Зүүн бүсийн сонгомол дээд насанд эхний 10-т хурдалсан хүлгүүд

Сэтгүүлч
2022 оны 11-р сарын 24 -нд

Сүхбаатар аймгийн 80 жилийн ой, зүүн бүсийн уралдааны сонгомол дээд насны ангилалд эхний 10-т хурдалсан хүлгүүдийг танилцуулъя. 

Сонгомол дээд:

1.Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын уугуул Дондогсэрчингийн Лхамсүрэнгийн хээр халзан. Уяа сойлгын Тод манлай уяач Л.Батмөнх. Уралдаанч 10 настай Х.Дүүрэнжаргал.

2.Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул Тод манлай уяач Өлзийхутагийн Пүрэвбаатарын хүрэн. Уяа сойлгын Тод манлай уяач Т.Батзориг. Уралдаанч 10 настай Эрдэнэбаяр.

3.Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн хамар цагаан хээр. Уяа сойлгыг Тод манлай уяач Батхүрэлийн Бат-Өлзий. Уралдаанч есөн настай Төмөрсүхийн Энгүүн.

4.Дархан-Уул аймгийн харьяат  Жамбалын Мөнхтөрийн хонгор халзан. Уяа сойлгыг Гомбосайханы Ууганбаяр. Уралдаанч есөн настай Н.Занабазар.

5.Ховд аймгийн Чандмань сумын уугуул Баасанхүүгийн Пүрэвжаргалын хул. Уяа сойлгыг Ганболдын Энхтайван. Уралдаанч 12 настай Ц.Отгонжаргал.

6.Говь-Алтай аймгийн Дарви сумын уугуул, нийслэлийн Алдарт уяач Цэгмидийн Гончигсүрэнгийн хээр. Уяа сойлгыг Цэнддоржийн Нямдорж. Уралдаанч есөн настай Н.Нармандах.

7.Дорнод аймгийн Чойбалсан сумын харьяат Мягмарын Мөнх-Эрдэнийн хүрэн халзан. Уяа сойлгыг өөрөө. Уралдаанч 11 настай Б.Билгүүнтамир.

8.Улаанбаатар хотын харьяат Алгаагийн Цэнгэлийн зээрд. Уяа сойлгыг Оюунзулын Ууганцэцэг. Уралдаанч есөн настай М.Яринпил.

9.Дархан-Уул аймгийн Хонгор сумын харьяат  Дашзэвэгийн Доржсүрэнгийн сартай хээр. Уяа сойлгыг өөрөө. Уралдаанч 12 настай Б.Сүх-Эрдэнэ.

10.Улаанбаатар хотын харьяат Алтандуулгын бор. Уяа сойлгыг С.Өлзийбат. Уралдаанч 10 настай Д.Тэмүүжин.

Б.Хастөр

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна