ТОД МАГНАЙ ПОДКАСТ №101: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Ш.НЯМДОРЖ

Сэтгүүлч
2022 оны 11-р сарын 26 -нд

Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат, аймгийн Алдарт уяач Жамъяншаравын Нямдорж Тод магнай подкастын №101 дэх дугаарын зочноор оролцжээ.
Халзан сумын өвгөн ноён гэгддэг Сэрээтэрийн Жамъяншарав агсны цогцлоон бий болгосон адуун сүргийн гол цөм Ж.Нямдорж Алдартынд буй.
Хэдэн үе дамжин сайн адуу цогцлоон бий болгохоор зорьж тэмүүлж ирсэн өвгөдийнхөө үйл хэргийг залгамжлан уугуул нутагтаа урам зориг дүүрэн амьдарч буй Алдарттай Туушингийн Зоригтын хул, Максын хар, Мянгадын Ган-Очирын саарал, З.Мэндсайханы Чонон саарал гээд олон хурдан хүлгийн талаар хөөрөлдсөн билээ.
Бидний ярилцлагыг Тод магнай пэйж болон юүтүбийн Тод магнай, Долгион сувгаар хүлээн авч үзээрэй.


0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна