ТОД МАГНАЙ ПОДКАСТ-74: Б.Наранбадрах

Сэтгүүлч
2022 оны 3-р сарын 29 -нд

Диваажинг бүтээгч...
Бид 760 жилийн тэртээ адууны яамыг байгуулж, морин эрдэнийн үйлийг төрийн хэрэгт тооцож байсан баялаг түүхтэй ард түмэн.
Морин эрдэнэ, молор эрдэнээ тэгтлээ хүндэтгэж, дээдэлж байсны ач буянаар дэлхийн дайдыг эзэлж, их гүрнийг байгуулан тунхагласан байдаг.
Өдгөө бид адууныхаа тоо толгойгоор дэлхийд тэргүүлдэг, төрийнхөө сүлдэнд адуугаа дээдэлдэг. Гэхдээ...
Зэрэгцэн суугаа энэ залууг Батхүүгийн Наранбадрах гэдэг. Дуу хуурын өлгий Дундговь нутгийн хүү. Түүхч мэргэжилтэй. Гэхдээ...
Зүрх сэтгэл, цаг зав, хөрөнгө мөнгөө адууны төлөө зориулж буй энэ эрхмийг үзэгч сонсогч та бүхэн "Адууны асрамжийн газар"-ыг үүсгэн байгуулагч гэдгээр нь эчнээ танина. Монголд адууны ДИВААЖИН бий болгохоор хүсч зорьж буй түүнийг подкастынхаа зочноор урилаа.
Бидний ярилцлага 21-ний даваа гарагийн 11 цагт "Тод магнай" пэйж хуудас болон "Тод магнай" аппликэйшн, Юүтүбийн Долгион сувгаар хүрнэ.
Зав гаргаад заавал үзээрэй.

Аппликейшн татаж авах холбоос :

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна