Цовоо хурдан Цолмон халзан

Сэтгүүлч
2023 оны 5-р сарын 31 -нд

Дааган цагаас эхлэн уягдаж, хязааландаа төвийн бүсэд айрагдаж, хангайн бүсэд түрүүлэн амжилтын гараагаа эхэлж байсан Д.Хишигжаргалын Цолмон халзан азарга АХ-ын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадмын  азарганы уралдаанд аман хүзүүнд хурдалсан. Сүүлийн жилүүдэд уралдсан болгондоо түрүүлж, айрагдаж буй хурдан хүлгийн удам, угшил, амжилтыг сийрүүлэн хүргэвэл:

УДАМ, УГШИЛ:

Хөвсгөл аймгийн Тариалан сумын харьяат Санжсүрэнгийн Батмагнайн унаган адуу. 

Эцэг: Ж. Элбэгсайханы  Нэд дуудлагатай Араб хүрэн азарга.

Эх: Хөвсгөл аймгийн Тариалан сумын харьяат С.Батмагнайн хүрэн гүү 


АМЖИЛТЫН ТОВЧООН:

2017 онд даага: 

Хөвсгөл аймгийн Тариалан суманд болсон Түмэн адууны баярт айргийн гурав 

2018 онд шүдлэн:  

Хөвсгөл аймгийн “Дэлтэй цэнхэр” МСУХ-ны нэрэмжит уралдаанд түрүү 

 Монгол Улсын Тод манлай уяач Г.Доржпүрэвийн цолны мялаалга наадамд түрүү


2019 онд хязаалан: 

 Орхон наймагт болсон хаврын бүсийн уралдаанд түрүү 

 Г.Пунцагбалжир агсны нэрэмжит төвийн бүсийн уралдаанд түрүү /ирээд шүдээр хасагдсан/

 “Хотгойдын хурд-4” хангайн бүсийн уралдаанд түрүү 

 2020 онд соёолон: 

АХ-ын 99 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд аман хүзүү

2021 онд хавчиг:

Сэлэнгэ аймагт болсон төвийн бүсийн уралдаанд түрүү

2022 онд долоон настай:

АХ-ын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд аман хүзүү

Шигшмэл морьдын “Их хурд-9” уралдаанд айргийн гурав

Б.Хастөр

3 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.