Сумын Алдарт уяач Б.Дашбаатар: Унаган хүлгээрээ наадагч удам дамжсан уяач
Сэтгүүлч
ХХ зууны манлай хүлгүүдийн нутаг Төв аймгийн Баянжаргалан сум удам дамжсан уяач олонтой. Даяаршлын эрин зууны их ижлээс зайлсхийж, дээдчүүлийнхээ үйл хэргийг үргэлжлүүлэн уламжлалт ахуй соёлоо тээж яваа тэр эрхмүүдийн нэг нь сумын Алдарт уяач Бат-Очирын Дашбаатар юм.
1956 оны нэгдүгээр сарын 21-нд Төв аймгийн Баянжаргалан суманд төрсөн Б.Дашбаатар нь программ хангамжийн инженер мэргэжилтэй. Монгол Улсын шилдэг аж ахуйн нэгжүүдийн нэг “Ордгеод” компанийг үүсгэн байгуулж, газрын зураг, кадастр, геодезийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тэрээр шарга, халиун зүсмийн адуугаараа одтой сайхан наадан нутгийн олноо хүндлэгдсэн Баянжаргалан сумын ахмад уяачдын нэг С.Ганчулуун агсны үргэлжлэл юм. Өвөг эцэг С.Ганчулууныхаа уясан морьдыг унаж, 1965 оны сумын баяр наадмаас гурван түрүү, хоёр айраг хүртсэн тэрээр өдгөө өвөөгийнхөө шарга, халиунуудын үр төлөөр наадан түмэн олноо цэнгүүлсээр байгаа юм.
Бусдын адил сургууль соёлын мөр хөөж, ажил амьдралын шаардлагаар хэсэгтээ мориноос холдсон ч 2010 оноос морио уях эрдэмдээ шамдан суралцаж буй Б.Дашбаатар анх дээдсийнхээ хул азарганы төл хул даагыг Баянцогт сумын наадамд аман хүзүүнд хурдлуулан өм нээж байжээ.
Түүнээс хойш:
2010 онд хул даага Баянцогт сумын наадамд аман хүзүү
2013 онд зэгэл хязаалан Баянжаргалан сумын 90 жилд айргийн дөрөвт
2014 онд хул азарга Баянжаргалан сумын хаврын уралдаанд түрүү
2014 онд хул азарга Төв аймгийн баяр наадамд айргийн дөрөв
2014 онд хул азарга Баянжаргалан сумын баяр наадамд айрагдсан. /Хул азарга тухайн жилийн амжилтаараа Баянжаргалан сумын 2014 оны Шилдэг азаргаар шалгарсан/
2014 онд шарга шүдлэн Архуст сумын наадамд аман хүзүү
2014 онд шарга шүдлэн Төв аймгийн баяр наадамд айргийн дөрөв
2014 онд шарга шүдлэн Баян сумын 90 жилд түрүү
2014 онд хонгор хязаалан Баян сумын 90 жилд айргийн гурав
2014 онд хонгор хязаалан “Цэцээ гүний хурд” уралдаанд айргийн гуравт тус тус хурдалжээ.
Ийн өөрийн унаган адуугаар наадаж, дөрвөн жилийн дотор сумын Алдарт уяач цолонд хүрсэн Б.Дашбаатарын хөдөлмөр бүтээлийг улсаас үнэлж Алтангадас, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ.
"Тод магнай" сэтгүүлийн Төв аймгийн тусгай дугаараас... 2018 он
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

197.211.63.63
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл DR.PRADHAN.UROLOGIST .LT.COLGMAIL.COM whatsapp 15733337443 Үнэ 780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. www.drpradhanurologi st.com
Reply