Дискен хадуур зээлээр худалдана

Сэтгүүлч
2022 оны 11-р сарын 24 -нд

Хөдөө аж ахуйг дэмжих сан нь газар тариаланг хөгжүүлэх, тариалан эрхлэгчдийг дэмжих зорилгоор ОХУ, БНХАУ, Бүгд Найрамдах Беларусь улсын техник, тоног төхөөрөмжийг хөнгөлөлттэй нөхцлөөр,  зээлээр худалдан борлуулдаг. Тухайлбал

БНБУ-д үйлдвэрлэсэн хадлангийн болон хөрс боловсруулалтын дараах техникүүдийг 5-30 хувийн урьдчилгаатай, жилийн 1-5 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай худалдаалж байна. Үүнд: 

ДИСКЭН ХАДУУР КДН-210 нь байгалийн болон таримал өвс, түүнчлэн өндөр ургацтай болон налсан өвс тэжээлийг хадаж зулж орхих зориулалтай дүүжин машин юм.

                                                                                                    Энэхүү дүүжин машиныг Бүгд Найрамдах Беларусь улсад үйлдвэрлэсэн бөгөөд 3,100 еврогийн үнэтэй худалдаалж байна. Авахыг хүссэн иргэн, аж ахуй нэгж байгууллагууд 30 хувийн урьдчилгаа төлбөрийг төлөөд 3 жилийн хугацаатай, жилийн 1,37 хувийн хүүтэйгээр худалдан авах боломжтой юм.

 


0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна