Зүүн бүсэд эхний 10-т хурдалсан дааганууд

Сэтгүүлч
2022 оны 10-р сарын 30 -нд

Даага:

1. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харьяат Дамдинсүрэнгийн Аваасүрэнгийн буурал халзан. Уяа сойлгыг Цэнгэлийн Энхтүвшин. Уралдаанч найман настай Гансүхийн Содбилэг.

2. Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын харьяат Будсүрэнгийн Баяраагийн хүрэн. Уяа сойлгыг Ганцэцэгийн Ганболд. Уралдаанч есөн настай Алтансүхийн Мөнгөнсүх.

3. Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат  МУ-ын Алдарт уяач Жамбын Мөнхсүрэнгийн хүрэн. Уралдаанч 13 настай Баатарсүхийн Төрбат.

4. Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул Төмөрхуягийн Баярхүүгийн халтар. Уяа сойлыг аймгийн Алдарт уяач Уртнасангийн Тамир. Уралдаанч 10 настай Ганбатын Энх-Эрдэнэ.

5. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын харьяат Маарайсүрэнгийн Санжаасүрэнгийн хар бор. Уяа сойлгыг аймгийн Алдарт уяач Борхүүгийн Буянбат. Уралдаанч 11 настай Сайнхүүгийн Билгүүн.

6. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харьяат Дамдинсүрэнгийн Амармэндийн халтар. /558/ “Жавхлант шаргын хурд” аймгийн аварга шалгаруулах уралдааны түрүү халтар дааганы уяа сойлгыг Цэнгэл Энхтүвшин тааруулж, 10 настай Ганболорын Тэмүүлэн.

7. Дорнод аймгийн Матад сумын харьяат аймгийн Алдарт уяач Баатарын Гантулгын хүрэн /533/. Дорнод аймгийн баяр наадамд аман хүзүүдсэн хүрэн дааганы уяаг Б.Гантулга уяач өөрөө тааруулдаг бөгөөд 11 настай Гантулгын Ган-Очир хүү унаж хурдлуулжээ.

8. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын харьяат сумын Алдарт уяач Мажигийн Олонтүмэнгийн хар /670/. Хар дааганы уяа сойлгыг уяач өөрөө тааруулдаг бөгөөд 13 настай Амарцэцэгийн Дэлгэрсайхан хүү унаж хурдлуулжээ.

9. Завхан аймгийн Нөмрөг сумын уугуул Э.Хашчулууны хүрэн. Уяа сойлгыг МУ-ын Алдарт уяач Эзэнмөнхийн Мөнх-Эрдэнэ. Уралдаанч есөн настай Даваахүү.

10. Дорнод аймгийн Матад сумын харьяат Хаянгаагийн Болоржаргалын хээр /994/. Уяа сойлгыг уяач өөрөө. Уралдаанч 12 настай Пүрэвжаргалын Наранхүү.

Б.Хастөр

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 129.205.113.146

    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

    Reply