ТОД МАГНАЙ ПОДКАСТ №83: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Г.ГАНХӨЛӨГ

Сэтгүүлч
2022 оны 7-р сарын 18 -нд

Цаг хугацаа цахилсаар... нэг л мэдэхэд баасан гараг болчихсон байх юм.
Хүүхдийн баяр, даахь үргээлэг, хонхны баяр гээд эмэгтэй хүн, эзэгтэй хүн гэдгийг минь сануулсан долоо хоног байлаа.
Хайртай үрсийнхээ баяр жаргалтай байхыг харж алмайрсаар нэг мэдсэн подкастын танилцуулгаа оруулахаа мартах шахаж.
"Тод магнай" подкастын ээлжит дугаар хурдны өлгий Сүхбаатар аймгаас үзэгч танд хүрнэ. Энэ удаагийн зочин маань хэдхэн хоногийн өмнө болсон "Жавхлант шаргын хурд-2022" аймгийн аварга хүлэг шалгаруулах уралдаанд их насны морь түрүүлгэсэн бие багатай ч бэлчээр томтой эрхэм.
Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын харьяат, аймгийн Алдарт уяач Гомбосүрэнгийн Ганхөлөг хэмээх энэ эрхэм та бүхний талархан дээдэлдэг Ө.Пүрэвбаатарын загал, Д.Бат-Эрдэнийн Жанжин бор зэрэг их насны морьдыг тодруулан товойлгож гаргасан эрдэмт уяач.
Мөн аймгийнхаа аварга хүлэг шалгаруулах уралдаанд хонгор азаргаа айрагдуулан, хол ойрын олон уяачаас чамлахааргүй ханш дуулж байсан нэгэн.
Битүү их насны морьдын уяаг хэрхэн олж, хэрхэн хурдлуулах талаар өрнөсөн бидний ярилцлага ирэх даваа гарагийн /6-р сарын 6-ны/ 11 цагт Тод магнай пэйж болон Тод магнай аппликэйшн, юүтүбийн ТОД МАГНАЙ сувгаар дамжин та бүхэнд хүрэх болно.


Хөдөөгийн хөх уяачийн хээгүй гүдэсхэн хүүрнээн таалалд тань нийцэх буй за.

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 197.211.58.13

    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

    Reply