Зүүн бүсэд эхний 10-т хурдалсан их насны морьд

Сэтгүүлч
2022 оны 8-р сарын 31 -нд

Сүхбаатар аймгийн 80 жилийн ой, зүүн бүсийн уралдаанд эхний 10-т хурдалсан их насны морьдыг танилцуулж байна. 

Их нас- 303 бүртгүүлжээ

1.Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын харьяат сумын Алдарт уяач Ширэндэвийн Дашдоржийн Дөл хул. Уяа сойлгыг нийслэлийн Алдарт уяач Ганболдын Энхтайван. Уралдаанч 10 настай У.Тэмүүлэн.


2.Булган аймгийн Сайхан сумын уугуул МУ-ын Гавьяат хуульч, аймгийн Алдарт уяач Сандагийн Нямжавын сартай хээр. Уяа сойлгыг аймгийн Алдарт уяач Адуучийн Нямбаатар. Уралдаанч 10 настай Н.Алтансүх.


3. Дархан-Уул аймгийн Дархан сумын харьяат Мөнхтөрийн Цолмонгийн хонгор халзан. Уяа сойлгыг Гомбосайханы Ууганбаатар. Уралдаанч найман настай Нарантуяагийн Гантулга.

4. Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат Лхагвадоржийн Анхбаатарын бор. Уяа сойлгыг МУ-ын Алдарт уяач Мөнхбатын Цэрэнжав. Уралдаанч 11 настай Баатарзоригтын Баярбат.

5. Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат Очирхуягийн Мөнхбатын зээрд. Уяа сойлгыг Доржийн Бямбаа. Уралдаанч есөн настай Э.Мөнхтүвшин.


6. Төв аймгийн Баян-Өнжүүл сумын харьяат Ганбаатарын Цэрэндашийн хар саарал. Уяа сойлгыг Баатарчулууны Дашдорж. Уралдаанч 11 настай Батболдын Төгс-Эрдэнэ.


7. Увс аймгийн Тэс сумын уугуул Мятавын Хүрэлбаатарын хүрэн. Уяа сойлгыг МУ-ын Алдарт уяач Мөнхбатын Цэрэнжав. Уралдаанч 12 настай Гантуяагийн Одбаяр.


8. Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат Банзрагчийн Гантулгын хар. Уяа сойлгыг аймгийн Алдарт уяач Уртнасангийн Тамир. Уралдаанч 10 настай Ганбатын Энх-Эрдэнэ.


9. Сэлэнгэ аймгийн Баянгол сумын уугуул Бүжинлхамын Болдбаатарын зээрд. Уяа сойлгыг Хүрлээгийн Одбаатар. Уралдаанч есөн настай Ц.Амарсайхан. 


10. Архангай аймгийн Хотонт сумын уугуул МУ-ын Манлай уяач Дуламсүрэнгийн Лхагвасүрэнгийн хүрэн. Уяа сойлгыг нийслэлийн Алдарт уяач Пүрэвсүрэнгийн Баттулга. Уралдаанч есөн настай Ганзоригийн Мөнхзориг.


Б.Хастөр

2 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 103.26.195.175

    Энэ уралдаанд яг эхний 10-н мориноос Цэвэр Монголоо шударгаар барьсан бол 1-т Түрүү магнайд Сүхбаатар аймгийн Баруун уртын Очирхуягын Мөнхбаатарын зээрд морь, (тавд хурдалсан) 2-т Аман хүзүүнд Төв Баян-өнжүүлийн Ганбаатарын Цэрэндашын хар морь, (зургаад орсон ) 3-т Архангай Хотонтын Дуламсүрэнгийн Лхагвасүрэн алдартын Алдарт зээрд морь (аравт хурдалсан) Дайдийхүүгийн Баяраа алдартаас авдаг дараалах байжээ. Бусад нь их бага хэмжээгээр жоохон цус орсон морьд байна лээ шүү. Комиссыхон наадмын дараа ярьж байхыг сонсож байлаа.

    Reply
  • 103.26.195.175

    Энэ уралдаанд яг эхний 10-н мориноос Цэвэр Монголоо шударгаар барьсан бол 1-т Очирхуягын Мөнхбаатарын зээрд морь, (тавд хардалсан) 2-т Аман хүзүүнд Ганбаатарын Цэрэндашын хар морь, (зургаад орсон ) 3-т Дуламсүрэнгийн Лхагвасүрэн алдартын алдарт зээрд морь (аравт хурдалсан) дараалах байжээ. Бусад нь их бага хэмжээгээр жоохон цус орсон морьд байна лээ шүү.

    Reply