Нутагтаа наадах хүслээр нэгэн сайн хүлэгтэй учирсан нь


Уясан морь нь гайгүй давхиад ирэхээр уяачид уугуул нутгийн дэвжээгээ санадаг байж мэдэх. Уулзсан цөөн бус уяач “нутагтаа очиж наадахыг хүсч байсан, нутагтаа сайхан наадсан” гэгчлэн ярьсан нь ингэж бодоход хүргэсэн юм. Тийнхүү ярьсан эрхмүүдийн нэг нь Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул МУ-ын Манлай уяач Баасангийн Цэдэв юм.
Хоёр талаас бөхийн удамтай тэрээр насны багад барилдах эрмэлзэл дүүрэн байсан ч цаг үеийн байдлаас болоод тэрхүү мөрөөдлөө биелүүлж чадаагүй аж. Сургууль соёлоо дүүргэн, ажил амьдрал тэгширсэн хойно ч тэрхүү хүсэл цээжин гүнээс үе үе цухалзах тул “эрийн гурван наадмын аль нэг төрлөөр наадна” хэмээн өөртөө ам шахуу өгч, түүнээ биелүүлэхээр 1995 оноос эхлэн хурдан хурцын эрэлд гарчээ.
Дорнод, Сүхбаатар, Хэнтий гээд зүүн аймгуудаас сайн удмын хөлтэй, хөлгүй азарга, гүү нэлээд цуглуулж.
1999 онд унасан нутагт Баянхонгорт Ламын Гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 360 жилийн ойн бүсийн уралдаан болно. Эр хүний дотор эмээл, хазаартай морь багтдаг ёсоор Б.Цэдэв энэхүү наадамд “дээд гурван насны морь түрүүлгэнэ” хэмээн мөрөөсч одоогийн Тод манлай уяач Д.Даваахүү, Манлай уяач Г.Батчулуун нарын олон уяачдыг “сайн морь олж өгөөрэй” хэмээн шалдаг байжээ. Зууны манлайг онгоц хөлөглүүлэн явуулж байсан ч удаатай. Гэвч санаанд хүрсэн адуугаа олохгүй л байв.
Энэ үед буюу 1998 он дөнгөж гарсаны дараахан Манлай уяач Г.Батчулуун ”Өвгөн ноёны наадамд хараахан айрагдаж чадаагүй алаг үрээ байна. Тэр сайн адуу шүү. Уг нь дүүрэн айрагдах байсан ч алдчихаад уралдах өдрийнх нь бага үдэд цүдийтэл идчихсэн нууран дотор зогсож байхад нь олоод мордуултал хөтөлсөөр байгаад долоолсон гэсэн. Тэр үнэхээр хурдан адуу даг шүү” хэмээн ярьжээ.

Сураг тавьж, лавлатал хүн авчихаагүй юм шиг байна гэнэ. Тэгээд ажил мэргэжил, хүсэл сонирхлоор ойртож нөхөрлөсөн Буяндэлгэрийгээ /МУ-ын Алдарт уяач У.Буяндэлгэр/ дагуулан Галшар сумыг зорьжээ. Нутагт очоод У.Буяндэлгэр сумын засаг дарга Дрилла найзыгаа дуудан ханьсаад алаг морины эзэн Мөнхтөр уяачийнд очиж. Даалуу тоглож суусан Мөнхтөр нутаг орны удирдлага, ММСУХ-ны тэргүүн хэмээн дальдарсангүй “дөрвөн саяд ав” гэсэн нь тухайн цаг үед чанга ханш л даа.
Тоолж авчирсан хэдээс даруй нэг нугарсан үнэ тул Б.Цэдэв хариу хэлж чадахгүй суутал Буяндэлгэр “явъя” хэмээн дохиод гарч.
Угтаа яриа дуусаагүй байхад явах шийдвэр гаргасан хүн бол Буяндэлгэр бус Дрилла байж. Тэндээс гарч шулуун давхисаар Мөнхтөрийн аавынд бууж хэрэг зоригоо хэлтэл “би нэг адууны толгой мэдье” хэмээгээд Б.Цэдэвт байсан хоёр сая төгрөгийг тоолон авчээ.
Хонгор нутгийн хүүд төрийн наадмын анхны хишгийг авчирсан алаг морь ийнхүү ирсэн түүхтэй.
1998 оны хавар наймаа хийгээд 1999 оны зун дан уяагаар алаг морио нутгийн ойд мордуулна хэмээн тооцсон ч хэрэг бишдэж. Их санасан газар есөн шөнө хоосон хононо гэгчээр хүмүүс морьдоо хүлээн догдолж суухуйд Б.Цэдэв эрэлд хатан дэнсэлж суусан гэдэг.
Тэр наадмаар Б.Цэдэвийн хээр азарга хойхнуур давхиж, алаг морио алдаад, хүрэн соёолон нь ханиаднаас болоод уралдаж чадаагүй юм. Гэсэн ч “уул үзэлгүй хормой шууж, ус үзэлгүй гутал тайлахын хэрэггүйг” ухааруулсан сургамжит наадам болсон гэнэ лээ.
Энэ наадмаас хойш жилийн дараа буюу АХ-ын 79 жилийн ойгоор Б.Цэдэвийн алаг морь Мандалын алдарт халзанд /МУ-ын Манлай уяач Д.Ганбаатарын Дархан түмэн эх зээрд халзан/ дайруулан аман хүзүүдэж, давхар уяагаар Архангай аймагт болсон Дэмид жанжны мэндэлсэний 100 жилийн ой, хангайн бүсийн уралдаанд айргийн гуравт хурдлахдаа мөн л Мандалын халзантай уралдан айрагдсан билээ.
Хэдхэн хоногийн зайтай болсон энэ хоёр том наадам алаг морины хувьд найм, ес дэх уралдаан нь байсан бөгөөд харамсалтайгаар намар нь эндсэн байдаг.
Б.Цэдэв уяач хожмоо алаг мориныхоо талаар “алаг морь минь аргагүй хурдан хүлэг байсан. Сайн адууг хайрлан гамнаж уралдах хэрэгтэй юм билээ. Нутагтаа наадах хүслээр нэгэн сайн хүлэгтэй учирсан даа” хэмээн дурсамж хуваалцсан билээ.
А.Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
9-р сарын 19 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
-
9-р сарын 19 -нд Аймгийн Алдарт уяач Д.Дамдиндорж: Азаргыг их тамир…
-
9-р сарын 18 -нд АХ-ын 102 жилийн ойд байтай давхисан дааганууд
-
9-р сарын 18 -нд Аймгийн Алдарт уяач О.Үнэнбор: Өөрсдийнхөө нэр дээ…
-
9-р сарын 10 -нд Нутагтаа наадах хүслээр нэгэн сайн хүлэгтэй учирса…
-
9-р сарын 10 -нд Уяач Д.Цолмон: Уяач хүн зөв бодолтой байвал морь н…
-
9-р сарын 10 -нд АХ-ын 102 жилийн ойд байтай давхисан шүдлэнгүүд
-
9-р сарын 01 -нд Бага адууг ирлэгч Батмөнхийн Булгадай
-
9-р сарын 01 -нд Сумын Алдарт уяач Н.ДАШДОНДОГ: Уралдвал сайн төлүү…
-
8-р сарын 29 -нд АХ-ын 102 жилийн ойд байтай давхисан хязаалангууд
-
8-р сарын 28 -нд Ёсыг сахисан ууган шавь
-
2023 оны 8-р сарын 22 -нд АХ-ын 102 жилийн ойд байтай давхисан соёолонгууд
-
2023 оны 8-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Л.Лхамжав: Малчин сумын ойгоор…
-
2023 оны 8-р сарын 18 -нд АХ-ын 102 жилийн ойд байтай давхисан их насны морь…
-
2023 оны 8-р сарын 18 -нд Уяач Р.Баатарцогт: Унаган хонгор халзан үрээ маан…
-
2023 оны 8-р сарын 18 -нд Адуу өөрөө эзнээ сонгодог
-
2023 оны 8-р сарын 16 -нд Сумын Алдарт уяач Д.Баярсайхан: 13-тай мориноос …
-
2023 оны 8-р сарын 16 -нд АХ-ын 102 жилийн ойд байтай давхисан азарганууд
-
2023 оны 8-р сарын 15 -нд Түрүүлэх морь надад бий...
-
2023 оны 8-р сарын 13 -нд Хангайн бүсийн нэгдсэн цуваа
-
2023 оны 8-р сарын 12 -нд "ТОД МАГНАЙН ЗОЧИН" НЭВТРҮҮЛЭГ №2: МУ-ЫН АЛДАРТ УЯ…
-
2023 оны 8-р сарын 12 -нд Төвийн бүсийн нэгдсэн цуваа
-
2023 оны 8-р сарын 10 -нд Зүүн бүсийн нэгдсэн цуваа
-
2023 оны 8-р сарын 10 -нд Баруун бүсийн нэгдсэн цуваа
-
2023 оны 8-р сарын 02 -нд "Монгол магнай" уралдаанд түрүүлж, айрагдсан хүлгү…
-
2023 оны 8-р сарын 02 -нд Хантайшир уулын аймгийн 100 жилд түрүүлж, айрагдса…
-
2023 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсийн сонгомол ангилалд түрүүлж, айрагдсан х…
-
2023 оны 7-р сарын 29 -нд "ТОД МАГНАЙН ЗОЧИН"-МУ-ЫН АЛДАРТ УЯАЧ Д.БАТЧУЛУУН
-
2023 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Д.Бат-Эрдэнийн хул даага түрүүлжээ
-
2023 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Д.Жаргалсайханы халтар хязаалан түрүүлж…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Төвийн бүсийн сонгомол бага насны ангилалд Т.Баянд…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Хангайн бүсэд Г.Мөнхсайханы хээр даага түрүүллээ
-
2023 оны 7-р сарын 28 -нд Төвийн бүсэд Д.Очирсүрэнгийн халтар даага түрүүллэ…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Хангайн бүсэд Р.Цогтбаярын хээр хязаалан түрүүллээ
-
2023 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Д.Дагвадоржийн өсгий цагаан зээрд даа…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Төвийн бүсэд П.Батсайханы зээрд морь түрүүллээ
-
2023 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Ж.Дэмбэрэлсайханы буурал морь түрүүлл…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Хангайн бүсэд С.Гантулгын зээрд соёолон түрүүллээ
-
2023 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлж, ирэ…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Төвийн бүсийн сонгомол дээд насанд Д.Ганзоригийн х…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Хангайн бүсэд Янгугийн хул шүдлэн түрүүлжээ
-
2023 оны 7-р сарын 27 -нд Баруун бүсэд Ч.Батжаргалын Зээрэн зээрд соёолон тү…
-
2023 оны 7-р сарын 27 -нд Зүүн бүсэд Ж.Алтанхуягийн хээр шүдлэн түрүүлжээ
-
2023 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Манлай уяач Л.Дуламсүрэнгийн хээр тү…
-
2023 оны 7-р сарын 27 -нд Төвийн бүсэд С.Бямбасүрэнгийн хүрэн соёолон түрүүл…
-
2023 оны 7-р сарын 27 -нд Зүүн бүсэд Х.Гарьдмагнайн халиун соёолон түрүүлжээ
-
2023 оны 7-р сарын 27 -нд Баруун бүсэд Г.Шижирбаатарын шарга шүдлэн түрүүллэ…
-
2023 оны 7-р сарын 27 -нд Төв аймгийн Баяндэлгэр сумын 100 жилийн ойд түрүүл…
-
2023 оны 7-р сарын 27 -нд Асгат сумын баяр наадамд түрүүлж, айрагдсан хүлгүү…
-
2023 оны 7-р сарын 27 -нд Дөрвөн бүсийн уралдаануудад түрүүлж, айрагдсан аза…
Сэтгэгдэл бичигдээгүй байна