ХАА-г дэмжих сан энэ жилийн ургац хураалтаар 25,5 мянган тонн улаанбуудай аваад байна

Сэтгүүлч
2022 оны 11-р сарын 28 -нд

Энэ жилийн ургац хураалтаар Хөдөө аж ахуйг дэмжих сангийн гүйцэтгэх захирлын А/176 тоот тушаалаар сангийн өр, авлагыг барагдуулах, салбарт улаанбуудай хүлээн авах ажилд хяналт тавих чиг үүрэгтэй 6 ажлын хэсэг, 5 хяналтын хэсэг томилолтоор ажилалаа. Өнөөдрийн байдлаар Сангийн Хархорин, Угтаал, Булган, Хөтөл, Сэлэнгэ салбарт 191 тариаланч иргэн, аж ахуй нэгжээс 25,5 мянган тонн улаанбуудай аваад байна.

Эдгээрээс өр төлбөрт  149 тариаланч иргэн,  ААН-ээс нийт 9,4 тэрбум төгрөгийн 10,8 мянган тн улаанбуудай авсан бол  худалдан авалтаар  122 тариаланч иргэн, ААН-ээс нийт 13,1 тэрбум төгрөгийн 14 мянган тн  хүнсний улаанбуудай хүлээн аваад байна. 

Мөн томилогдсон ажлын хэсгүүд бэлэн төлөлтөөр 204 тариаланч иргэн, ААН-ээс  1,6 тэрбум төгрөгийг төлүүлэн ажилласан байна.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна