Баянхонгорын бүсийн нэгдсэн цуваа

Сэтгүүлч
2022 оны 11-р сарын 28 -нд

Засгийн газрын тогтоолоор хангайн бүсийн уралдаан гурван аймагт болсоны нэг нь Баянхонгор. Өнгөрч 7-р сарын 29-31 ний өдрүүдэд болж өнгөрсөн тус уралдаан Баянхонгор аймгийн түүхт 90 жилийн ой төдийгүй МУ-ын Арслан Пагамын Аюушийн мэндэлсэний 100, доктор, профессор Сономын Лувсанбалдангийн мэндэлсний 90 жилийн ойтой давхцсанаараа онцлог юм. Гурван их ой давхцсан хангайн бүсийн уралдаанд улс, бүсийн уралдаанд түрүүлж айрагдсан олон хурдан хүлгүүд шандас шалган уралдсан бөгөөд бид нэгдсэн цувааг хүргэж байна.

Азарга 

1.Баянхонгор аймгийн Баянбулаг сумын уугуул, МУ-ын Манлай уяач  Чинбатын Махбалын сартай хар. Уяа сойлгыг МУ-ын Манлай уяач Сашкагийн Эрдэнэбат. Уралдаанч Эрдэнэбаатарын Эрдэнэчулуун.

2. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын уугуул Сономцэрэнгийн Эрхэмбадамын бор. Улс, бүсийн уралдааны нэг түрүү, гурван айргийн эзэн хурдан хүлгийн уяа сойлгыг  аймгийн Алдарт уяач Уртнасангийн Тамир. Уралдаанч Оюунбилэгийн Төгсжаргал.

3. Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уугуул Батсуурийн Цэдэвсүрэнгийн бор. Хөвсгөл аймгийн Рашаант сумын гаралтай аймгийн баяр наадамд нэг, бүсийн уралдаанд хоёр түрүүлсэн бор азарганы уяа сойлгыг Бадрайгийн Түвшинжаргал тааруулдаг. Уралдаанч Мөнхөөгийн Хишигбаяр.

4. Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул, аймгийн Алдарт уяач Хаянхярваагийн Гарьдмагнайн хул.Төрийн зарлигт наадамд нэг айрагдсан хул азарганы уяа сойлгыг аймгийн Алдарт уяач Тогтохбаярын Тогтохжаргал тааруулдаг бол Алтансүхийн Ууганбаатар хүү унаж хурдлуулсан юм.

5. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, МУ-ын Манлай уяач Төмөрбаатарын Ууганбаярын Уулс хүрэн. Төрийн зарлигт наадмаас нэг түрүү, хоёр айраг хүртсэн хурдан хүлгийн уяа сойлгыг МУ-ын Алдарт уяач Мягмарсүрэнгийн Алтан-Очир тааруулдаг бол Баттулгын Гантулга хүү унаж айрагдуулсан.

6. Баянхонгор аймгийн Галуут  сумын уугуул “Хонгорын хурд” МСУХ-ны хүндэт тэргүүн Даваагийн Мөнх-Эрдэнийн хүрэн халзан. Хүүхэдгүй түрүүлж, дүрмийн дагуу тав ухран зургаад баригдсан халзан азарга сумын баяр наадамд аман хүзүүнд хурдалсан бөгөөд уяа сойлгыг Эрдэнэбатын Цогтсайхан тааруулдаг юм. Харин Бопотбек Есүп хүү унаж хурдлуулжээ.

7. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын уугуул Лхагважавын Отгонбаатарын хар. Хар азарганы уяа сойлгыг аймгийн Алдарт уяач Галсангийн Болдбаатар тааруулдаг бол Чинбатын Чулуунбат хүү унаж хурдлуулжээ.

8. Улаанбаатар хотын Багануур дүүргийн харьяат Эрдэнэбилэгийн Мөнгөншагайн  хээр. Уяа сойлгыг Нацагдоржийн Мөнх-Эрдэнэ. Уралдаанч Доржпагамын Ариунхүслэн.

9. Өвөрхангай аймгийн Баянгол сумын уугуул, аймгийн Алдарт уяач Тогоомааширын Болдын Монгол хээр. Уяа сойлгыг сумын Алдарт уяач Батбаярын Хүрэлсүх. Уралдаанч Төгсөөхүүгийн Баянболд.

10. Баянхонгор аймгийн Жинст сумын уугуул сумын Алдарт уяач Батболдын Анхбаярын алаг. Аймгийн бүсийн уралдаанаас нэг түрүү, зургаан айраг хүртсэн алаг азаргыг Ариунсанаагийн Төрболд хүү унаж хурдлуулжээ.  

Их нас

1.Баянхонгор аймгийн Бууцагаан  сумын уугуул, аймгийн Алдарт уяач Галсангийн Болдбаатарын хар. Сүхбаатар угшилтай хар морины уяа сойлгыг аймгийн Алдарт уяач Галсангийн Болдбаатар. Уралдаанч Чинбатын Чулуунбат.

2. Баянхонгор аймгийн Бууцагаан  сумын уугуул, Биндэръяагийн Батсанаагийн хээр. Тод манлай уяач Б.Билэгдэмбэрэлийн унаган хээр морины уяа сойлгыг аймгийн Алдарт уяач Галсангийн Болдбаатар тааруулсан бол Хишигбаатарын Өсөхбаяр хүү унаж хурдлуулжээ.

3.Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уугуул, МУ-ын Манлай уяач Гончигжавын Мөнхсайханы бор.Унаган хүлгийнх нь уяа сойлгыг Батсайханы Дорж уяач тааруулсан бол Нэргүйн Эрдэнэжаргал хүү унаж хурдлуулсан байна.

4.Завхан аймгийн Цагаанчулуут сумын уугуул, МУ-ын Манлай уяач Балдоржийн Баярдоржийн хүрэн. Улс, бүсийн уралдаанд нэг түрүүлж, нэг айрагдсан хүрэн морь уяачийн унаган хүлэг бөгөөд МУ-ын Алдарт уяач Эрдэнэбатын Баянзул уяа сойлгыг нь тааруулдаг юм. Хангайн бүсэд Батбаярын Баттулга хүү унаж хурдлуулжээ.

5.Төв аймгийн Аргалант сумын уугуул, МУ-ын заан Дорлигжавын Амгаланбаатарын халтар. Төв аймгийн Аргалант сумын угшилтай аймгийн наадамд нэг айрагдсан халтар морийг Тод манлай уяач Түмэндэлгэрийн Ихбаяр уяж, Наранцэцэгийн Төгөлдөр хүү унаж хурдлуулжээ.

6.Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын уугуул, МУ-ын начин Базаррагчаагийн Сэр-Одын хүрэн. Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын гаралтай хүрэн морины уяа сойлгыг Лүндээдоржийн Баянжаргал уяач тааруулдаг бөгөөд Мөнхцэцэгийн Пүрэвбат хүү унаж хурдлуулжээ.

7.Орхон аймгийн Баян-Өнөр сумын уугуул Жамбалдоржийн Батсуурийн хүрэн. Хүрэн морины уяа сойлгыг аймгийн Алдарт уяач Даваажавын Энхбаатар тааруулдаг бол Зоригоогийн Бат-Эрдэнэ хүү унаж хурдлуулсан юм.

8.Баянхонгор аймгийн Галуут сумын харьяат Бадамсанаагийн Анхбаярын хүрэн. Битүү хүрэн морины уяа сойлгыг Энхтайваны Энхбаяр тааруулж, Бат-Эрдэнийн Тэмүүжин унаж хурдлуулжээ.

9.Увс аймгийн Зүүнговь сумын уугуул, аймгийн Алдарт уяач Бадарчийн Норовсамбуугийн хээр. Унаган хүлгийнх нь уяа сойлгыг МУ-ын Алдарт уяач Мягмарсүрэнгийн Алтан-Очир тааруулж, Э.Номин-Эрдэнэ унаж хурдлуулсан байна.

10.Баянхонгор аймгийн харьяат Жанчивын Жасрайдоржийн хар алаг. Аймгийн бүсийн уралдаанд арваад түрүүлж, айрагдсан энэ хурдан хүлэг Сүхбаатар аймгийн Асгат сумын адуу бөгөөд Төмөрбаатар уяа сойлгыг нь тааруулж, Мөнхөөгийн Хишигбаяр хүү унаж хурдлуулжээ.

 Соёолон

1.Завхан аймгийн Сонгино сумын харьяат Ганболдын Амарсанаагийн зээрд. Унаган хүлгийнх нь уяа сойлгыг Тод манлай уяач Дашдоржийн Мөнхбат тааруулсан бол Энхбаатарын Аригун хүү унаж хурдлуулжээ.

2.Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уугуул, МУ-ын Манлай уяач Гончигжавын Мөнхсайханы хүрэн халзан. Бүсийн уралдаанд нэг айрагдсан халзан соёолонгийн уяа сойлгыг Батсайханы Дорж уяач тааруулдаг бөгөөд хангайн бүсэд Нэргүйн Эрдэнэжаргал хүү унаж хурдлуулжээ.

3.Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул, аймгийн Алдар уяач Давааноровын Ганбаатарын хээр. Унаган хүлгийнх нь уяа сойлгыг МУ-ын Манлай уяач Ганбаатарын Буянтогтох тааруулдаг бол Буянтогтохын Тэнгис унаж айрагдуулжээ.

4.Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын харьяат аймгийн Алдарт уяач Рэгсүрэнгийн Цогтбаярын халтар.Төв аймгийн Заамар сумын гаралтай халтар соёолонгийн уяа сойлгыг аймгийн Алдарт уяач Батнасангийн Батдорж тааруулж, Баттогтохын Батзаяа унаж хурдлуулсан байна.

5.Баянхонгор аймгийн Баянговь сумын харьяат, аймгийн Алдарт уяач Бямбаагийн Баярсайханы Наадам хээр. Дорноговь гаралтай хээр соёолонгийн уяа сойлгыг Түмэнбаатарын Азбаяр уяач тааруулж, Эрдэнэбатын Эрдэнэчулуун хүү унаж хурдлуулсан юм.

6.Төв аймгийн Лүн сумын уугуул Батжаргалын Батцэнгэлийн зээрд. Унаган зээрд үрээнийх нь уяа сойлгыг аймгийн Алдарт уяач Галсангийн Болдбаатар тааруулж, Хишигбаатарын Өсөхбаяр хүү унаж хурдлуулжээ.

7.Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат Амарсанаагийн Наранбаатарын Мэл халзан. Төв аймгийн Заамар сумын гаралтай халзан соёолон аймгийн наадамд нэг түрүүлж, бүсийн уралдаанд хоёр айрагдсан бөгөөд А.Наранбаатар өөрөө уяа сойлгыг нь тааруулдаг юм. Хангайн бүсэд Ариунсанаагийн Төрболд хүү унаж хурдлуулжээ.

8.Хөвсгөл аймгийн Их-Уул сумын уугуул, аймгийн Алдарт уяач Дэнзэнгийн Энхтөрийн хонгор. Хөвсгөл аймгийн Тариалан сумын гаралтай хонгор соёолонгийн уяа сойлгыг аймгийн Алдарт уяач Бямбадоржийн Пүрэвдорж тааруулж, Мөнхбаатарын Мөнхжин унаж хурдлуулжээ.

9.Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын уугуул, аймгийн Алдарт уяач Алтангэрэлийн Батбаатарын хүрэн халзан. Унаган халзангийнх нь уяа сойлгыг Тод манлай уяач Түвдэнгийн Батцоож тааруулдаг бөгөөд Гомбын Азжаргал унаж хурдлуулжээ.

10.Ховд аймгийн Буянт сумын уугуул Ширчинжавын Энхнямын хээр. Унаган хээрийнх нь уяа сойлгыг Нямдоржийн Чулуунтогтох уяач тааруулж,Энхтүвшингийн Аюур унаж хурдлуулжээ.

 Хязаалан 

1.Баянхонгор аймгийн Заг сумын уугуул, аймгийн Алдарт уяач Занганы Пүрэв-Очирын бор. Унаган хүлгийнх нь уяа сойлгыг Манлай уяач Ганбаатарын Буянтогтох тааруулсан бол Буянтогтохын Баттөр хүү унаж хурдлуулжээ.

2.Баянхонгор аймгийн Баянбулаг сумын уугуул, МУ-ын Манлай уяач Чинбатын Махбалын сартай хээр. Х.Гарьдмагнайн унаган хээр үрээний уяа сойлгыг аймгийн Алдарт уяач Тогтохбаярын Тогтохжаргал тааруулдаг бөгөөд Тогтохжаргалын Бадруун хүү унаж хурдлуулжээ.

3.Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул, аймгийн Алдарт уяач Хаянхярваагийн Гарьдмагнайн хээр. Улсын баяр наадам, бүсийн уралдаанаас гурван айраг хүртсэн хээр үрээний уяа сойлгыг аймгийн Алдарт уяач Тогтохбаярын Тогтохжаргал тааруулдаг бол Алтансүхийн Ууганбаатар унаж айрагдуулжээ.

4.Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул аймгийн Алдарт уяач Гантөмөрийн Жавхлантөгсийн зээрд. Унаган хүлгийнх нь уяа сойлгыг аймгийн Алдарт уяач Адуучийн Нямбаатар тааруулж, Баттулгын Гантулга хүү унаж хурдлуулсан байна.

5.Увс аймгийн Наранбулаг сумын уугуул Нэмэхжаргалын Гантулгын хонгор. Төв аймгийн гаралтай хонгор үрээний уяа сойлгыг Тод манлай уяач Ононгийн Батбилэг тааруулж, Дулмаагийн Төгөлдөр унаж хурдлуулсан юм.

6.Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат аймгийн Алдарт уяач Чулуунбаатарын Амарсанаагийн бор. Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын гаралтай бор үрээгээ Алдарт өөрөө уяж хурдлуулдаг бөгөөд Баяртүвшингийн Алтангэрэл хүү унаж хурдлуулжээ.

7.Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул Биндэрьяагийн Батсанаагийн хүрэн халзан. Дорнод гаралтай халзан үрээ бүсийн уралдаанд нэг айрагдсан бөгөөд аймгийн Алдарт уяач Галсангийн Болдбаатар уяа сойлгыг нь тааруулж, Хишигбаатарын Өсөхбаяр хүү унаж хурдлуулжээ.

8.Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын уугуул,аймгийн Алдарт уяач  Рэгсүрэнгийн Цогтбаярын халтар. МУ-ын Манлай уяач Б.Цэдэвийн унаган халтар үрээний уяа сойлгыг аймгийн Алдарт уяач Батнасангийн Батдорж тааруулдаг бөгөөд Баттогтохын Батзаяа хүү унаж хурдлуулжээ.

9.Баянхонгор аймгийн Галуут сумын харьяат, сумын Алдарт уяач Жавзандуламын Хатанбааатарын хар. Унаган үрээнийх нь уяа сойлгыг аймгийн Алдарт уяач Мягмарын Баатарчулуун тааруулдаг юм.

10.Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул,аймгийн Алдарт уяач Давааноровын Ганбаатарын хээр.  Унаган хүлгийнх нь уяа сойлгыг МУ-ын Манлай уяач Ганбаатарын Буянтогтох тааруулдаг бөгөөд Буянтогтохын Тэнгис хүү унаж хурдлуулжээ.

 Шүдлэн 

1.Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Искрагийн Золбоогийн хүрэн халзан. Унаган хүлгийнх нь уяа сойлгыг аймгийн Алдарт уяач Чулуунбаатарын Амарсанаа тааруулсан бол Баяртүвшингийн Алтангэрэл хүү унаж хурдлуулжээ.

2.Баянхонгор аймгийн Баацагаан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Сүрэнжавын Энхтөрийн зээрд халзан. Сумын чанартай наадамд хоёр айрагдсан халзан үрээг Нямдоржийн Түвшинтөр хүү унаж хурдлуулжээ.

3. Баянхонгор аймгийн Баацагаан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Сүрэнжавын Энхтөрийн хул. Хул үрээг П.Энхбат хүү унаж айрагдуулжээ.

4.Увс аймгийн Тэс сумын уугуул Цэвээний Ойдовын цавьдар халзан. Дорнод гаралтай халзан үрээний уяа сойлгыг Бэхбатын Болорхуяг тааруулж, Хүдэрбатын Отгонтөр хүү унаж хурдлуулсан байна.

5.Баянхонгор аймгийн Богд сумын уугуул аймгийн Алдарт уяач Чагнаадоржийн Билэгбаатарын цавьдар. Унаган цавьдарын уяа сойлгыг Д.Тэгшзургаанжаваа тааруулж, Цэргээгийн Дорждагва хүү унаж хурдлуулсан юм.

6.Баянхонгор аймгийн Галуут сумын харьяат уугуул Батмөнхийн Жавхлантын халзан. Бүсэд нэг түрүүлсэн халзан үрээний уяа сойлгыг Тод манлай уяач Ононгийн Батбилэг тааруулдаг бөгөөд Гиймаагийн Энхсүлд хүү унаж хурдлуулжээ.

7.Өвөрхангай аймгийн Баянгол сумын уугуул аймгийн Алдарт уяач Тогоомааширын Болдын хээр. Дорнод гаралтай хээр үрээг Рэнцэндагвын Мөнхболд уяа сойлгыг нь тааруулж, Батсайханы Баяржавхлан хүү унаж хурдлуулжээ.

8.Төв аймгийн Аргалант сумын уугуул, улсын заан Дорлигжавын Амгаланбаатарын хээр. Хээр үрээний уяа сойлгыг Тод манлай уяач Түмэндэлгэрийн Ихбаяр тааруулдаг бөгөөд Наранцэцэгийн Төгөлдөр хүү унаж хурдлуулжээ.

9.Баянхонгор аймгийн Баянлиг сумын харьяат, Сүхцэрэнгийн Болдбатын хонгор. Уралдаанч Гантөмөрийн Хэнмэдэх.

10.Баянхонгор аймгийн Галуут сумын уугуул Батмөнхийн Золбоогийн зээрд халзан. Хэнтий аймгийн Дадал сумын унаган халзан үрээний уяа сойлгыг Буянсүрэнгийн Цэрэнбаатар тааруулдаг бөгөөд Галбаярын Чулуунхүү унаж хурдлуулжээ.

Даага

1.Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул, аймгийн Алдарт уяач Баатарын Шийлэгдоржийн бүүдэн. Өвөрхангай аймагт болсон хангайн бүсийн уралдаанд зургаад хурдалсан бүүдэн дааганы уяа сойлгыг Тод манлай уяач Ононгийн Батбилэг тааруулдаг бөгөөд Д.Төгөлдөр хүү унаж түрүүлгэжээ.

2.Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Цэдэндамбын Эрдэнэбаярын хүрэн. Улсын баяр наадамд таваар давхиж, Өвөрхангайн бүсэд аман хүзүүдсэн хүрэн даагыг аймгийн Алдарт уяач Доржийн Цэлхаасүрэн уяаг нь тааруулдаг бөгөөд 10 настай Мөнхзулын Адистаа хүү унаж хурдлуулжээ. Ийнхүү М.Адистаа өнөө жил хүрэн даага гурван том наадамд айрагдуулсан байна.

3.Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын уугуул Бэгзсүрэнгийн Гантулгын хээр. Дорнод аймгийн Халхгол сумын гаралтай хээр дааганы уяа сойлгыг Батсүхийн Батмагнай тааруулж, Эрдэнэбаярын Дашням хүү унаж айрагдуулжээ.

4.Дорноговь аймгийн Эрдэнэ сумын уугуул Гэрэлээгийн Батсайханы хүрэн халзан. Уралдаанч Т.Санчир.

5.Архангай аймгийн Тариат сумын харьяат Төмөрбаатарын Оргил-Эрдэнийн бор алаг. Гурав айрагдсан алаг дааганы уяа сойлгыг аймгийн Алдарт уяач Шаравжамцын Бадамжунай тааруулдаг бөгөөд Баттогтохын Батболд хүү унаж хурдлуулжээ.

6.Баянхонгор аймгийн Богд сумын харьяат аймгийн Алдарт уяач Чагнаадоржийн Билигбаатарын халиун. Уяа сойлгыг аймгийн Алдарт уяач Энхбаярын Ууганбилэг тааруулж, Ган-Эрдэнийн Мөнгөншагай хүү унаж хурдлуулжээ.

7.Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат Ганбаатарын Хишигбатын хээр. Уяа сойлгыг аймгийн Алдарт уяач Тогтохбаярын Тогтохжаргал. Уралдаанч Чулуунбямбын Тэнгис.

8.Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, аймгийн Алдарт уяач Хаянхярваан Гарьдмагнайн хар халзан. Өвөрхангай аймгийн 90 жилийн ой, хангайн бүсийн уралдаанд таваар давхисан халзан дааганы уяа сойлгыг аймгийн Алдарт уяач Тогтохбаярын Тогтохжаргал тааруулдаг бөгөөд Алтансүхийн Ууганбаатар хүү унаж хурдлуулжээ.

9.Хэнтий аймгийн Хэрлэн сумын харьяат, Дашнямын Хатанбаатарын сартай хар. Аймагт нэг айрагдаж, суманд түрүүлсэн хар дааганы уяа сойлгыг Дашдэндэвийн Батцэнгэл уяач тааруулж, Цэрэгээгийн Дорждагва хүү унаж айрагдуулжээ.

10.Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын харьяат Цамбын Отгонбаярын халтар. Уяа сойлгыг Батсайханы Дорж тааруулж, Наранзулын Ган-Эрдэнэ хүү унаж хурдлуулжээ.

 Сонгомол дээд

1.Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын уугуул, МУ-ын начин Базаррагчаагийн Сэр-Одын бор. Улсын бүсийн уралдаанд гурав түрүүлж, нэг айрагдан, шигшмэл морьдын “Их хурд-9” уралдаанд айргийн дөрөвт хурдалсан бор морины уяа сойлгыг Лүндээдоржийн Баяржаргал уяач тааруулдаг бөгөөд Мөнхцэцэгийн Пүрэвбат хүү унаж түрүүлгэжээ.

2.Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул, аймгийн Алдарт уяач Хаянхярваагийн Гарьдмагнайн хээр халзан. Тод манлай уяач Сумъяасүрэнгийн Ганхуягийн унаган хурдан халзангийн уяа сойлгыг аймгийн Алдарт уяач Тогтохбаярын Тогтохжаргал тааруулдаг бөгөөд Алтансүхийн Ууганбаатар хүү унаж хурдлуулжээ.

3.Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн харьяат, аймгийн Алдарт уяач Зоригтбаатарын Жавхлангийн халтар. Өвөрхангай аймгийн 90 жилийн ой, хангайн бүсийн уралдаанд аман хүзүүнд давхисан  халтар морины  уяа сойлгыг “Агт-Эрдэнэ хүлэг” галын зөвлөх МУ-ын Манлай уяач Ганбаатарын Буянтогтох тааруулж, Алтанболдын Эрдэнэчулуун хүү унаж айрагдуулжээ.

4.Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Жамбалдоржийн Батсуурийн хонгор халзан. Хурдан халзангийн уяа сойлгыг Даваажавын Энхбат уяач тааруулж, Зоригийн Бат-Эрдэнэ хүү унаж хурдлуулжээ.

5.Баянхонгор аймгийн Жаргалант сумын харьяат Чимэдцэеэгийн Бямбасүрэнгийн хээр. Хурдан хээрийн уяа Гомбосүрэнгийн Болдбаатар уяач тааруулж Мягмарын Мөнхболд хүү унаж хурдлуулжээ.

 Сонгомол дунд

1.Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул, адуу үржүүлэгч Гансүхийн Хадбаатарын бор халзан. Төрийн зарлигт наадмын хоёр айргийн эзэн хурдан халзангийн уяа сойлгыг Чулуунбаатарын Амарсанаа уяач тааруулдаг бөгөөд Баяртүвшингийн Алтангэрэл хүү унаж түрүүлгэжээ.

2.Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат Ганбатын Оюунболдын хүрэн. Төрийн зарлигт наадмаас нэг айраг хүртсэн хүрэн үрээний уяа сойлгыг аймгийн Алдарт уяач Шаравжамцын Бадамжунай тааруулдаг бөгөөд Баттогтохын Батболд хүү унаж хурдлуулжээ.

3.Дундговь аймгийн Хулд сумын уугуул, МУ-ын СГЗ Нямбуугийн Баянмөнхийн халтар. Уяа сойлгыг аймгийн Алдарт уяач Галсангийн Болдбаатар. Уралдаанч Ганболдын Тэнгис.

4.Өвөрхангай аймгийн Тарагт сумын харьяат, аймгийн Алдарт уяач Доржготовын Шинэмөнхийн Таван цагаан зээрд. Өвөрхангай  аймгийн 90 жилийн ой, хангайн бүсийн уралдаанд айргийн гуравт хурдалсан зээрд үрээний уяа сойлгыг Тод манлай уяач Дашдоржийн Мөнхбат тааруулж, Энхтөгөлдөрийн Аригун хүү унаж хурдлуулжээ.

5.Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, аймгийн Алдарт уяач Сэрээтэрийн Баярсайханы хүрэн халзан. Уяа сойлгыг МУ-ын Алдарт уяач Мягмарсүрэнгийн Алтан-Очир. Уралдаанч Баттулгын Гантулга.

Сонгомол доод

1. Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат МУ-ын Алдарт уяач Мягмарсүрэнгийн Алтан-Очирын сартай хээр. Төрийн наадмын түрүү хурдан хээрийг Баттулгын Гантулга хүү унаж түрүүлгэжээ.

2.Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат Раднаабазарын Ганхуягийн цавьдар халзан. Уяа сойлгыг аймгийн Алдарт уяач Тогтохбаярын Тогтохжаргал тааруулсан бөгөөд Алтансүхийн Ууганбаатар хүү унаж хурдлуулжээ.

3.Архангай аймгийн Өндөр-Улаан сумын харьяат, аймгийн Алдарт уяач Шаравжамцын Бадамжунайн сартай хонгор. Өвөрхангай  аймгийн 90 жилийн ой, хангайн бүсийн уралдаанд айргийн дөрөвт хурдалсан хонгор үрээний уяа сойлгыг уяач өөрөө тааруулдаг бол Баттогтохын Батболд хүү унаж айрагдуулжээ.

4.Завхан аймгийн Завханмандал сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Цэрэндоржийн Мөнххуягийн зээрд халзан. Уяа сойлгыг Манлай уяач Ганбаатарын Буянтогтох тааруулж, Хүрэлтогтохын Даваабаяр хүү унаж хурдлуулжээ.

5.Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул Жанчивдоржийн Батбаатарын хээр.Уяа сойлгыг Санжаахүүгийн Дүгэржав. Уралдаанч Алтанболдын Эрдэнэчулуун.

Б.Хастөр

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна