Хүүхэд инээж байхдаа хамгийн хөөрхөн



Энэ тухай анх сонсоод л ихэд олзуурхан “ тэдний үзэл бодлыг хуваалцан, үг яриаг сонсох нь чухал” хэмээн уухайлсансан. Болзоот өдрийн үүрээр хүндэт зочноо аваад Сэцэн ханыг зорив. Тэр өдөр хот хөдөөгүй хүсэн хүлээсэн бороо орж, байгал дэлхий нүүрээ угаасан хүүхэд мэт өнгөлөг, хайр татам байж билээ.
Чингис хаан хотод ирж, театрын үүдэнд машинаа тавиад дотогш яаравчлахад ногоон өнгийн хувцас , овоодойгоор ижилссэн хүүхдүүд зэрэгцэн гүйлдэхтэй таарав. Тэд Цэнхэрмандал сумын төлөөлөл аж.
Танхимд орохуйд эгээ л зуны цэцэгт хөндий мэт, өнгө өнгийн хувцас, овоодойгоор ижилссэн өхөөрдөм бяцхан үрс. Тэдний эрч энерги...Хачин сайхан


“Сэцэн ханы хүлэг” МСУХ-ноос зохион байгуулж буй “Шилдэг уралдаанч хүүхдийн зөвлөгөөн” эхэлж буй нь энэ. Хэнтий аймгийн 19 сумын шилдэг уралдаанч хүүхдүүд, эцэг, эх , багш асран хамгаалагчдын хамт энэхүү танхимд хүрэлцэн иржээ.




Зөвлөгөөнийг “Сэцэн ханы хүлэг” МСУХ-ны тэргүүн Н.Тэгшжаргал нээн үг хэлж, түүний дараагаар холбогдох албаны хүмүүс зөвлөгөө, тайлан мэдээллийг хүргэв.

Хэнтий аймгийн хэмжээнд 7-15 насны 6565 хүүхэд байдгийн 23,4 хувь нь буюу 1540 нь хурдан морь унадаг гэнэ. Холбогдох албаныхан уралдаанч хүүхдэд түгээмэл тохиолддог эрсдлүүд, тэдгээрээс урьдчилан сэргийлэх арга зааврын талаар, мөн уралдаанч хүүхдийн бие бялдар болоод оюун санааны хөгжлийн талаар ярив.
Харин багш нарын төлөөлөл хичээл завсардалтын талаар сануулж, хичээл дундуур чөлөө авахуулахгүй байхыг анхаарууллаа. Үүний дараа бидний санал болгосон, хүндэт зочин маань индэрт гарав.
Хурдан морь сонирхогчдын дунд Өөдөс нэрээрээ алдаршсан алдарт Асгат саарлын унаач Лодойсүрэнгийн Лхагвасүрэн “хурдан морийг хэрхэн эрсдэлгүй унаж, амжилт үзүүлэх тухай болон монгол уралдаанч хүүхэд олон улсын тавцанд гарч ажиллах боломж байдаг эсэх” талаар өөрийн туршлагаасаа хуваалцлаа. Тэрээр Ирланд улсад сурч, ОУ-д хүлээн зөвшөөрөгдсөн анхны Монгол жокей болсон юм. Мөн Англи болон Хонконгод морь унаж байсан туршлагатай. Өдгөө монголдоо хурдан морь уяж байгаа юм.

Үүний дараа танхимд микрафон аялуулж, уралдаанч хүүхдүүдийн санаа бодлыг сонслоо. Тэд бидний төсөөллөөс давсан ТОМ сэдвүүдээр ярьж, саналаа хуваалцаж байх юм. Тэдэнд уралдааны зам, зохион байгуулалт их чухал аж. Мөн сүүлийн үеийн халуун сэдэв болсон “эрлийз, монголын ялгаа” ч бас хамааралтай. Нэгэн хүү нэлээд бухимдалтайгаар “Эрлийз монголоо ч ялгаж чадахгүй малнууд...” хэмээн ярьсан нь танхимд суусан томчуудын эгдүүг хүргэв бололтой. Өхөөрдсөн инээд хаа сайгүй хадна лээ. Гэвч энэ инээгээд өнгөрөх асуудал биш. Энэ сэдэв өнөөгийн хамгийн том асуудал. Хүүхэд багачуул, хөгшид томчуулгүй сэтгэл зовниж байна. Тэд асуудлыг аль нэг талд нь гарган шийдвэрлэж, тодорхой болгож өгөхийг төр засгаасаа хүсч буйгаа хэллээ.
Зөвлөгөөн эхлэхийн өмнө оролцогч хүүхэд бүрээр тандалт, судалгааны асуулт бүхий хуудас бөглүүлсэн тул албан ёсны арга хэмжээг чөлөөт микрафоноор өндөрлүүлж, өдрийн хоолны дараа хүүхдүүдэд зориулсан хошин урлагийн тоглолт эхлэв.
Хүүхэд инээж байхдаа л хамгийн хөөрхөн. Тэдний сэтгэл амар амгалан, инээд нь аз жаргалтай байхыг харах ЭЭЖ ААВЫН, ЭРГЭН ТОЙРНЫХНЫ, ЭНЭ ХОРВООГИЙН ДЭЭДИЙН АЗ ЖАРГАЛ буюу.
Хэнтий аймгийн ЗДТГ 2022 оныг хүүхдийн жил болгон зарласантай холбогдуулан “Сэцэн ханы хүлэг” МСУХ-ны хамт олон уралдаанч хүүхэд рүүгээ чиглэсэн олон арга хэмжээг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буйгийн эхлэл энэхүү зөвлөгөөн бөгөөд, намраас “уралдаанч хүүхэд, өв соёл тээгч” гэсэн агуулгын хүрээнд тэмцээн уралдааныг зохион байгуулах аж. Мөн энэ удаагийн зөвлөгөөнд оролцогсдын бөглөсөн судалгаан дээр үндэслэн уралдаанч хүүхдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ.


Монгол наадмын үнэ цэнэ, амин сүнс хүүхэд морь унаж уралдагтаа оршдог. Уяачийн амжилт уралдаанч хүүхдийн авхаалж самбаагаар хэмжигддэг. Тэд минь эрүүл саруул, цовоо золбоолог, жаргалтай байж гэмээ нь ирээдүй хойчид энэ монголын минь өв соёл үргэлжлэн удамших учиртай билээ.
Тиймээс хурдан хүлгийн эзэд, хусуур сойзны андууд эрхэм уяачид, хурдан морины зүтгэлтнүүд минь УРАЛДААНЧ ХҮҮХДЭЭ СОНСОЖ, ТЭДНИЙХЭЭ ЭРҮҮЛ МЭНД, ХҮСЭЛ СОНИРХЛЫГ ЭРХЭМЛЭН ДЭМЖИЦГЭЭЕ.
А.Тэлмэн
2 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
6-р сарын 27 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №85: МУ-ЫН АЛДАРТ УЯАЧ Э.УУГАНБ…
-
6-р сарын 13 -нд Хүүхэд инээж байхдаа хамгийн хөөрхөн
-
6-р сарын 12 -нд Сумын Алдарт уяач Б.Дашбаатар: Унаган хүлгээрээ на…
-
6-р сарын 12 -нд “Жавхлант шаргын хурд-2022” уралдаанд эхний 30-д х…
-
6-р сарын 12 -нд "Сэцэн ханы хурд-2022" аймгийн аварга хүлэг шалгар…
-
6-р сарын 12 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №81: МУ-ЫН ГАВЬЯАТ ТАМИРЧИН Т.Ц…
-
6-р сарын 12 -нд Сумын Алдарт уяач А.Батдэлгэр: Сумын наадмын зурга…
-
6-р сарын 11 -нд “Жавхлант шаргын хурд-2022” уралдаанд эхний 30-д х…
-
6-р сарын 11 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-80: МУ-ЫН МАНЛАЙ УЯАЧ Б.БАТХҮҮ
-
2022 оны 6-р сарын 03 -нд “Жавхлант шаргын хурд-2022” уралдаанд эхний 25-д…
-
2022 оны 6-р сарын 03 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ Л.БАТЖАРГАЛ: СОЁОЛОН ТҮРҮҮЛГЭСЭН…
-
2022 оны 6-р сарын 03 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-79: АДУУ ҮРЖҮҮЛЭГЧ Г.ХАДБААТАР
-
2022 оны 5-р сарын 27 -нд “Жавхлант шаргын хурд-2022” уралдаанд эхний 30-д х…
-
2022 оны 5-р сарын 25 -нд “Жавхлант шаргын хурд-2022” уралдаанд эхний 30-д х…
-
2022 оны 5-р сарын 24 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Аав маань эмнэг сурга…
-
2022 оны 5-р сарын 24 -нд Жаахан шаргын нутгаас, Жавхлант шаргын хурдаас...
-
2022 оны 5-р сарын 24 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-78: МУ-ЫН МАНЛАЙ УЯАЧ П.АЛТАНСҮ…
-
2022 оны 5-р сарын 02 -нд Аймгийн Алдарт уяач М.Нямаа: Морь уясан эр хүний х…
-
2022 оны 5-р сарын 02 -нд Д.Цэнд-Аюуш Зандан хүрэн морио ийнхүү уяж улсад тү…
-
2022 оны 5-р сарын 02 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-76: ТОД МАНЛАЙ УЯАЧ Б.ОТГОННАСА…
-
2022 оны 4-р сарын 25 -нд МУ-ын Манлай уяач Ж.Нямдорж: Адуу гэдэг амьтан Мон…
-
2022 оны 4-р сарын 25 -нд Р.Баатархүүгийн ДЭЛГЭР ХЭЭР
-
2022 оны 4-р сарын 25 -нд Сумын Алдарт уяач Н.БАТ-ЭРДЭНЭ: Төв Халхын уяа ман…
-
2022 оны 4-р сарын 25 -нд Тод манлай уяач Б.Энхболд: Монгол хүүхдийг монгол …
-
2022 оны 4-р сарын 21 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-75: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Ш.БАТДО…
-
2022 оны 4-р сарын 10 -нд Шилмэл гүүний дуудлага худалдаа боллоо
-
2022 оны 4-р сарын 04 -нд Л.Дуламрагчаагийн ХОНГОР
-
2022 оны 4-р сарын 04 -нд Тод манлай уяач Ө.Пүрэвбаатар: Морь цоллох нь хүүх…
-
2022 оны 4-р сарын 04 -нд Сумын Алдарт уяач Б.АЗБАЯР: Зээрийн ооно шиг цахил…
-
2022 оны 3-р сарын 29 -нд Хүүхдийн адуу
-
2022 оны 3-р сарын 29 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-74: Б.Наранбадрах
-
2022 оны 3-р сарын 29 -нд Тод манлай уяач Ц.Дуламсүрэн: Морь түрүүлж, айрагд…
-
2022 оны 3-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Наранхүү: Хурдан буурал морио …
-
2022 оны 3-р сарын 25 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-73: МАНЛАЙ УЯАЧ Х.ТҮМЭНБАЯР
-
2022 оны 3-р сарын 19 -нд Галшарын алдарт уяачид
-
2022 оны 3-р сарын 19 -нд Ё.Болдбаатар: Миний морь уралдаагүй байсан ч морь…
-
2022 оны 3-р сарын 19 -нд Сумын Алдарт уяач А.Чинбат: Зургаан өөр угшлын аза…
-
2022 оны 3-р сарын 19 -нд Тод манлай уяач Бичээрэйн Далай: Уяач хүн наадмаас…
-
2022 оны 3-р сарын 19 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-72: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ М.ГОМБО…
-
2022 оны 3-р сарын 09 -нд Уяач Д.Алдараа: Сар хайрханы даншигт аав хүрэн хяз…
-
2022 оны 3-р сарын 09 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-71: МАНЛАЙ УЯАЧ Д.ЭРДЭНЭЧУЛУУН
-
2022 оны 3-р сарын 09 -нд Тод манлай уяач Дайдийхүүгийн Баяраа: Адуу хүн хоё…
-
2022 оны 2-р сарын 26 -нд Аймгийн Алдарт уяач Т.Ходрой: Ажнай хүлгийн алтан …
-
2022 оны 2-р сарын 26 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-70: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Г.БОРЧУ…
-
2022 оны 2-р сарын 26 -нд Тод манлай уяач Л.Батмөнх: Хэн жилийн бэлтгэлээ зө…
-
2022 оны 2-р сарын 15 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-69: ГЭРЭЛ ЗУРАГЧИН Ч.ГАНБОЛД
-
2022 оны 2-р сарын 14 -нд Сумын Алдарт уяач Ж.Нэргүйбаатар: Уяа эвлүүлсэн эн…
-
2022 оны 2-р сарын 13 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-68: АХМАД УЯАЧ Д.ДУГАРСҮРЭН
-
2022 оны 2-р сарын 13 -нд Тод манлай уяач Т.Батзориг: Адуугаа хайрлаж, зорил…
-
2022 оны 2-р сарын 11 -нд Төрийн хишиг хүртсэн шинэхэн цолтнууд
197.211.63.63
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл DR.PRADHAN.UROLOGIST .LT.COLGMAIL.COM whatsapp 15733337443 Үнэ 780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. www.drpradhanurologi st.com
Reply202.126.92.98
Тус холбооноос байнга шинэлэг арга хэмжээнүүдийг үе шаттайгаар зохион байгуулж байгаа, мөн ММСУХ-ны бодлого шийдвэрийг орон нутагт хэлбэрэлтгүй хэрэгжүүлж байдаг нь адуун соёлыг дээдэлдэг, өв соёлоо хадгалан хамгаалагч хамт олон гэдэг нь харагдаж байна. Амжилт хүсье.
Reply