Аймгийн Алдарт уяач Ж.Лхагва: Хяргас сумын ойд ганцхан миний даага айрагдаж байлаа


Увс аймгийн Хяргас сумын харъяат, аймгийн Алдарт уяач Ж.Лхагвын 2015 онд "Тод магнай" сэтгүүлд өгсөн ярилцлагыг хүргэж байна.
-Лхагваа Алдарт багадаа хурдан морь унадаг байв уу?
-Миний нагац ах дархан Зунгарав гэж уяач явлаа. Би ахынхаа уясан морьдыг унаж хурдлуулна. Нэг удаа ах гурван настай хүрэн морь өмч болгон зүсэлж өгдөг юм. Ингээд өнөө морийг ах уяж, би унаж тавтайд нь сумандаа түрүүлгэлээ. Дараа нь бид хамтдаа аймагт хөтөлж авчраад, айргаар орсон ч барианы газар хүн байхгүйгээс дахин уралдуулсан. Тэгээд 70 морь мордож айргийн дөрвөөр ирсэн. Одоо бодохнээ би 13, 14 настай хүүхэд л морь унаж байсан шиг байгаа юм. Тэр наадамд Тэсийн Лхүндэвийн морь түрүүлж, Ховдын Дэлгэр “үзүүр” булаалдаж байсан түүхтэй. Уралдаан ч цөөхөн байж дээ. Айрагдсан моринд дүнсэн тамхи өгдөг байсан үе. Унаач хүүхдэд шагналгүй ээ, хөөрхий. Ийнхүү аймагт “данстай” хүрэн мориныхоо дараа нэг хэсэг халиун морь унаж уралддаг байгаад унаачаас хасагдсан.
-Хэзээнээс уяаны эрдэмд шимтэх болов?
-Дээхнэ морь уяна гэдэг хориотой байлаа шүү дээ. Би чинь 17 настай артелийн гишүүн болсон хүн. Суманд гар үйлдвэрийн артель гэж байгуулагдахад анхны мужааны курст хоёр сар суралцаж, мэргэжлээрээ ажиллаж аварга ажилчин, аймгийн гар үйлдвэрлэлийн холбооны хурлын гишүүн болж явлаа. Дараа нь артелиэс гарч, Баруунтуруун сумын сангийн аж ахуйд слесарь, Шаамарын сургалтын төвийн жолоочийн курсийг төгссөн. Ингээд Баруунтуруундаа ирээд тээврийн жолооч хийж байгаад Хяргас сумын эмнэлгийн жолооч болсон түүхтэй. Энд ажиллаж байхдаа морь уях санаатай шон татаж эхэлтэл ажил тасалж, морь уях гэлээ гээд шонг маань авахуулж байсан удаа бий. Тэгсэн ч морио уясаар л байсан юм. Улмаар аймгийн 70 жилийн ойн баярын урилгаар хоёр морьтой очоод, хээр морио нь 10-т, хүрэн морио хүүхэдгүй 30-н хэдээр оруулж байлаа. Картын барааны тэр үед байны шагналд цай, даалимба авчихаад үнэхээр их баярлаж билээ. Түүнээс хойш аймгийн баяр наадамд алгасалгүй морио давхиулж, барианд оруулсаар ирсэн.

-Аймаг, сумын хичнээн айраг, түрүү байна вэ?
-Сүүлд аймагт Балжаа аваргын ойгоор нэг айраг авсан юм. Харин сумын баяр наадмаас айраг түрүүний тоогоо алдсан. Аймгийн наадамд 10-т ирж байсан хээр морио суманд хязаалан, соёолонд нь түрүүлгэж, их насанд нь нэг айрагдуулаад хулгайд алдчихсан. Аймагт 30-н хэдэд ирсэн хүрэн морио сумандаа хоёр гурав айрагдуулсан. Сумын гурван багийн уралдаанд хүрэн даага, хүрэн соёолон, хар морио түрүүлгэн төлгөөр байлуулж явсан сайхан түүх бий. Энэ дээр овоо тахилга, сургуулийн ойн гэхчилэн жижиг наадмуудын амжилт бас нэмэгдэнэ. Би чинь том наадамд оруулаагүй болохоос, амжилт тасарч байгаагүй. Ямартаа ч олон жил морь уяж, айраг түрүүнд хурдлуулж байсныг маань үнэлэн аймгийн Алдарт уяач цолыг хүртсэн.
-Хаанахын ямар удам угшилтай адуугаар наадаж байв?
-Би Баруунтурууны салбадай Самбуу гэж хүнээс нэг хээр азарга авч байлаа. Энэ азарганыхаа үр төлөөр одоо ч сайхан наадаж байна. Хээр азаргыг энд ирэхэд өс санасан уу далыг нь хуга цохисон харамсалтай хэрэг болсон юм. Тэгээд би өөрийг нь уялгүй, төлүүдийг нь уяж хурдлуулдаг байлаа. Төлүүдээс нь сумандаа түрүүлж, айрагдсан нь олон бий. Өнөө жил их насны нэг морь, даага, шүдлэн гурав байна. Өөрөө арай л барахгүй байх. Хүнд хөлс шанг нь өгч байгаад уяулна даа.
-Дурсах тоолонд баяр бахдал төрүүлсэн наадмын дурсамжаасаа хуваалцаач?
-Балжаа аваргын баяр их сайхан болсон шүү. Бас Хяргас сумын ойд даага айрагдуулж байснаа дурсамжит наадмуудын нэгээр онцолно. Тэгэхэд манай сумаас ганцхан миний даага айрагдсан юм. Бусад айраг түрүүгээ өөр сумынханд алдчихаж билээ. Энэ даага түрүүний ярьсан Баруунтуруунаас авдаг хээр азарганы төл байгаа юм.
Сүүлийн үед залуучууд морь сайн уяж байна. Мориныхоо удам угшлыг сайжруулахад ч их анхаардаг болж. Эдний насан дээр байсан бол ч их юм хийх байлаа. Би ноднин 80 нас хүрсэн. Энэ ойгоороо бэсрэг наадам хийж, хүү, охин, хүргэн бэр, ач зээ нийлсэн 80-уулаа тэмдэглэлээ.
-Та морь уяхаасаа илүү машин тэрэг засахдаа гаргуун явжээ, янз нь?
-Магадгүй ээ. Слесарь хийж байхдаа Баруунтурууны төмрийн хог дээр хаягдсан 2, 3 машиныг засаж босгож байлаа. Шаамарын сургуульд сурч байхдаа 51 машиныг засаж, сургуульдаа өгөөд шагнуулж явлаа. Цагаанхайрханд ч миний босгосон машин бий. Харин тэтгэвэрт гараад малчин болж, малаа хоёр, гурав дахин мянгад хүргэлээ.

-Та анх мужаан болж байсан гэсэн. Мөн нагац ах тань дархан хүн байж. Танайхан удмаараа гарын дүйтэй хүмүүс үү?
-Тиймээ. Манай удамд төмрөөр юм хийдэг дархан хүмүүс бий. Эднийхээ заавар зөвлөгөөгөөр анх мужаан болж байлаа шүү дээ. Энэ суманд миний хийсэн юм зөндөө л байна. Би одоо ч гэрийн мод хийдэг.
-Энд тэнд явж байхдаа өөрийнхөө хийсэн юмтай таарах уу?
-Тааралгүй яахав. Нэг удаа Улаанбаатараас гинжит трактор авч, Ховдод буусан юм. Тэгэхдээ өөрийнхөө хийж өгсөн хаалгаар айлаа таньж очиж байлаа шүү дээ. Түүнчлэн уралдаанууд дээр миний эмээлийг тохсон улстай их таарна. Ноднин 80 насныхаа ойгоо тэмдэглэхдээ хоёр эмээл хийж, их нас, соёолонг байллаа. Өөрийнхөө чаддаг зүйлээр бусдад бэлэг барих дуртай.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Эрүүл энх байж урт удаан наслаарай.
Увс аймгийн "Тод магнай" тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Өчигдөр, 20:30 минут МОНГОЛ УЛСЫН АЛТАН АЗАРГАНУУД
-
Өчигдөр, 17:03 минут Уяач Р.Төрмөнх: Буурал азарга минь олон жил намайг…
-
Өчигдөр, 16:13 минут Говийн бүсэд эхний 10-т хурдалсан шүдлэнгүүд
-
Ням, 19:13 минут Аймгийн Алдарт уяач У.Хэрлэн: Жавхлант шаргын наад…
-
Пүрэв, 14:34 минут Хангайн бүсийн уралдааны сонгомол дээд насанд эхни…
-
3-р сарын 20 -нд Аймгийн Алдарт уяач Д.Лхагвасүрэн: Нутгийн адууны …
-
3-р сарын 20 -нд Говийн бүсийн уралдаанд эхний аравт хурдалсан хяза…
-
3-р сарын 20 -нд Аймгийн Алдарт уяач Ү.Бямбажав: 1997 оны наадамд м…
-
3-р сарын 20 -нд Мөнхийн Данзанням сан байгуулагджээ
-
3-р сарын 20 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №110: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Д.МӨН…
-
3-р сарын 14 -нд Сумын Алдарт уяач Ц.НАРАНБАЯР: Ухаан орохын адууны…
-
3-р сарын 10 -нд Говийн бүсэд эхний 10-т хурдалсан соёолонгууд
-
3-р сарын 06 -нд Уяач Г.ЛХАГВА-ОЧИР: Сумын 90 жилийн ойн наадам хам…
-
3-р сарын 05 -нд Дундговь аймгаас 24 Алдарт уяач цолтон шинээр төрл…
-
3-р сарын 05 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №109 : АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Ө.ГА…
-
3-р сарын 04 -нд АХ-ын 100, 101 жилийн ойд 11-20-д хурдалсан дааган…
-
3-р сарын 02 -нд Аймгийн Алдарт уяач Ё.Төгсмандах: 2012 он миний ам…
-
3-р сарын 02 -нд Луусынхан хоёр дахь удаагаа улсын шилдгээр шалгарч…
-
3-р сарын 02 -нд Зургаан Тод манлай, хоёр Манлай, 13 Алдарт уяач цо…
-
3-р сарын 01 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №108: МУ-ЫН АЛДАРТ УЯАЧ М.ЦЭРЭН…
-
2023 оны 2-р сарын 18 -нд Хэн ямар цол хүртэх вэ?
-
2023 оны 2-р сарын 16 -нд Төрийн шагнал хүртжээ
-
2023 оны 2-р сарын 15 -нд “Алдартуудаа алдаршуулъя” арга хэмжээнээс...
-
2023 оны 2-р сарын 12 -нд Сумын Алдарт уяач Н.БАЯРАА: Цэргээс халагдаж ирээд…
-
2023 оны 2-р сарын 12 -нд Аймгийн Алдарт уяач Ж.Лхагва: Хяргас сумын ойд ган…
-
2023 оны 2-р сарын 12 -нд Говийн бүсэд эхний 10-т хурдалсан их насны морьд
-
2023 оны 2-р сарын 12 -нд Хэнтий аймгийн шинэхэн Алдартуудтай танилцана уу?
-
2023 оны 2-р сарын 12 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №107: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Ц.ЭРД…
-
2023 оны 1-р сарын 30 -нд АХ-ын 100, 10 жилийн ойд 11-30-д хурдалсан шүдлэнг…
-
2023 оны 1-р сарын 30 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №106: НИЙСЛЭЛИЙН АЛДАРТ УЯАЧ Б.…
-
2023 оны 1-р сарын 30 -нд УРАЛДААНЧ Ц.ПҮРЭВБААТАР: ҮНЭНДЭЭ ТҮРҮҮЛЧИХНЭ ГЭЖ Б…
-
2023 оны 1-р сарын 23 -нд Говийн бүсэд эхний 10-т хурдалсан азарганууд
-
2023 оны 1-р сарын 20 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №105: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Г.ЭНХ…
-
2023 оны 1-р сарын 20 -нд УРАЛДААНЧ П.МЯГМАРСҮРЭН: ЗУРГААН ЖИЛ ХУРДАН МОРЬ У…
-
2023 оны 1-р сарын 12 -нд Төвийн бүсийн уралдааны нэгдсэн цуваа
-
2023 оны 1-р сарын 12 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №104 :УЯАЧ Г.ДАВААДАЛАЙ
-
2023 оны 1-р сарын 05 -нд АХ-ын 100, 10 жилийн ойд 11-30-д хурдалсан хязаала…
-
2023 оны 1-р сарын 05 -нд ХУРДАН МОРЬ ЦОЛЛООЧ, МОРЬ ТАЙЛБАРЛАГЧ Л.БЯМБАЦОГТ:…
-
2023 оны 1-р сарын 05 -нд Өвөрхангайд болсон хангайн бүсийн уралдааны нэгдсэ…
-
2023 оны 1-р сарын 03 -нд Төвийн бүсийн сонгомол бага насанд эхний 10-т хурд…
-
2023 оны 1-р сарын 03 -нд Өвөрхангайн бүсийн сонгомол бага насны ангилалд эх…
-
2023 оны 1-р сарын 03 -нд УРАЛДААНЧ Т.ЭНГҮҮН: УЛСЫН НААДАМД МОРЬ УНАХ НЬ ГОЁ…
-
2022 оны 12-р сарын 21 -нд АХ-ын 100, 10 жилийн ойд 11-30-д хурдалсан соёолон…
-
2022 оны 12-р сарын 21 -нд Хөвсгөлийн бүсэд эхний 10-т хурдалсан дааганууд
-
2022 оны 12-р сарын 19 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №103: УЛСЫН АЛДАРТ УЯАЧ Д.ЭНХСҮ…
-
2022 оны 12-р сарын 19 -нд УРАЛДААНЧ А.УУГАНБААТАР: САЛХИ ТАТУУЛАН ДАВХИХ ГОЁ…
-
2022 оны 12-р сарын 19 -нд Хөвсгөл аймгийн шилдэг хүлгүүд
-
2022 оны 12-р сарын 15 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насанд эхний 10-т хурдал…
-
2022 оны 12-р сарын 15 -нд Хөвсгөл аймгийн шилдэг уяачид тодорчээ
-
2022 оны 12-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач М.Энхбат: Хүрэн морь зүүн бүсэ…
-
Өчигдөр, 20:30 минут МОНГОЛ УЛСЫН АЛТАН АЗАРГАНУУД
-
Пүрэв, 14:34 минут Хангайн бүсийн уралдааны сонгомол дээд насанд эхни…
-
Өчигдөр, 16:13 минут Говийн бүсэд эхний 10-т хурдалсан шүдлэнгүүд
-
Ням, 19:13 минут Аймгийн Алдарт уяач У.Хэрлэн: Жавхлант шаргын наад…
-
Өчигдөр, 17:03 минут Уяач Р.Төрмөнх: Буурал азарга минь олон жил намайг…
Сэтгэгдэл бичигдээгүй байна