Аймгийн Алдарт уяач Л.Шагдар: Халтар азарганы медалиуд шуудай дүүрэх байх


Увс аймгийн Тэс сумын харьяат аймгийн Алдарт уяач Л.Шагдарын ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Хурдан морь сонирхогчид таныг халтар азаргаар тань эчнээ танина. Алдарт аль сумынх билээ?
-Увс аймгийн Тэс сумын 4 дүгээр бригадад 1952 онд Лхайсүрэнгийн хүү болж төрсөн. Багаасаа хурдан морь унаж 12 настайдаа Цэвээнжав гэдэг хүний хээр соёолонг унаж сумынхаа наадамд түрүүлгэж байлаа. Тэгээд л ер нь хурдан морь гэдэг их сайхан юм байна гэдгийг мэдэрсэн шүү.
-Тэгээд хэдэн оноос хурдан морь уях болсон юм бэ?
-1972 оноос хурдан морь уяж эхэлсэн. Халтар мориор уяачийн гараагаа эхлээд дараа нь нэг буурал морь уяж сумандаа олон айрагдуулсаан. Миний бас нэг хүрэн морь суманд соёолон хүртлээ завсаргүй түрүүлсэн. Тэгж байгаад 1991 оноос халтар азаргаа уясан юм.
-Ингэхэд ер нь хаанахын ямар угшилтай адуу юм бэ?
-Жинхэнэ Тэсийн голын унага шүү дээ. Манай бригадын хамгийн олон малтай Занга гэж хүний адууны гаралтай. Зангаас буурал Дамиран гэж хүн унагатай халтар гүү худалдаж авсан юм билээ. Тэр халтар гүүнээс гарсан халтар морь сумын наадамд олон түрүүлсэн. Дамиран гуай манай Содном ахад нэг унагатай гүү өгч тэрнээс миний халтар азарга гарсан. Эцэг азарга нь Ноосойгийн удмын халтар азарга.
-Хэдий үеэс уягдаж, хэрхэн давхиж байсан юм бэ?
-Багадаа уралдаж байгаагүй. Уралдах нь байтугай арай гэж онд ордог адуу байсан юм. Таван нас хүртлээ өвлийг өргүүлж давдаг байсан мал. Азарга тавих ч гэж тавиагүй. Хавар мал засах болоход нөгөө халтар үрээ өргүүл хариугүй муу, засааны ая даахааргүй байдаг. Тэгсээр зургаан настай болохоор нь хоёр гүү өгсөн юм. Тэр үед манайхан намайг өргүүл муу малаар азарга тавилаа гээд зэмлэж байсан удаатай. Долоо хүрээд морины хөөгүүлд гайгүй сайн болж, давхих янзтай болсон юм.

-Нэлээд хожуу уясан юм байна шүү дээ?
-1991 онд есөн настай байхад нь 4 дүгээр бригадын өдөрлөгт уяа хийж гавилгүй уралдуултал хол түрүүлсэн юм. Тэгээд тэр жилээ аймгийн 60 жилийн ойд, 160 км хөтөлж очоод их хол түрүүлсэн. 74 азарга мордсон санагдана. Миний хувьд анх удаа аймагт уралдаж байгааг хэлэх үү уяачидтай уулзахаар бүгд л тодорхой хэмжээний амжилт гаргачихсан. Азарганууд нь ч танигдчихсан. Эхэндээ нэлээд сүрдсэн шүү. Тэглээ гээд хаа холоос зорьж ирчихээд явуулахгүй байлтай биш. Азаргаа мордуулчихлаа. Тэр жил азарга 23 км-ээс уралдсан юм. Тэгсэн миний халтар азарга бараг 3 км хол тасарч түрүүлсэн. Тэгж хол түрүүлсэн тохиолдол Увсад байтугай Монгол улсад байхгүй гэнэ лээ. Ийнхүү тэр том ойд ямар ч амжилтгүй азарга маань түрүүлж гарцаагүй хурдан хүлэг болохоо харуулж, би ч нэлээд урамшсан. Халтар азарганы маань чансааг таниулсан тэр наадам одоо ч миний сэтгэлээс гардаггүй юм.
-Түүнээс хойш бараг уралдсан болгондоо түрүүлсэн байх шүү?
-Тэгсэн. Аймгийн баяр наадамд гэхэд гурав түрүүлсэн. Зах зээлд шилжээд удаагүй хөдөөгийн бидний амьдрал хүнд байлаа шүү дээ. Манайх 11 хүүхэдтэй. Амьдрал хэцүү болохоор бай, шагналыг нь бодоод сумдын ой дамжиж уралддаг байсан. Зүүнговь, Малчин, Хяргас гээд бараг бүх сумын ойд миний халтар азарга түрүүлсэн. Төрөлх Тэс сумын наадамд гэхэд л нэлээд хэд түрүүлээд 70 жилийн ойгоор аман хүзүүдсэн.
-Тэгэхэд хэний азарга түрүүлсэн билээ?
-Баруунтурууны Одонтойн халтар азарга ирж түрүүлээгүй юу. Тэрний дараа миний халтар 16 настай Зүүнговийн ойд уралдаж гэмтээд 17-д ирж байсан. Уралдах хугацаандаа үзүүлсэн хамгийн тааруу амжилт нь тэр. Ер нь миний халтар азарга чинь гараа сайтай, цээжний 10 азарганд багтдаг адуу. Гараад таван км яваад л тасарна. Тэр үед одоогийнх шиг одон медаль өгдөг байсан бол лав нэг шуудай болно шүү. Сайхан хүлгийнхээ буянаар 1996 онд аймгийн Алдарт уяач цол хүртлээ дээ.
-Хурдан сайхан хүлгээ яагаад Баянмөнх аваргад бэлэглэчихсэн юм бэ?
-Дархан аварга Х.Баянмөнхийн гэргий Дэжимбээ эгч бид хоёр ах дүүсийн хүүхдүүд байгаа юм. Өөрөө улсад очоод уралдаж чадахгүй юм чинь энэ хүнд очоод үр төл нь улсад ядаж уралдаг гэж бодоод хүргэн ахдаа өгчихсөн юм. Тэнд очоод халтар азарганы төлүүд хурдалбал наанадаж миний нэр, цаанадаж нутаг усны нэр гарна шүү дээ. Тэгж л бодсон хэрэг.
-Тэгээд төлүүд нь хэрхэн давхисан гэнэ?
-Нэг халтар үрээ даагандаа Гацууртын 30 жилийн ойд түрүүлээд, улсад долоод давхисан байна лээ. Тэгээд шүдлэн жил нь засаад түүнийгээ дийлээгүй эндчихсэн гэсэн. Өөр эр юм гарлаа гэж дуулдаагүй. Харин охин төлүүд бол бий гэсээн.

-Танд өөрт чинь бий юу?
-Анхны төл нь нэг сайхан халтар морь байсан. Тэс суманд олон түрүүлж, айрагдсан даа. Бас нэг хүрэн морь сумандаа соёолон хүртлээ айрагдаад, дараа нь хатираад уралдаж бас олон түрүүлж айрагдсан. Бас нэг төлийг нь Тэс сумын Цээпил гэдэг хүнд өгөөд тэрний төлүүд одоо аймаг, сумандаа гайхагдсан хурдан буянгууд байна. Өнгөрсөн жил Тэс сумын 90 жилийн ойд миний тэр халтар азарганы үр төлүүдээс хоёр нь түрүүлж, гурав нь айрагдлаа. Их насанд түрүүлсэн Батаагийн халтар, азарганд түрүүлсэн Жамсрангийн шар халтар хоёр чинь миний халтар төлүүд шүү дээ.
-Бас нэг төл нь А.Сүхбат Аваргад байдаг гэгддэг?
-Тиймээ, суманд түрүүлсэн халтар хязаалангаа А.Сүхбат Аваргад бэлгэнд өгсөн. Түүгээр азарга тавьж, Мөлгөр хул, Хишиг хүрэн гээд улсад цуутай хурдан хүлгүүд төрсөн байна лээ. Мөн Аваргын ах Батсүх гэж хүний Дорнод аймагт болсон зүүн бүсийн уралдаанд аман хүзүүдсэн хүрэн морь тэр халтар азарганы төл. Батсүхийг Тод манлай уяач болоход манай халтарын төлүүд их л нөлөөлсөн байх. Тэр утгаараа адууныхаа удам угшлыг зөв сайхан үнэнээр хэлээд явж байвал бид баярлана шүү дээ. Баянхонгор аймагт болсон нэгэн уралдаан дээр Сүхбат Аварга таван шарга даага айрагдуулаад хөтөлж явсан. Тэдгээр нь бүгд миний халтар азарганы төлүүд. Ийм түүх тэр болгон давтагдахгүй шүү.
-Тэр ч тийм шүү. Хүүхдүүд уяаны ажилд тань тусалж байна уу? Ер нь хэр уяж байна вэ?
-Манайх гурван хүү, найман охинтой. Дунд хүү Жамсран маань л морь уяж байна. Хатирдаг хүрэн морь нь аймгийн 80 жилийн ойд эрлийзтэй уралдаад дөрөвт ирсэн. Тэр хүрэн морио Улсын Гарьд Гантогтоход бэлэглэсэн. Бас нэг хүрэн азарга нь сумын баярт олон удаа айрагдаж, 2011 оны баруун бүсийн наадамд 17-д ирсэн. Миний хүүгээс гадна дүү Сандаг, ах Цэрэнгийн хүү Дамжин нар намайг дагаад бас уяач болсон. Дамжин аймгийн баяр наадамд хар даагаа түрүүлгэж, хээр даагаа гурваар давхиулсан шүү дээ.
-Адууныхаа цусыг сэлбэж байна уу?
-Би гүүгээ нэг их сольдоггүй. Харин хааяа азаргаа солиноо. Дорнодын азарга хүртэл тавьж байсан.
-Алдарт морь уяхдаа юун дээр нь илүүтэй анхаардаг вэ?
-Би ер нь наадам дөхөхөөр гэртээ хонодоггүй. Байнга л адууныхаа дэргэд байдаг. Энэ маань их давуу тал болдог байх. Миний халтар азарга ямар нэгэн нэмэлт тэжээлгүй байх үед хурдалж байсан адуу. Тэжээл өгөх нь байтугай өвөл нь унаж эцээгээд, зун нь хаана ямар морь хөөгүүл болно, тэнд очиж морь хөөдөг байсан. Тэр нь нэг талаараа бэлтгэл болдог байсан байх. Дээр манай нутгийн байгаль цаг уурын онцлог бас нөлөөтэй. Зүүнговь, Тэсийн морьд хурдан байдаг нь Бөөрөгийн өвсөнд байдаг байх гэж би боддог шүү.
-Бидний урилгыг хүлээн авч сайхан ярилцсан Алдартдаа баярлалаа. Аймаг байгуулагдсаны 90 жил, баруун бүсийн наадамдаа одтой сайхан наадаарай.
-Уяач биднийг алдаршуулахын төлөө ийм сайхан ажил санаачилж байгаа “Увсын хурд” МСУХ-ны хамт олон болон тэргүүлэгчдэдээ баярлахын ялдамд нийт Увсчуудадаа аймгийнхаа 90 жилийн ой, баруун бүсийн наадамд амжилттай наадахыг хүсье.
-Ерөөл бат оршиг.
"Тод магнай" сэтгүүлийн Увс аймгийн тусгай дугаараас
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
46 минутын өмнө Сумын Алдарт уяач Ж.Пүрэвчулуун: Буяндэлгэр Алдарт…
-
2 цагийн өмнө Баянхонгорын бүсэд эхний 10-т хурдалсан их насны м…
-
23 цагийн өмнө 86 жилийн түүхт одонгоор шагнагдав
-
Өчигдөр, 10:34 минут "ТОД МАГНАЙ" ПОДКАСТ №86
-
Даваа, 11:06 минут “Их хурд-9” уралдааны сонгомол ангилалд эхний 10-т…
-
Ням, 20:31 минут Молор эрдэнэ одонгоор шагнагджээ
-
Ням, 14:43 минут Баруун бүсэд эхний 10-т хурдалсан шүдлэнгүүд
-
Ням, 09:26 минут Аймгийн Алдарт уяач С.Ганболд: Морины гараа саарва…
-
Бямба, 20:38 минут ТОД МАГНАЙ ПОДКАСТ №85: МУ-ЫН АЛДАРТ УЯАЧ Э.УУГАНБ…
-
Бямба, 19:23 минут Баянхонгорын бүсэд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Баасан, 10:06 минут Баруун бүсэд эхний 10-т хурдалсан соёолонгууд
-
7-р сарын 31 -нд Хөвсгөлийн сонгомол бага насны ангилалд Г.Батсугар…
-
7-р сарын 31 -нд Төвийн бүсийн эрлийз дээд насны ангилалд Д.Ганзори…
-
7-р сарын 31 -нд Төвийн бүсэд Д.Жамъянгийн хүрэн халзан соёолон түр…
-
7-р сарын 31 -нд Хөвсгөлд А.Билигүдэйн хар даага түрүүллээ
-
7-р сарын 31 -нд Хөвсгөлд О.Баатарын хээр соёолон түрүүллээ
-
7-р сарын 31 -нд Хөвсгөлийн сонгомол дээд ангилалд Ц.Чимэдбавуугийн…
-
7-р сарын 30 -нд Ховдод Г.Сүхбаатарын бор хязаалан түрүүллээ
-
7-р сарын 30 -нд Хөвсгөлд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүллээ
-
7-р сарын 30 -нд Ховдод Б.Баатарбилэгийн халтар морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баянхонгорт И.Золбоогийн хүрэн халзан шүдлэн түрүү…
-
7-р сарын 30 -нд Баянхонгорт Г.Болдбаатарын хар морь түрүүллээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Ш.Дашдоржийн хонгор морь түрүүллээ
-
7-р сарын 30 -нд Төвийн бүсэд Ө.Ганбатын Гоё хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 30 -нд Хөвсгөлд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор азарга түрүү…
-
7-р сарын 30 -нд Дундговьд С.Мөнхбатын хул соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Ховдод Б.Төмөрбаатарын хамар цагаан хүрэн даага тү…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Ж.Батсуурийн хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Төвийн бүсэд Д.Очирсүрэнгийн бор халзан хязаалан т…
-
7-р сарын 29 -нд Ховдын сонгомол дээд насанд Т.Ганчөдөрийн цоохор т…
-
7-р сарын 29 -нд Хөвсгөлийн сонгомол дунд насанд Ц.Амарсанаагийн хү…
-
7-р сарын 29 -нд Төвийн бүсэд Манлай уяач Д.Лхагвасүрэнгийн хээр мо…
-
7-р сарын 29 -нд Баянхонгорт Г.Амарсанаагийн зээрд соёолон түрүүллэ…
-
7-р сарын 29 -нд Хөвсгөлд Х.Улам-Өрнөхийн халтар шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Дундговьд Г.Батболдын Сүлд хул азарга түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Ховдод Ж.Ууганбаярын зээрд халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Говийн бүсийн сонгомол ангилалд түрүүлж, айрагдсан…
-
7-р сарын 29 -нд Сүхбаатарт Ж.Мөнхсүрэнгийн Зэв хонгор азарга түрүү…
-
7-р сарын 29 -нд Баянхонгорт Ч.Махбалын хар азарга түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Хөвсгөлд А.Өлзийбаатарын бор халзан хязаалан түрүү…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсийн сонгомол бага насанд Д.Аваадоржийн хон…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насанд С.Дэмчигийн хүрэн…
-
7-р сарын 27 -нд Д.Цэрэнжигмэдийн унаган адуу улс, бүсийн уралдаана…
-
7-р сарын 27 -нд Мөнгөн гүүний эзэдтэй танилцана уу?
-
7-р сарын 27 -нд Алтан азарганы эзэд тодорлоо
-
7-р сарын 27 -нд "Их хурд-9” уралдаанд эхний 10-т хурдалсан их насн…
-
7-р сарын 26 -нд “Их хурд-9” уралдаанд эхний 10-т хурдалсан азарган…
-
7-р сарын 26 -нд Өвөрхангайд М.Алтан-Очирын хүрэн соёолон түрүүллэ…
-
7-р сарын 26 -нд Өвөрхангайд Ж.Түмэн-Өлзийн хүрэн морь түрүүлжээ
-
7-р сарын 26 -нд Өвөрхангайд Д.Давааноровын бор хязаалан түрүүлжээ
-
Бямба, 19:23 минут Баянхонгорын бүсэд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Баасан, 10:06 минут Баруун бүсэд эхний 10-т хурдалсан соёолонгууд
-
Ням, 09:26 минут Аймгийн Алдарт уяач С.Ганболд: Морины гараа саарва…
-
2 цагийн өмнө Баянхонгорын бүсэд эхний 10-т хурдалсан их насны м…
-
Ням, 14:43 минут Баруун бүсэд эхний 10-т хурдалсан шүдлэнгүүд
-
Даваа, 11:06 минут “Их хурд-9” уралдааны сонгомол ангилалд эхний 10-т…
-
23 цагийн өмнө 86 жилийн түүхт одонгоор шагнагдав
-
Ням, 20:31 минут Молор эрдэнэ одонгоор шагнагджээ
-
Бямба, 20:38 минут ТОД МАГНАЙ ПОДКАСТ №85: МУ-ЫН АЛДАРТ УЯАЧ Э.УУГАНБ…
-
Өчигдөр, 10:34 минут "ТОД МАГНАЙ" ПОДКАСТ №86
-
46 минутын өмнө Сумын Алдарт уяач Ж.Пүрэвчулуун: Буяндэлгэр Алдарт…
Сэтгэгдэл бичигдээгүй байна