Ёсыг сахисан ууган шавь
Сэтгүүлч
...“Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, аймгийн Алдарт уяач Нямжавын Норовжамцын уясан...” гэсэн тайлбарыг чихэндээ хоногштол сонссон зун байлаа.

Тэгэхээс ч аргагүй юм. Их сургуулийн ширээнээс адууны жүчээ рүү өөрийн хүсэлтээр урвасан Н.Норовжамцын “Хийморийн хүлэг” галынхан энэ зун төрийн зарлигт наадмаас нэг түрүү, таван айраг, орон нутгийн чанартай наадмаас /зөвхөн Орхон аймагт болсон/ 11 түрүү, 20 гаруй айраг хүртэн хавтай сайхан нааджээ.
Бидний чихэнд хоногшсон дээрх тайлбар улсын наадмаас эхэлсэн. Аз хийморийн бэлгэдэл соёолон уралддаг 12-ны өглөө Хүйн долоо худаг даяар 555 дугаартай уралдаанч хүүгийн унасан зээрд үрээг зарлахдаа түүний нэрийг хэлж байв. Учир нь өнгөнд уралдаж буй Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, аймгийн Алдарт уяач Чулуунбатын Батжаргалын Зээрэн хэмээх зээрд соёолонгийн уяа сойлгыг Н.Норовжамц тааруулсан юм.

Зээрд зээрд 33 минут 58 секундад замаа туулан аман хүзүүнд баригдаж, Н.Норовжамц төрийн наадмын анхны хишгээ хүртлээ. Үүний маргааш буюу 7-р сарын 13-нд мөн л дээрх хоёр эрхмийн нэртэй хээр адуу сонгомол дээд насны ангилалд айргийн тавд баригдав. Ийнхүү гар ганзага нийлсэн залуус монгол төрийн наадмаас хоёр айраг хүртэн сэтгэл хангалуун буцацгаасан билээ.

Тэдний дараагийн наадам Завхан аймагт өрнөв. Ч.Батжаргалын эцэг дээдсийн нутаг тул ийн зорих нь зүйн хэрэг.
Адуун сүргийн манлай азарганы уралдаанд төрийн наадмын түрүү Гоё хээр, аман хүзүү Нарт хонгор, айргийн гуравт хурдалсан Уулс хүрэн гэх хатуухан самрууд морджээ. Энэ өдөр шандас шалгасан 105 шигшмэл хүлгээс Н.Норовжамцын уясан Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, аймгийн Алдарт уяач Равжирын Мягмардоржийн хамар цагаан зээрд азарга айргийн дөрөвт баригдаж

, соёолонгийн уралдаанд Ч.Батжаргалын Зээрэн зээрд нь түрүүлэв.
Сонгомол дээд насны ангилалд улсад тавласан Элбэг хээр нь дахин айрагдлаа. Ийнхүү Н.Норовжамц Алдарт баруун бүсээс нэг түрүү, хоёр айраг хүртэв.
Архангай аймгийн түүхт 100 жилийн ой, хангайн бүсийн уралдаан. Хангайн бүсийн их насанд 220 гаруй хурдан хүлэг шандас шалгаж, хээр морь нь айргийн гуравт хурдалжээ. Энэ зун Орхон аймгийн баяр наадамд түрүүлсэн хээр морь төрсөн ах Нямжавын Ишжамцын нэрээр айрагдаж, тав дахь айргийг нь авчирлаа. Ийнхүү Н.Норовжамц Алдартын уясан хүлгүүд нэгэн зуны наран дор төрийн зарлигт наадмаас нэг түрүү, таван айраг хүртжээ.
2010 оноос уяхуйд суралцаж, уралдахуйд шамдаж буй Н.Норовжамц уяач 2013 онд орон нутгийн ханасан цолонд хүрсэн бөгөөд өнгөрсөн жил төрийн зарлигт наадмын анхны хишгээ хүртсэн юм.
Тэрээр Хөвсгөл аймагт болсон хангайн бүсийн уралдаанд Зээрэн зээрдээ, хээр соёолонгоо тус тус айргийн дөрөвт хурдлуулсаныг санаж буй байх.


Морь уяад удаагүй орон нутгийн ханасан цолонд хүрсэн тэрээр дэвжээгээ томруулахаар 2018 онд Тод манлай уяач Ононгийн Батбилэгт хадаг, мөнгөн аягатай сүү зэхэн шавь оржээ. Энэ цагийн эрэмбэтэй сайн уяачдын нэг О.Батбилэг ёсыг сахисан анхны шавьдаа сэтгэл харамгүй зөвлөж, шавь ч нь хичээсээр 2021, 2022 онд Орхон аймгийнхаа шилдэг уяачаар шалгаран багшийн магнайг тэнийлгэжээ. /2014 онд мөн Орхон аймгийн шилдэг уяачаар шалгарч байсан/
Ийнхүү Нямжавын Норовжамц хэмээх нэгэн эрхэм гартаа галт бамбартай ирж яваа даг шүү.

А.Тэлмэн
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

66.181.160.30
Аав ээж нь хүүгээрээ бахархаж тусалж дэмждэг бүх хүмүүст баярлаж явдаг.
Reply