Баянхонгорын бүсэд эхний 10-т хурдалсан шүдлэнгүүд

Сэтгүүлч
9-р сарын 06 -нд

Баянхонгор аймгийн 80 жилийн ой, хангайн бүсийн уралдааны шүдлэн насанд 110 гаруй бүртгүүлж, эхний 10-т хурдалсан доорх үрээнүүд хурдалжээ.

Шүдлэн 110 гаруй

1.Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Искрагийн Золбоогийн хүрэн халзан. Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул Гансүхийн Хадбаатарын Алтан азарга өргөмжлөлт Сагурын төл. Өнгөрсөн жил Говь-Алтай аймгийн Гуулин тосгонд зохион байгуулагдсан аймгийн бүсийн уралдаанд айрагдсан. Уяа сойлгыг аймгийн Алдарт уяач Чулуунбаатарын Амарсанаа тааруулсан бол Баяртүвшингийн Алтангэрэл хүү унаж хурдлуулжээ.


2.Баянхонгор аймгийн Баацагаан сумын харьяат, аймгийн Алдарт уяач Сүрэнжавын Энхтөрийн  зээрд халзан. Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат Бат-Эрдэнийн унаган адуу. Сумын чанартай наадамд хоёр айрагдсан халзан үрээг Нямдоржийн Түвшинтөр хүү унаж хурдлуулжээ.

3. Баянхонгор аймгийн Баацагаан сумын харьяат, аймгийн Алдарт уяач Сүрэнжавын Энхтөр хул. Төрийн наадам, Их хурд уралдааны түрүү Дүүгүүр хээр морины эцэг, эх солигдоогүй төрсөн дүү хул үрээг П.Энхбат хүү унаж айрагдуулжээ.

4.Баянхонгор аймгийн Галуут сумын уугуул Даваагийн Цогтбаатарын цавьдар халзан. Баянхонгор аймгийн Галуут сумын уугуул МУ-ын Хөдөлмөрийн баатар Төмөрийн Мөнхбаярын унаган адуу. Тодруулбал Тарзаан дуудлагатай хээр азарганы төл. Халзан үрээний уяа сойлгыг аймгийн Алдарт уяач Бэхбатын Болорхуяг тааруулж, Хүдэрбатын Отгонтөр хүү унаж хурдлуулсан байна.

5.Баянхонгор аймгийн Богд сумын уугуул аймгийн Алдарт уяач Чагнаадоржийн Билэгбаатарын цавьдар. Төв аймгийн Баянцогт сумын харьяат Анхбаярын унаган адуу. Өнөө жил Баянцогт сумын баяр наадамд түрүүлсэн. Өнгөрсөн жил даагандаа Дорнодын бүсэд 15-д давхисан. Цавьдар үрээний уяа сойлгыг Д.Тэгшзургаанжаваа тааруулж, Цэргээгийн Дорждагва хүү унаж хурдлуулсан юм.


6.Баянхонгор аймгийн Галуут сумын уугуул аймгийн Алдарт уяач Батмөнхийн Жавхлантын хүрэн халзан. Тод манлай уяач Д.Ононгийн унаган. Өнгөрсөн жил даагандаа Дорнодын бүсэд түрүүлсэн. Уяа сойлгыг Тод манлай уяач Ононгийн Батбилэг тааруулдаг бөгөөд Гиймаагийн Энхсүлд хүү унаж хурдлуулжээ.

7.Өвөрхангай аймгийн Баянгол сумын уугуул нийслэлийн  Алдарт уяач Тогоомааширын Болдын хээр. Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат, МУ-ын Алдарт уяач Гүнсэнгийн Ганчулууны унаган адуу. Хээр үрээг Рэнцэндагвын Мөнхболд уяач уяж, Батсайханы Баяржавхлан хүү унаж хурдлуулжээ.

8.Төв аймгийн Аргалант сумын уугуул, улсын заан Дорлигжавын Амгаланбаатарын хээр. Хээр үрээний уяа сойлгыг Тод манлай уяач Түмэндэлгэрийн Ихбаяр тааруулдаг бөгөөд Наранцэцэгийн Төгөлдөр хүү унаж хурдлуулжээ.


9.Баянхонгор аймгийн Баянлиг сумын харьяат, Сүхцэрэнгийн Болдбатын хонгор. Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул, аймгийн Алдарт уяач Цагаанбандийн Буянбаатарын унаган хонгор үрээг Гантөмөрийн Хэнмэдэх хүү унаж хурдлуулжээ./хүүхэдгүй/



10.Баянхонгор аймгийн Галуут сумын уугуул аймгийн Алдарт уяач Батмөнхийн Золбоогийн зээрд халзан. Хэнтий аймгийн Дадал сумын унаган халзан үрээний уяа сойлгыг аймгийн Алдарт уяач Буянсүрэнгийн Цэрэнбаатар тааруулдаг бөгөөд Галбаярын Чулуунхүү унаж хурдлуулжээ.

Б.Хастөр

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна