Өвөрхангай аймгийн зүүн бүсийн уралдаан боллоо

А.Тэлмэн
2012 оны 3-р сарын 09 -нд

 

Өвөрхангай аймгийн зүүн бүсийн долоо дахь уралдаан энэ сарын 8-нд Хархорин суманд боллоо. Архангай, Булган, Төв, Дундговь, Өвөрхангай зэрэг аймгуудын 30 гаруй сумдын 500-гаад хурдан хүлэг шандас шалгасан энэхүү уралдааны түрүү морьдыг тус бүр хоёр сая төгрөгөөр, харин аман хүзүүнд хурдалсан хүлгэдийг тус бүр 1,5 сая, айргийн гурав, дөрөв, таваар хурдалсан хүлгэдийг тус бүр сая төгрөгөөр байлсан. Түүнчлэн зургаагаас аравын хооронд хурдалсан хурдан хүлгэдийг 500,000 төгрөгөөр шагнасан нь наадамчин олны талархлыг хүлээсэн юм. Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл. Хархорин сумын уяачдын салбар холбоо хамтран зохион байгуулсан энэхүү уралдааны өөр нэг онцлог бол нутгийн түрүү морийг шалгаруулж урамшуулсан явдал байлаа. Азарганы уралдаанд 11-р хурдалсан Бадрахын шарга, их насны морьдын уралдаанд арваар давхисан аймгийн Алдарт уяач Л.Пүрэвдоржийн сарт хүрэн зэрэг хурдан хүлгэдийн эзэнд зохион байгуулагчдын зүгээс тус бүр сая төгрөг гардуулна билээ. Дашрамд сонирхуулахад найм дахь удаагийн зүүн бүсийн уралдаан ирэх жил Бүрд суманд зохион байгуулагдахаар болсон бөгөөд хадгийг “Хүхээт хонгорын хурд” уяачдын холбооны тэргүүн Пэрэнлэйбазар гардан авсан юм.

Азарга -112

Архангай аймгийн Булган сумын уугуул Н.Сандаг-Очирын загал

Архангай аймгийн Өгийнуур сумын уугуул Отгонбаатарын халтар

Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул Б.Бямбажавын хул

Архангай аймгийн Хотонт сумын уугуул Н.Наранцогтын халиун

Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул Б.Батсүхийн хонгор

Их нас-250

Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уугуул Н.Пүрэвсүрэнгийн хээр

Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул Ц.Лхагвасүрэнгийн бор

Архангай аймгийн Өгийнуур сумын уугуул Отгонбаатарын хээр

Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул О.Эрдэнэбатын хонгор

Булган аймгийн Рашаань сумын уугуул Б.Соёлпүрэвийн хар алаг

Соёолон-83

Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул, “Заабар”ХХК-ийн захирал З.Батбаярын хээр

Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул, Тод манлай уяач Г.Батхүүгийн хул

Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул Д.Ганбаатарын саарал

Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул, “Хархорин АЗЗА”ХХК-ийн захирал С.Бадрахын зээрд

Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул Ч.Алтанхуягийн зээрд

А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна