Аймгийн Алдарт уяач Д.Болд: Зууны манлай уяач миний улаан азаргыг 10 түрүүлэх байжээ гэсэн
1922 оны намар жанжин Д.Сүхбаатар зүүн хязгаарын байдалтай танилцаад буцах замдаа эцэг эхийнхээ уугуул нутгаар дайрч ирэхэд Ёст бээсийн хошууны ноён Доржжав Налайх хэмээн газарт (сумын төвөөс баруун тийш 8 км) угтан золгож алд цагаан хадган дээр 50 лангийн ембүү тавьж барьжээ. Д.Сүхбаатар ёсыг хүндэтгэн хадгийг тань авъя. Хошуу нутагтаа эрдмийг түгээн хөгжүүлэхийн тулд сургууль танхим байгуулах үйлсэд чинь нэмэрлэн барья хэмээгээд ембүүг эргүүлэн хошуу ноёнд барьсан тухай дурсамж яриа бий. Чухамдаа жанжны захиас сургамжаар Хан Хэнтий уулын аймгийн Баянмөнх уулын хошуунд 1925-1926 онд бага сургууль анх байгуулагдсан нь одоогийн Баруун-Урт сумын Д.Сүхбаатарын нэрэмжит 10 жилийн дунд сургууль аж.
Энэ бүхнийг өгүүлэхийн учир нь уншигч тантай одоо уулзуулах зочин бол Ёст бэйсийн хошуу ноён Доржжавын угсааны хүн. Түүнийг Дандарын Болд гэдэг. 1953 оны хавар Хайлаастай хэмээх газар айлын ууган хүү болон мэндэлсэн. 40 гаруй жил хурдан хүлгийн уяа сойлго тааруулан түмэн олноо цэнгүүлж буй бөгөөд түүнийг тодотгон товойлгодог хүлэг нь хурдан улаан азарга нь юм. Бид түүнтэй цөөн хором уулзаж, доорх яриаг өрнүүллээ.
-Уясан морьдоос тань урмаар тэтгэн баярлуулсан хүлгийн нэг нь улаан азарга тань. Хурдан хүлгийнхээ удам, угшлыг дурайтал сайхан ярьж өгөөч.
-Улаан азарга эх талаасаа манай өөрийн унаган адуу. Гурав аман хүзүүдсэн хурдан улаан азарганы маань төл улаан гүүний төл байгаа юм. Харин эцэг тал нь Халзангийн Очир багшийн хүрэн халзан азарга болно. Халзангийн Гоосоо адуу гэхээр мориныхон андахгүй дээ. Тэр удмын адуунаас би хүрэн халзан азарга авч уяад зургаад давхиулж байсан юм. Улаан азарга түүний төл. Анхны төл нь байх шүү.
-Улаан азаргаа дааган цагаасаа эхлээд хурдалсан уу?
-Тэгсээн. Даагандаа сумын наадамд таваар давхисан. Дараа жил нь шүдлэн үрээ аймгийн наадамд гурваар давхиж байлаа. Хязааландаа сумын наадамд аман хүзүүдсэн. Түүний хойтон жил соёолон азарга аймгийн наадамд гуравт давхисан. Тулгамдчихаар заримыг нь санадаггүй юм байна. Ямар ч байсан миний улаан азарга дааганаасаа эхэлж уягдаад 15 настай зодог тайлж байсан юмдаг. Тэр хоорондоо тав түрүүлж, тав аман хүзүүдэн, хэд хэд айрагдсан. Тал булагийн уурхайн 40 жилийн ойгоор аман хүзүүдэж, анхны “Их хурд”-ад 15-аар давхиж байлаа. Мөн Жигжиджав сайдын нэрэмжит аймгийн бүсийн уралдаан Халзан суманд болоход түрүүлсэн. Дорнодын наана бас нэг бүсийн уралдаан болоход соёолон азарга түрүүлж байсан юмдаг.
-Онцгой хурдан байсан жил нь хэзээ вэ?
-1999 онд юмуу даа. Тэр жил долоон настай азарга бүсийн уралдаанд түрүүлэхэд, алдарт Холбооны хээр аман хүзүүдэж байлаа. Улаан азаргыг ид уралдаж байхад уралдаан цөөхөн байжээ. Одоо энэ цагт байсан бол илүү амжилт үзүүлэх байсан буян даа.
-Ах дүүс нь хэр хурдалсан бэ?
-Төрсөн дүү нь болох халтар азарга суманд гурван удаа гурвалсан. Улаан азарганы төл хар азарга 800 жилийн ойгоор аймгийн наадамд гурвалж, сумын наадамд түрүүлээд, жижиг наадамд хэд хэд айрагдсан. Одоо байгаа.
-Төл элбэгтэй юу?
-Цөөхөн эр төл гарсан. Хамгийн өндөр амжилт үзүүлсэн нь сая ярьдаг хар азарга. Өөр нэг төл улаан үрээг суманд хоёр айрагдуулаад алдчихсан. Бас нэг халтар азарга байсан ч шүдлэнд нь хоёр айрагдуулаад алдчихсан.
-Харамсалтай юм. Гэсэн ч улаан азарганы удам тасраагүй л байна.
-Байнаа, байна. Дарьгангын Сэрдамбад өгсөн улаан азарганы төлүүд их сайн давхиж байгаа дуулдана лээ. Мөн 10-аад жилийн өмнө Баянхонгорт нэг даага хурдалж байна гэсэн. Одоо азарга болоо биз. Улаан азарганы төлийнх нь төлүүдээс нэлээд зарагдсан. Миний мэдэхийн Хүдэрхангайн саарал, Дэлгэрийн саарал, Урансайханы хар азарганы төлүүд их сайн давхиж байна.
-Охин төлүүдийнх нь төлөөс хурдалж байна уу?
-Давхиж байгаа, давхиж байгаа. Сонирхуулаад ярихад анхны “Их хурд”-д улаан азарга 15-д давхихад том уяачид анзаарсан юм билээ. Тэр өвөл нь Зууны манлай уяач Д.Даваахүү манайд ирээд “Чиний улаан азаргыг улс яриад байсан юм. Би эзнийг нь мэдэхгүй болохоор сураглаж байгаад ирлээ. Их хурдан азарга юм. Даанч чи муу уяад байна” /инээв/ гэж хэлээд төл хээр гүүг нь аваад явсан. Тав түрүүлгэж, тав аман хүзүүдүүлсэн болохоор би өөрийгөө бас муу уяач гэхгүй байгаа юм. /инээв/ Гэтэл Зууны манлай хундагатай юмаа жаахан бага татсан бол 10 түрүүлэх байжээ гээд хөхөрч байна лээ.
-Архи, адуу хоёр нэг саванд багтдаггүй гэдэг. Ер нь тэгээд морь хурдан байхад болбол бор дарснаас татгалзаж л баймаар юм шиг санагддаг шүү.
-Мэдээд байгаа боловч бас болдоггүй юмаа. /инээв/ Ах нь 40 гаруй жил хүний өөрийн морь уяж том, бага наадмаас 70-аад айраг, түрүү хүртсэн байдаг юм. Жишээлбэл Жалбасүрэн прокурорын хүү Бат-Эрдэнийн морийг хоёр жил уяад, 20-иод медальтай явуулсан. Мөн Цагдаагийн дарга Эзэннайрамдах, Цэргийнхүү нарын морьдыг уяж байлаа. Өөрөө хүний морь уяхаас гадна өрөөл бусдад сурсан мэдсэнээ хуваалцана. Шавь нараас маань Батсуурь, Баттөр нар аймгийн Алдарт уяачид болоод байна.
-Ингэхэд танайхан хэдэн үеэрээ хурдан морь уяж байсан улс вэ?
-Надаас өөр байхгүй дээ. Хуучнаар Ёст бэйсийн хошуу буюу одоогийн Сүхбаатар сумын хошуу ноён нь Доржжав гэж хүн байж. Би тэр удмын хүн. Сүхбаатар жанжин зүүн хязгаарын байдалтай танилцаад буцахдаа уугуул нутгаараа ороход Доржжав бэйс угтан авч байсан газар бид суварга барьж, наадам хийж байлаа.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Эрүүл энх байж, урт удаан наслаарай.
П.Ундраа
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- Өчигдөр, 17:46 минут Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- Лхагва, 11:21 минут МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
- 2023 оны 10-р сарын 28 -нд Өвгөн ноён М.Пүрэвжавын нэрэмжит уралдаануудын нэг…
197.211.58.188
Get $5,500 USD every day, for six months! See how it works. What'sApp : +393512615163 I want to testify about Dark Web blank atm cards which can withdraw money from any atm machines around the world. I was very poor before and have no job. I saw so much testimony about how Dark Web hackers send them the atm blank card and use it to collect money in any atm machine and become rich. Email : carolblankatmcard@gm ail.com Hangout : carolblankatmcard@gm ail.com What'sApp : +393512615163 They also sent me the blank atm card. I have used it to get 90,000 dollars. withdraw the maximum of 5,000 USD daily. The Dark Web is giving out cards just to help the poor. Hack and take money directly from any atm machine vault with the use of an atm programmed card which runs in automatic mode.
Reply