"Монгол магнай" уралдаанд Ж.Золбоогийн бор азарга түрүүллээ

Сэтгүүлч
2022 оны 7-р сарын 20 -нд

Өнөөдөр Хүйн долоон худагт "Монгол Магнай" улсын манлай хүлэг шалгаруулах үндэсний хурдан морины уралдаан болж байгаа. Энэхүү уралдаанд  азарга, их нас уралдах бөгөөд дөнгөж сая азарга барианд оржээ. 100 гаад азарга бүртгүүлснээс 50 гаруй нь гарааны зурхай руу хөдөлж

1. Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат аймгийн Алдарт уяач Жигжидсүрэнгийн Золбоогийн бор азарга түрүү хүлгээр тодорчээ. Энэ бор азарга улсын бүсийн уралдаанд нэг, аймгийн наадамд дөрвөн удаа айрагдсан хурдан буян юм.


 2. Аман хүзүүнд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат Энхтайваны  Өсөхбаярын хүрэн азарга хурдалсан байна. Хүрэн азарга аймгийн бүсийн уралдаанд олон айрагдсан хүлэг юм.


3.Айргийн гуравт  Завхан аймгийн Яруу сумын уугуул, Тод манлай уяач Д.Дагвадоржийн хар азарга хурдалсан байна. Хар азарга  Сүхбаатар аймгийн баяр наадамд аман хүзүүнд хурдалж байсан хүлэг аж.


4. Айргийн дөрөвт авхан аймгийн Яруу сумын уугуул, Тод манлай уяач Д.Дагвадоржийн  Тод Яруу хээр хурдалжээ. Хээр азарга Сүхбаатар аймгийн баяр наадамд түрүүлж байсан билээ.


5. Айргийн тавд Завхан аймгийн Яруу сумын уугуул, Тод манлай уяач Д.Дагвадоржийн  хүрэн азарга хурдлав. Ийнхүү азарганы уралдаанд Тод манлайн гурван хүлэг айрагджээ.


Ч.Ганболд


2 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 197.211.58.13

    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

    Reply
  • 122.201.23.122

    сайхан уралдаан болжээ

    Reply