Сонгомол бага насанд М.Алтан-Очирын сартай хээр даага түрүүллээ

Сэтгүүлч
2022 оны 7-р сарын 13 -нд

 Уяачдын баярт зориулсан сонгомол ангиллын бага насны ангилалд 130 хурдан хүлэг бүртгүүлснээс түрүү магнайд  Улаанбаатар хотын хан-Уул дүүргийн уяач Мягмарсүрэнгийн Алтан-Очирын сартай хээр даага давхиж, тод магнай торгон жолоогоо өргүүллээ.  Аман хүзүүнд Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул  Баатарсайхан Дөлгөөний хүрэн халзан, айргийн гуравт Дорноговь аймгийн Өргөн сумын Гончигийн Амгаланбаатарын бор халзан, айргийн дөрөвт Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Гүнсэнгийн Чулуунбаатарын сартай хээр, айргийн тавд Архангай аймгийн Тариат сумын уяач Чулуунбатын Мөнгөнсүхийн алаг даага тус тус хурдаллаа.

Хэдхэн хормын дараа сонгомол дээд насны эхний 10 хурдан хүлгийг дэлгэрэнгүй танилцуулна.

А.Чимэг

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 102.89.34.24

    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

    Reply