Сумын Алдарт уяач, Манлай хүлэгч З.Содном: Уя морьдоо цаг, улиралд нь тохируулж зөв унаж эдлэх хэрэгтэй
Булган аймгийн Бугат суманд 50 гаруй жил хурдан хүлгийн уяа сойлгыг тааруулж буй нэгэн эрхэмтэй уулзлаа. “Буурлаас үг сонс” гэж үг бий. Түүний ярианаас залуу уяачид цаашид бодууштай сургамж авах зүйл олон байсныг ярилцлагынхаа эхэнд онцлох байна.
-Таныг энэ нутгийн нэрт уяачдын нэг Төлөгний хэмээх Цэнд гуайн шавь гэж дуулсан.
-Тиймээ. Ах нь 17,18-тайгаасаа эхлээд л морь уясан. 50 гаруй жил хурдан хүлгийн хөлс хусч дээ. Цаг хугацаа хурдан байна шүү. Надад морь уях эрдмийн дөр суулгасан хүн бол Сэлэнгэ сумын уугуул, Монгол улсын Алдарт уяач Төлөгний Цэнд. Тэр хүнийг дагаж 3-4 жил морь уясан.
-Таны өвөг дээдэс морь уядаг байсан уу?
-Аав маань намайг 17, 18-тай байхад нас барсан. Тэгээд л Цэнд өвгөнийг бараадаж, морь уясан хэрэг л дээ. Миний багш сангийн аж ахуйдаа нэртэй хүн явлаа. Морины хөлийг сэвтээж болохгүй. Мориндоо хайртай, итгэлтэй бай. Өлдүүлж болохгүй... гээд л байнга захина. Багшийнхаа тэр сургаалийг би одоо нутгийн залуустаа хэлдэг юм.
-Цэнд гуай морийг хэрхэн уядаг байсан бэ?
-Их сайхан уяна. Морины хоол хасахыг мэдэхгүй. Өөрийнх нь морьд тарган мордоно. Тэгсэн хэр нь ямар нэг гэм суухгүй. Том хээр азарга, том хээр морио тэгж л уядаг байлаа. Одоогийн хэлээр тарган ир нь дээр нь мордуулдаг байсан юмуу даа. Уя морьдоо цаг, улиралд нь тохируулж зөв унаж эдлэх хэрэгтэй юм билээ.
-Уналга эдэлгээ хамгийн чухал нь гэлцэх юм билээ.
-Чухал байлгүй яахав. Улиралд нь тохируулж эдлэх нь уяаны зөв суурь болно. Миний хувьд уяа морьдоо намар жаахан унаад, өвөл эдэлдэгггүй. Би ер нь өвөл морь уралдуулдаггүй. Зун төрийннхөө наадмаар нэг уралддаг.
-Нэрт уяачийн шавь анхны айргаа хэдэн оны наадмаас хүртэж байсан бэ?
-Цонхлон сум гэж байлаа. Хэдэн оныг нь санахгүй юм. Цонхлонгийн наадамд аавынхаа унаган шүдлэнг уяад түрүүлгэж байлаа. Тэр наадамд Намжил өвгөн цэргээс ирсэн залуухан хархүү барилдаад түрүүлж байсан юмдаг. Түүнээс хойш авмал морьдоор ч, өөрийнхөө унаган адуугаар ч сайхан л наадаж байна.
-Аль насны морийг илүүтэй эвлүүлдэг вэ?
-Би азарга нэг их уяагүй. Морь уясан он жилүүддээ 20-иод медаль хүртсэний найм нь алт, 6-7 нь мөнгө, үлдсэн нь хүрэл юм билээ.
-Таны уясан морьдоос хамгийн өндөр амжилт үзүүлсэн нь...?
-Гурванбулаг сумын ерөөлч Сандаг гэж хүнээс хавчигт нь авсан хул морь маань юмуу даа. Миний хул морь уралдаж байхдаа айраг, түрүү аваагүй жил үгүй шүү.
-Танд ирэхээсээ өмнө ямар амжилт гаргаж байсан бэ?
-Битүү морь авсан. Дашинчилэнд миний танил “шар” Дугаржав гэж наймаа хийдэг хүн байсан юм. Тэр хүн “Хул морийг чи ав. Давхих адуу байна лээ. Манай тэндхийнхэн авах гэхээр өвгөн үнэрхээд байдаг юм” гэсэн юм. Тэгээд намайг очтол өвгөн үнэрхээгүй шууд л өгсөн. Миний хул морь гараа сайн биш ч араас нэхэж уралддаг адуу байж билээ. Их холч, өгсүүр газар ямар ч морийг бариад авна. Зан сайхантай, номхон амьтан байсан.
-Хул морьтойгоо олон сайхан дурсамж бүтээсэн байх. Хамгийн их сэтгэлд хоногшсон нь хэдэн оны наадам бэ?
-Ямар ч уяач морио түрүүлэх бүрт баярладаг. Би ч мөн адил. Гэхдээ та онцлог гэж асуусан болохоор нэгдлийн 30 жилийн ойг яръя гэж бодож байна. Тэр жил нэгдэл ойгоо 12 дугаар сард хийсэн юм. Тэгэхэд миний хул морь хол түрүүлсэн. Дөнгөж нийлсэн залуу морь тэгж хол түрүүлэх бас л бахтай юм билээ.
-Хул мориноос өөр ямар адуугаар наадаж байв?
-Улаан, хүрэн морьд байлаа. Улаан нь Бүрэг талын адуу, бас л гэмгүй давхисан. Олон ч айраг авч өгсөн дөө хөөрхий. Үүнээс гадна өөрийн унаган ухаа мориороо сайхан наадаж байлаа. Энэ голынхон андахгүй дээ. Шүдлэн, хязаалан, соёолон, хавчиг гээд дөрвөн жил дарааллан түрүүлсэн ч айхтар ханиад тусаад үгүй болсон доо.
-Адуунд хэр үнэ өгч байв?
-Дээр үед адуу гайгүй байсан шүү. Би гурван мориор нэг морь гэх мэтээр олныг авсан. Аав нас барсан, ижийтэйгээ хоёулхнаа амьдардаг. Хань бүлгүй дураараа ч байж. Авъя л гэвэл зоргондоо авдаг байлаа.
-Гурван морь өгөөд нэг адуу юм уу?
-Тийм. Би жороо морь аваагүй. Дандаа хурдан морь авсан.
-Хурдан морь уях нь хүнд сайн, муу ямар нөлөө үзүүлдэг вэ?
-Морь уядаг хүн сэтгэл сайхантай, амьтан хүнтэй муудалцаж маргадаггүй болдог. Хоёрдугаарт, танилтай болгоно. Би хул морьтойгоо хаана ч очсон Бугатын Содномын хул морь гэдэг байлаа. Морь гэдэг амьтан хүнийг олонтой танилцуулж, найз нөхөртэй болгодог. Саар нь өм их чухал юм билээ.
-Та нэгдэл нийгмийн үед ямар ажил алба эрхэлж байсан бэ?
-Найман жил адуу малласан. Өртөөний адууг хоёр жил хариулсан. Тэгээд дандаа хонь хариулж байгаад зах зээл, хувьчлалтай тулсан даа.
-Холын наадамд хэр олон удаа явсан бэ?
-Хангал, Халиун, Орхон, Сайхан руу л явж байсан. Улс, бүсийн наадамд очоогүй ээ.
-Уяаны эрдэм залгах залуус тодорсон байх. хэр уяж байна вэ?
-Хоёр хүү уяна. Бага хүү С.Өлзийхүү энд Ногоон хөгжлийн газрын нарийн бичгийн дарга хийдэг. Нөгөө хүү цэргийн ангийн дарга. Хэдий албан ажилтай ч хоёулаа уяна.
-Энэ нутгийн эрдэм уяач, эрэмгий хүлгүүдийг нэрлээч гэвэл...
-Морь сайхан уядаг уяачид олон байсан. Тэшиг талын Нацаг гэдэг хүн байлаа. Нацагийн бор гэж алдартай морьтой. Мөн Бөхөөн Дамдинсүрэн гэж байлаа. Бас л Тэшигийн хүн. Одоо манай нутагт Энхээ л толгойлж байх шив дээ. Бусад нь дандаа залуучууд. Сайн адуу, тэр дундаа азарга гэвэл Түмэнжаргалын хар, Гэлэгийн хүрэн байна. Цуваад л ирдэгсэн. Бас Нямдоржийн саарал гэж хөх саарал азарга байлаа. Аймгийн наадамд айрагдаж байсан мундаг адуу.
-Бидний урилгыг хүлээн авч өөрийн болоод нутаг нугийнхныхаа талаар хуучилсанд баярлалаа. Эрүүл энх байж, урт удаан наслаарай.
-Харин та бүхэнд баярлалаа, энэ хүртэл зорин ирж бидэнтэй ярилцаж байгаад. 80 гарсан өвгөнд үүнээс хойш ингэж ярих тохиол гараа ч бил үү, үгүй ч бил үү.
Б.Хастөр
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
- 2023 оны 10-р сарын 28 -нд Өвгөн ноён М.Пүрэвжавын нэрэмжит уралдаануудын нэг…
- 2023 оны 10-р сарын 17 -нд Өнөө жил яах бол...
- 2023 оны 10-р сарын 09 -нд Сумын Алдарт уяач О.ДАШЗАВ: Сумынхаа наадмын айрги…
- 2023 оны 10-р сарын 08 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 06 -нд Сумын Алдарт уяач Б.Пүрэвбат: Гурван азаргаар одто…
197.210.70.72
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. и
Reply