ТОД МАГНАЙ ПОДКАСТ №114: МУ-ЫН АЛДАРТ УЯАЧ Ш.БАДАМЖУНАЙ

Сэтгүүлч
2023 оны 5-р сарын 23 -нд

2020 оны хавар эхэлсэн долоо хоног тутмын "Тод магнай" подкаст маань ийнхүү 114 дугаар үргэлжлээд отголж байна. Юун түрүүнд энэ ажлыг эхлэх урам зориг хайрлаж, хамтран ажиллаж байсан Даянаадаа, Долгион аппликэйшний хамт олондоо баярлалаа.
Та бүхний дэмжлэг байгаагүй бол "...Би телевизийн хүн бишээ. Тэгж амьтны элэг доог болоод яахав" гээд өмнөх олон он жилүүд шигээ /өмнө нь хэд хэдэн тв'гээс хамтран нэвтрүүлэг хийх хүсэлт ирж байсан ч дээрх шалтгаанаар татгалзаж байсан юм/ сууж байх байсан бизээ. Тиймээс та бүхний дэмжлэг хамгийн чухал нь байлаа.
За тэгээд урилгыг минь хүлээн авч хүрэлцэн ирж ярилцсан бүх зочдодоо баярлалаа. Та бүхэн минь надад олон талт мэдээлэл хуваалцаж, туршлагажууллаа.
Ийнхүү талархах шалтгаан олонтой нэгэн төслөө хийморилог залуу уяачийн яриагаар өндөрлүүлж, шинэ оны ажилд үйлсэд тань амжилт ерөөж байна.


0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна