Хангайн бүсийн уралдааны сонгомол дээд насанд эхний 10-т хурдалсан хүлгүүд

Сэтгүүлч
2023 оны 3-р сарын 23 -нд

Хөвсгөл аймгийн 90 жилийн ой, хангайн бүсийн хурдан морины уралдааны сонгомол дээд насны ангилалд эхний 10-т хурдалсан хүлгүүдийг танилцуулъя.

1.Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ц.Чимэдбавуугийн хээр. Уралдаанч Б.Батхүү. 

2.Хөвсгөл аймгийн Рашаант сумын уугуул аймгийн Алдарт уяач Ц.Амарсанаагийн бор. Уралдаанч 11 настай Г.Дамдин-Очир.

3.Увс аймгийн Өмнөговь сумын уугуул Ц.Ганбатын хар халзан. Уралдаанч есөн настай М.Билгүүн-Од.

4.Хөвсгөл аймгийн Галт сумын уугуул Б.Гантөмөрийн хээр. Уралдаанч есөн настай А.Ганмөрөн.

5.Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат сумын Алдарт уяач Д.Дэмбэрэлсүрэнгийн хээр. Уралдаанч 12 настай Г.Баярбат.

6.Архангай аймгийн Хангай сумын харьяат Буянбадрахын Энхбадрахын хүрэн. Уралдаанч 11 настай Баасанжавын Өнөбилэг.

7.Дархан-Уул аймгийн харьяат Баадайн Гантулгын сартай хүрэн. Уралдаанч 12 настай Батбаярын Мөнхтэнгэр.

8.Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат МУ-ын Манлай уяач Гомбожавын Баярцогтын Од халтар. Уралдаанч есөн настай Б.Түвшинбаяр.

9.Хөвсгөл аймгийн Галт сумын уугуул, аймгийн Алдарт уяач  Бүдийн Отгонсэлэнгийн хээр. Уяа сойлгыг Г.Даваадалай. Уралдаанч 11 настай Батбаярын Мөнхсүлд.

10.Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Цийлаагийн Цогтсайханы халтар. Уяа сойлгыг  сумын Алдарт уяач Нохойхүүгийн Ганболд. Уралдаанч 12 настай Батдоржийн Тэргэл. 

Б.Хастөр

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна