ТОД МАГНАЙ ПОДКАСТ-60: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Р.ГОМБОЖАВ

Сэтгүүлч
2021 оны 12-р сарын 04 -нд

Номхон Гомоо
2021.11.11. Олон нэг эгнэсэн онцгой өдрийн мэнд.
Намар мэт налайсан сайхан өдөр номхон дөлгөөнөөрөө алдаршсан нэгэн буурлын талаар дуулгах гээд л...
Түүнийг Рэнчингийн Гомбожав гэдэг. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Бадрах 2-р багийн харьяат.
Дарьганга сумын шилдэг адуучин төдийгүй сумаас төрсөн анхны аймгийн Алдарт уяачдын нэг.
"Адуучин хүний онгод хийморь аль нэг уулын оройд бий" хэмээн ярьдаг түүнийг нутгийнхан "Адууны амьд судар" хэмээдэг.
Учир нь тэрээр нутгийн адууны удам угшил, амжилтын товчоон хийгээд уяачдын талаарх түүхийг саяхан болсон мэт "өнгөтөөр" ярьж өгдөг цээж сайтай нэгэн юм.
Хол ойрын хэнтэй ч таван үг түвшин сольж, хожмын гүн нөхөрлөлийг эхлүүлдэг, хавь ойрдоо НОМХОН ГОМОО хэмээн алдаршсан буурал Алдарт өдгөө 82 насыг зооглож буй ч хачин сайхан түүхүүдийг хуучилсан билээ.
Бидний энэхүү ярилцлага 11-р сарын 15-ны Даваа гарагийн 11 цагт Тод магнай пэйж хуудас болон Тод магнай аппликэйшнээр дамжин хүрэх болно.
Таалан болгоон уу.

Аппликейшн татаж авах холбоос :

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 197.210.53.75

    Энэ нь олон нийтийн эрүүл мэндийн талаар урьдчилан мэдээлэх явдал юм Эмнэлэг нь ноцтой бөгөөд бөөрний хандивлагчдын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг яаралтай эрэлхийлж байгаа бөгөөд энэ нь 100 тэрбум долларыг 780,000 ам.доллараар бөөрөөр нь зарж байна. Хэрэв хэн нэг нь бөөрний хандив өгөх хүсэлтэй байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар хандана уу. Та манай хамтран ажиллах вэбсайтыг www.drpradhanurologi st.com сайтаас үзэж болно.

    Reply