Төвийн бүсэд эхний 10-т хурдалсан сонгомол дээд насны хүлгүүд

Сэтгүүлч
2022 оны 10-р сарын 22 -нд

Налайх дүүрэгт болсон төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насны ангилалд эхний 10-т хурдалсан хүлгүүдийг танилцуулъя. 

Сонгомол дээд нас-46:

1. Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул, МУ-ын Манлай уяач Дугаржавын Ганзоригийн Буган. Уралдаанч есөн настай Б.Бат-Эрдэнэ.

2.Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат, Лувсанбалдангийн Бат-Оргилын халтар. Уралдаанч 11 настай Г.Ганзам.

3.Улаанбаатар хотын харьяат, Хан-Уул дүүргийн харьяат, МУ-ын Алдарт уяач Мягмарсүрэнгийн Алтан-Очирын сартай шар хээр. Уралдаанч Н.Билигсайхан.

4.Улаанбаатар хотын Налайх дүүргийн харьяат, нийслэлийн Алдарт уяач Нямаагийн Батболдын хонгор. Уралдаанч 11 настай Б.Энхсүх.

5.Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул Дорждалайн Даяндэмидийн Дайчин халзан. Уралдаанч Н.Отгон-Эрдэнэ.

6.Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул, МУ-ын Манлай уяач Дугаржавын Ганзоригийн Муухай хээр. Уралдаанч 10 настай Б.Ган-Эрдэнэ.

7.Дархан-Уул аймгийн Дархан сумын харьяат Ганболдын Ариунболдын бор. Уралдаанч 13 настай Д.Нямсүрэн.

8. Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн харьяат нийслэлийн Алдарт уяач Пүрэвсүрэнгийн Баттулгын буурал халзан. Уралдаанч Отгонтэнгэр.

9. Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын харьяат Ганхуягийн Будхангайн хүрэн халзан. Уралдаанч 11 настай Б.Тэгшхүслэн.

10.

Б.Хастөр, гэрэл зэргийг А.Цэдэн-Иш

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна