Сумын Алдарт уяач Н.Цээсорогдорж: Нэг үе хоёр хээр мориороо сайхан наадсан
Сэтгүүлч
Өвөрхангай аймгийн Уянга сумын Тааз 2-р багийн харьяат, сумын Алдарт уяач Намхайнямбуугийн Цээсорогдорж 1971 оны зун Өргөн дов хэмээх газар айлын гурав дахь хүүхэд болон мэндэлжээ. Зээрд зүсмийн сайхан морьдтой. Нүүдэлчин соёлт өвөг дээдсийнхээ үйл хэргийг үргэлжлүүлж морь уяж хурдлуулан түмнээ цэнгүүлж явсан аавынхаа үргэлжлэл болсон тэрээр бидэнд ийн ярьсан юм.
-Таны намтар түүхээс ярилцлагаа эхэлье.
-Би чинь удам залгасан уяач байгаа юм. Миний аав Намхайнямбуу Уянга, Жаргалантаар нутагладаг, үхэрчин хүн байлаа. Бас морь уяна л даа. Аав сайхан зээрд морьтой. Сүүлд 1970 хэдэн оны үед бас нэг бор мориор наадаж байсан. Тухайн үед чинь одоо шиг олон наадам болохгүй. Гэхдээ болж байгаад нь оролцоод айраг түрүү авчихдаг л нэгэн явлаа. Миний санаж байгаагаас зээрд морь сумаас хоёр айраг, нэг түрүүтэй. Яг энэ нутгийн унаган адуу. Дараа нь Баянхонгор руу зарагдсан.
-Өнөө бор морь нь ямар амжилт гаргаж байв?
-Бор морь нь сумандаа давхидаг байснаас ганц нэг айрагдсан байх аа. Үүнээс гадна жижиг морьд байсан ч би айхтар сайн санахгүй юм. Миний аав чинь намайг 13-тайд өөд болсон.
-Аав нь сумын баяр наадмаас хичнээн айраг, түрүү хүртсэн хүн бэ?
-Гурваас дөрвөн айраг, түрүү авсан гэдэг.
-Таны хувьд хэдэн оноос морь уяж байгаа билээ?
-Мориноос хасагдаад л 16-тайгаасаа морь уяж эхэлж байлаа. Тэр нь 1984 он гэхээр 35 жил болчихож байгаа юм уу. Одоо хүү маань залган уяж байна. Гэхдээ хараахан айраг түрүүнд хүрээгүй ээ. Би чинь нэг үе хоёр хээр морьтой сайхан л наадсан. Гэхдээ томыг нь нь дүүдээ зараад нөгөөх нь надад 15-16 айраг, түрүү авчирсан.
-Хээр морь хаанахын адуу вэ?
-Эцэг хүрэн азарга нь Хутагтын адуу. Хан хөгшиний талын хүнээс авч байсан юм. Харин эх нь манай хээр гүү. Энэ хоёр хээр чинь хоёулаа хүрэн азарганы төл.
-Том хээрийг нь яаж яаж давхиулж байв?
-Хоёр, гурван айрагдсан. Харин бага хээрийгээ дааганд нь нэг уяж жижиг наадамд айрагдсан. Тэгээд хавчиг морь уяад долоо, найман жил давхиулсан. Хавчигтаа Нарийнтээлд болсон хаврын уралдаанд аман хүзүүдэж, сумынхаа хаврын уралдаанд 10-аар давхил уу даа. Дөрөлжийн их сунгаанаар айрагдаад, тэр жилээ сумынхаа баяр наадамд дөрөвлөсөн. Тэгээд манай нэг ах уяж урагшаа Тарагт, Туяад болсон наадмуудаар мордуулаад, Туяад нь гуравласан. Бас Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд очиж тавлаад, Дөрөлжид дөрөвлөсөн. Өөр нэг бор морийг цуг авч явсан нь гуравлаж, шүдлэн хул үрээ түрүүлсэн. Дараагийн жил нь аман хүзүүдсэн.
-Таны уясан морьдоос хамгийн өндөр амжилт үзүүлсэн нь аль нь вэ?
-Бага хээр юм уу даа.
-Хээр мориноос гадна бор морьтой байсан гэлээ. Ямар удам угшилтай юм бэ?
-Хэнтийн Дархан сумын адуу. Уянга сумандаа болон Дөрөлжинд нэг, нэг айрагдуулаад зарсан. Өөр нэг зээрд үрээ уядаг байлаа. Ер нь өнгөрсөн хугацаанд 10 гаруй морь уясан байна.
-Адууны наймаа хийж байна уу?
-Дорнодын цавьдар үрээг Баяраа дүүгээс авсан. Үүн дээр хоёр, гурван бага насны адуунууд авлаа.
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Урилгыг маань хүлээн авч ярилцсанд баярлалаа.
Б.Хастөр
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

197.210.77.57
Та бүхэнд энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулж байна уу, бөөрөө 760,000 доллараар зарж, эрүүл чийрэг байх боломжтой. Фортис эмнэлэг бөөрний ноцтой донороос 760,000 доллараар бөөр худалдаж авч байна, тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангижрах боломжтой, хэрвээ та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсч байвал fortis hospital -тай холбоо бариарай Тэд танд хагалгаанд орохын тулд визээ боловсруулж, эмчилгээний дараа шууд өгөх мөнгийг танд төлдөг Мэс засал хийвэл танд үлдэгдэл мөнгийг өгнө сонирхож байгаа бол эмнэлгээр дамжуулан холбоо барьж болно fortis.hospital.in@g mail.com
Reply