ТОД МАГНАЙ ПОДКАСТ-52: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ М.БАТТӨР

Сэтгүүлч
Даваа, 11:26 минут

...Аав минь адуунд дуртай хүүгийнхээ хүслийг биелүүлэх гэж 1975 онд Дуламсүрэн гэдэг хүнээс соёолон саарал азарга аваад нутгийн нэрт уяачдын нэг Бүрэнгийн Баатар гэдэг хүнд хадаг барин очиж намайг шавь болгож байсан юм.
Хэд хэдэн хүнд хандсан ч Баатар гуайгаас бусад нь халгаагүй юм гэнэ лээ. Баатар гуай ч бас их дурамжхан "уралдах адуу нь хэр шандастай юм, уях залуу нь хэр сэргэг юм, харж байж болно" гэж.
Аав бид хоёрыг очиход гарч ирж харчихаад "Дэндүү муу адуу хөтлөөд ирэх вий , дэмий ч юм хэлчихэв үү гэж бодоод нойр хүрсэнгүй. Азарга нь ч гайгүй юмаа. Харин хүү чинь өглөө босохгүй, үг даахгүй бол хоёр гүүг нь хөтлүүлээд буцаана шүү" гэсэн. Аав над руу хараад "За аав нь хийхээ хийсэн. Одоо чиний ажил л үлдлээ. Хичээдэг юм шүү" гэлээ.
Тэр шөнөдөө азаргаа уяж хоноод өглөө нь хусуураа аваад гарсан "шороотой морин дээр нэмнээ тавьдаггүй юм" гэж хэлээд өөрөө арилгаж өгсөн. Ингэж л миний уяач болох эхлэл тавигдсан даа...
Алдартын яриа ингэж эхлээд амттай сайхан дурсамжуудаар үргэлжилсэн.
13-ны даваа гарагийн 11 цагт хүлээн авч үзээрэй.

Аппликейшн татаж авах холбоос :

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.