ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛЭЭР ОЛГОЖ БУЙ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ

Сэтгүүлч
11-р сарын 22 -нд

Хөдөө аж ахуйг дэмжих сан нь газар тариаланг хөгжүүлэх, тариалан эрхлэгчдийг дэмжих зорилгоор ОХУ, БНХАУ, Бүгд Найрамдах Беларусь улсын техник, тоног төхөөрөмжийг хөнгөлөлттэй нөхцлөөр,  зээлээр худалдан борлуулдаг. Тухайлбал

БНБУ-д үйлдвэрлэсэн хадлангийн болон хөрс боловсруулалтын дараах техникүүдийг 5-30 хувийн урьдчилгаатай, жилийн 1-5 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай худалдаалж байна. Үүнд: 

  • Роторт тармуур гвр-630 гэдэг нь хадсан өвсийг тармах, чийг ихтэй норсон өвсийг эргүүлэх, хөвсийлгөх ажиллагаатай чиргүүлийн роторт машиныг хэлдэг.


Энэхүү Роторт тармурыг Бүгд Найрамдах Беларусь улсад үйлдвэрлэсэн бөгөөд 4,450 еврогийн үнэтэй худалдаалж байна. Авахыг хүссэн иргэн, аж ахуй нэгж байгууллагууд 30 хувийн урьдчилгаа төлбөрийг төлөөд 3 жилийн хугацаатай, жилийн 1,37 хувийн хүүтэйгээр худалдан авах боломжтой юм. 


0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна