Нялгын аварга буурал

Сэтгүүлч
2021 оны 11-р сарын 21 -нд

Монгол төрийн наадамд хоёр түрүүлж, нэг аман хүзүүдэн шандас юугаа гайхуулан эзэн уяачаа мөнхөлсөн нэгэн цуут хүлэг бол Төв аймгийн Баянжаргалан сумын харьяат Төмөрийн Дамдинжавын буурал азарга юм.Т.Дамдинжав буурал азаргаа хурдны өлгий Галшар сумаас авч байсан гэдэг. Мөн түүний нэртэй хонгор халзан даага 1959 онд АХ-ын 38 жилийн ойн баяр наадамд айргийн дөрөвт хурдалж, төрийн  наадмын дөрөв дэх хишгийг авчирч байжээ. Ингээд цуут хүлгийн аатай түүхийг хамтдаа сонирхъё.

Хуучин Нялга буюу одоогийн Баянжаргалан бол Галшар, Баянцагаан сумын хоорондын замд оршдог эртнээс хурдтай нутаг юм. Энэ нутагт Бор өвгөн, Чулуунбаатар, Чимэддэлэг, Дамба, Доной, Тамзав, Норов нарын морь уях эрдэмд гаршсан буурлууд аж төрдөг байж. Тэдний залгамж халаа болсон морь уях дуртай,  хүлгийнхээ хиймориор цовоождог олон сайн уяач төрсний нэг нь Нялгын аварга буурлын эзэн Төмөрийн Дамдинжав, Лувсанчоймбол нар юм. Төрийн наадамд хоёр түрүүлж, нэг аман хүзүүдсэн бие хаа томтой буурал азарга ах дүү нарын адуу гэгддэг ч баяр наадмын цуваанаа Т.Дамдинжавын нэрээр тэмдэглэгдэн үлдсэн байдаг. 
Дэл, сүүл өтгөн, өндөр том, лагс зузаан биетэй, үнс мэт хөх буурал зүстэй, амгалан зантай аварга буурал Галшар нутгийн хүлэг бөгөөд олон түмний дунд “Нялгын буурал”, “Түмний эх буурал” хэмээн алдаршжээ.  

Амжилтын товчоон:

1945 онд 
АХ-ын 24 жилийн ойн баяр наадамд түрүү
1947 онд 
АХ-ын 26 жилийн ойн баяр наадамд түрүү
1951 онд 
АХ-ын 30 жилийн ойн баяр наадамд аман хүзүү


2 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 197.210.53.197

    Энэ нь олон нийтийн эрүүл мэндийн талаар урьдчилан мэдээлэх явдал юм Эмнэлэг нь ноцтой бөгөөд бөөрний хандивлагчдын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг яаралтай эрэлхийлж байгаа бөгөөд энэ нь 100 тэрбум долларыг 780,000 ам.доллараар бөөрөөр нь зарж байна. Хэрэв хэн нэг нь бөөрний хандив өгөх хүсэлтэй байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар хандана уу. Та манай хамтран ажиллах вэбсайтыг www.drpradhanurologi st.com сайтаас үзэж болно.

    Reply
  • 66.181.161.22

    Ховорхон төрсөн хүлэгч шинжээч билээ.Манай буурал морийг даага хараад хурдан буян юмаа гэсэн байдаг

    Reply