн Дарви сумын уугуул, Тод манлай уяач 

Хурдан буянгаа олон жил тогтмол амжилттай уралдуулах нь уяачийн том бахархал байх ёстой.

Түмний хүндлэл хүлээсэн сайхан хүлгийнхээ өмнө эр хүн өөрийн эрхгүй нурдаг юм билээ.

Эргээд бодоход адуу гэдэг энэ сайхан амьтны буянаар олон удаа магнай тэнийн баярлажээ. 

Эр хүн нулимсаа дотогшоо гаргах хэрэгтэй. 

Адууг дээдэлсэн, адуунд сэтгэлээ зориулсан хүнийг азын тэнгэр хардаг юм.

Би залуудаа их шартай байсан. Адуу гэдэг амьтан намайг номхруулж хүлээцтэй болгосон.

Хүн бусдад гэмгүй явбал нөхөр мундахгүй. 

Айрагдаж түрүүлсэнгүй гэж шантрах хэрэггүй. Адуунд сэтгэлээ гаргасан хүн айраг амсдаг юм.

"Тод ишлэл" номноос...

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна