Сумын Алдарт уяач Г.Амартүвшин: Бор морь төрд, хээр морь энд айрагдаж сайхан наадсан
Сэтгүүлч
Одоогийн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум буюу хуучны Ёст бэйсийн хошууны залуу Алдарттай уншигч та бүхнийг уулзуулъя. Түүнийг Гантөмөрийн Амартүвшин гэдэг. Хулгар гуравдугаар багийн харьяат, сумын Алдарт уяач цолтой. 2011 оноос эхлэн хурдан хүлгийн уяа сойлго тааруулж, 2018 онд шилдэг хязаалан, 2020 онд шилдэг дааганы эзнээр тодорч байжээ. Мөн тэрээр аймгийн сайн малчин. Хурдан морь сонирхогчид түүнийг АХ-ын түүхт 92 жилийн ойд айргийн тавд хурдалсан Н.Батбаярын Ёст бор соёолонгийн унаган эзэн гэдгээр нь эчнээ таних байх. Ингээд оршлоо орхин ярилцлагчтайгаа уулзуулъя.
-АХ-ын 92 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадмын соёолон насанд айргийн тавд хурдалсан бор морийг танай унаган адуу гэж дууллаа. Ярилцлагаа эндээс эхэлье хэмээн бодож байна.
-Ховд аймгийн Дөргөн сумын уугуул МУ-ын Манлай уяач Нямдаваагийн Батбаярын Ёст бор морины эх нь манай унаган адуу. Харин эцэг нь баруун хойд сумдын гаралтай бор азарга байсан юм. 2007, 2008 оны үед манай энд айхтар шуурга болоод адуу мал их уруудахад хөгшин бор азарга хаягдаж үлдээд манай адууг хоёр жил хураасан юм. Түмэнцогт юмуу, Мөнххаан чигийн азарга байсан болов уу. Ёст бор тэр азарганы төл.
-Харин эх нь...
-Энэ нутгийн адуу. Миний аав Гантөмөрийн адууны халиун гүү байсан. Манай адуу эцэг талаараа хүүхэн Шүүлэнгийн хээрийн удамтай юм. Энэ сумын Монгол хэмээх Нацаг гэж хүн уях санаатай шүдлэн үрээ авчраад хөл нь жаахан эвгүй болчихоор нь аав авч азарга тавьсан гэдэг юм. Ёст борын эх халиун гүү тэр азарганы төл.

-Ёст хэмээх нэрийг хэн хайрласан юм бэ?
-Батбаяр өгсөн. Манай эндээс авсан хоёр адуу нь хоёул төрийн наадамд айрагдсан тул “Ёстын хошуунаас залсан хүлэг хурдан байдаг” хэмээн бэлгэшээж тийнхүү нэрийдсэн гэнэ лээ.
-Нээрэн Гарьд халтар чинь танай нутгийн адуу шүү дээ.
-Тийм. Хуучин засгийн үед манай нутгийг Ёст бэйсийн хошуу гэдэг байснаас улбаалсан байх.
-Соёолон айрагдахад нь уулзаж баярын сэтгэгдэл хуваалцаж байлаа. Тэгэхэд хавар авсан гэж байсан санагдах юм. Бор морь бага насандаа ямар амжилт үзүүлсэн бэ?
-Шүдлэн зам үзүүлээд, хязааландаа хэд хэд уралдсан. Тэр жил манай сумын Эрдэнэ овооны тахилгад дөрөвт давхиад аймагт болсон нэг уралдаанд зургаалсан юм байна. Харин соёолон хавраа их хурдан байсан юм. Зургаан сарын 1-нд манай энд бага гурван насны морьдын уралдаан болоод тэр үеэрээ дээд гурван насаа сунгасан юм. Сунгаанд бор соёолон түрүүлээд Батбаяртай наймаа хийсэн дээ.
-Битүү шахуу адуу зарагджээ.
-Тиймээ, овооны тахилгад нэг айрагдсан адуу 15 саяар өгсөн. Сайхан онгойлгоод эдэлчихсэн, зөв уяатай байсан тул улсад таваар давхиад, давхар уяагаар Завхан аймгийн 90 жилийн ой баруун бүсийн уралдаанд хөтөлж байгаад зургаална лээ.

-Түүнээс хойш хэрхэн давхисан бэ?
-Хөлөндөө сэв ороод дахин уяагүй гэнэ лээ.
-Ид үедээ зодог тайлжээ. Бор азарганы үр төлүүдээс өөр хурдалсан адуу бий юу?
-Нэг хязаалан 2018 онд суманд аман хүзүүдсэн. Мөн охин төлийнх нь төл даага 2020 онд суманд түрүүлсэн.Нэлээд харьчихсан азарга байсан тул хоёр жил л гүү хураасан юм.
-Та гурван жил дарааллан сумынхаа баяр наадамд хязаалан насны морь аман хүзүүнд хурдлуулж байжээ.
-Тиймээ. 2016 онд халиун, 2017 онд саарал, 2018 онд шарга хязаалан тус тус аман хүзүүнд хурдлуулж байсан. Харин анхны түрүүгээ 2020 онд даагаар авч байлаа. Дааганы эцэг нь Уламбаяр гэж дүүгийн хүрэн азарга.
-Ингэхэд хэзээнээс морь уяж байгаа юм бэ?
-2011 оноос. Хоёр жилийн дараа унаган бор соёолон улсад айрагдаж байхад би энд сумынхаа наадмаас хоёр айраг хүртэн амжилтын гараагаа эхэлж байлаа. Ээлтэй сайхан жил байсан шүү.
-Суманд ямар насны морьд айрагдсан юм бэ?
-Өөрийн их насны хээр морь, Анхбаяр гээд найзынхаа даагыг уяж хоёуланг нь дөрөвт давхиулсан. Тэр цагаас хойш сумын чанартай уралдаанаас 12 айраг авч 2019 онд сумын Алдарт уяач цол хүртсэн.

-Бүгээн адуугаар нааддаг хүн юмаа даа.
-Халиун азарга, шарга морь, саарал морь гээд... Тийм байна шүү. Халиун азарга маань Уулбаян сумын адуу. Би намар даага авсан юм. Тэгээд 2015 онд шүдлэн үрээ сумынхаа наадамд дөрөвт давхиулаад, 2016 онд хязааланд нь аман хүзүүнд оруулсан. Үүнээс гадна том жижиг наадмуудад арваад айрагдсан адуу. Шүдлэндээ Матадын наадамд тавд давхисан.
-Шарга морь тань...
-Даагандаа овооны тахилгад хэд хэд айрагдсан. Шүдлэндээ сумын наадамд дөрөвлөөд, Зоригтбаатар Арслангийн мялаалга наадамд бас айрагдсан. Хязааландаа сумынхаа наадамд аман хүзүүнд давхиад аймагт очиж зургаалсан. Мөн Асгатын уяачдын холбооны уралдаанд зургаалсан юм байна.
-2017 онд аман хүзүүддэг саарал хязаалан чинь?
-Битүү хязаалан суманд аман хүзүүдээд, соёолон уралдаад хөл нь эвгүйдчихсэн юм.
-Хурдан адуунд хөл гэж том асуудал байна. Ингэхэд танайхны дээдчүүл морь уяж байв уу?
-Манай аавын дүү нар морь уядаг. Буд ах суманд саарал азарга айрагдуулж байсан. Төртогтох ах хүрэн хязаалан түрүүлгэж байсан. Харин аав маань морь уяж байгаагүй.

-Амжилттай наадаж буй залуу Алдартад амжилт хүсээд хамгийн сайхан наадмын дурсамжаар яриагаа өндөрлөе.
-Анхны юм болгон сайхан даа. Хамгийн анх овооны наадмаас айраг хүртчихээд хачин их баярлаж байлаа. Дараа нь сумын наадамд морь айрагдуулаад их баярласан. Одоо хүүгээ морь унаад ирэхээр баярладаг болж. Би хоёр охин, хоёр хүүтэй. Хүү маань морь сайн унаж байгаа.
-Хожмоо сэтгэлийн гүнээс халуун дулаанаар төөнөх жаргалтай дурсамж олныг бүтээгээрэй. Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.
Б.Хастөр
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна