Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИАСАА Л МАЛ ДАГАСАН ХҮН
“Би 1975 оноос адуу маллаж, жилийн дараа цэрэгт яваад гурван жил алба хийсэн. Ирээд мөн л “Соёмбо” нэгдлийн 2000-3000 адуун дээрээ очсон. Тухайн үед энэ тооны адууг хоёр, гурван хүн хариуцан ажилладаг байлаа. Энэ хугацаанд 200, 300 гүүнээс мөн тооны унага бойжуулсан амжилтаараа Улсын Залуу аварга, Төл бойжуулалтын аварга, “Энх сүрэгтэн” болж ажил хөдөлмөрөө үнэлүүлж явлаа” хэмээн Сүхбаатар аймгийн Асгат сумын Өлзийт I багийн харьяат, сумын Алдарт уяач Намжилын Дугаржав яриагаа эхлүүлсэн юм.
Тэрээр одоогоос 60 жилийн тэртээ Улаан айраг хэмээх газар 13 хүүхэдтэй айлын хоёр дахь нь болон мэндэлсэн бол 17 настай ажил хөдөлмөрийн гараагаа эхлүүлж, өнгөрсөн хугацаанд “Алтангадас” одон, МЗЭ-ийн Төв хорооны алтан медалиар шагнагдаж, 1983 онд Улсын Залуу аварга малчин болж байжээ.
Ажлын гараагаа хэдэн онд хаанаас эхэлж байсан бэ?
-Би чинь дөрөвдүгээр ангиасаа гараад л мал дагасан хүн. Харин 1975 оноос адуу маллаж, жилийн дараа цэрэгт яваад гурван жил алба хийсэн. Ирээд мөн л Соёмбо нэгдлийн 2000-3000 адуун дээрээ очсон. Тухайн үед чинь энэ тооны адууг хоёр, гурван хүн хариуцан ажилладаг байлаа. Энэ хугацаандаа 200,300 гүүнээс 200,300 унага бойжуулсан амжилтаараа улсын залуу аварга, төл бойжуулалтын аварга, энх сүрэгтэн болж ажил хөдөлмөрөө үнэлүүлсэн нь бий.
-Тухайн үед нэгдэл адууны тоо толгойгоор хэдэд ордог байв?
-Манай Асгат сум чинь түмэн адууны баяр хийж байсан юм. Нэгдлийн хөгжил мундаг байсан л даа.
-Таны маллаж байсан адуунууд ямар удам угшилтай байсан юм бол оо?
-Сайн адуу байна аа. Ядамын саарал азарганы төл манайд их хурдалсан. Авжаагийн буган гүүний төл улаан морь гурав түрүүлсэн. За тэгээд Батын Лхамсүрэнгийн хар, Чанга Рэнцэнгийн хүрэний удмаас ч байлаа. Сүх-Очирын болон Махбуриадын адуу манайханд болон хамт адуу маллаж байсан найзад байснаас би авч хурдлуулж л байлаа. Манай аав чинь Гавьяат нэгдэлчин, адуучин Намжил гэж хүн байлаа. 1963 оны улсын аварга малчин. Аавын хариулж байсан адуунд гэхэд Сүхбаатар сумын Чинжээ адуу олон байсан. Ганбаатарын ногоон морины хүрэгч гүү ч байлаа. Миний муу аав чинь адуу бас их авна аа. Миний санаж байгаагаас Ням-Осор гэж өвгөнөөс нэг хонгор азарга авч байсан. Бас Аюуш гэж өвгөнөөс хээр морь авч хурдлуулж л байлаа.
-Аавынхаа тухай дэлгэрэнгүй ярьж өгөөч?
-Миний аав Гомбын Намжил амьд байсан бол өдгөө 80 гарч явах байлаа. Багадаа ядуу айлын хүүхэд байсан болохоор хүний морь гуйж унадаг байсан гэсэн. Удалгүй ч нас биед хүрч, мал маллан, 1963 оны улсын төл бойжуулалтын аварга төлчин гээд таван ханатай гэрээр шагнуулж байлаа. Түүнээс хойш аав энэ зүүн бригадад насаараа адуу хариулсан. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонтой. АИХ-ын депутат ч явлаа. Хүн хөдөлмөрлөж чадвал сайн сайхан амьдраад зогсохгүй амжилтад хүрч болдогийг энэ биеэрээ харуулсан хүн дээ. Аав, ээж маань 13 хүүхэд төрүүлж өсгөсөн улс. Бидний том эгч одоо 64 хүрч байна.
-Адуунд хэр иртэй хүн байсан бэ?
-Адуунд бол чадалтай байсан юм гэнэ билээ. Хүний эмнэг адуунууд сургаж унадаг. Аав нь болох Түжээ Гомбо ч адуунд иртэй нэгэн явсан гэдэг.
-Аав тань морь уяад ямар, ямар амжилт гаргаж байв?
-1970 хэдэн оноос л морь авч уяж эхэлсэн. Лав Батын Лхамсүрэнгийн адууны удамтай Аюушийн хээр морийг авч суманд хоёр оруулсан. Энэ хээрийг долоо, наймтай л авсан болов уу. Аавд ирэхээсээ өмнө 1976 онд соёолон морь түрүүлж байсан юм билээ. Дараа нь Ням-Осорын хонгор азаргыг авч хоёр, гурав ч оруулсан. Тэрийг ч энэ зүүнтээ Сүхбаатар сумаас Ган шүд Банзрагч гэж өвгөнөөс авчирсан юм билээ. Тухайн үедээ Цэвээний Бямбаа гэж хүнтэй хамт яваад өнөөх нь авч л дээ. Тэгээд сумын Алдарт Золбоогийн аав Ням-Очир гэж өвгөнд өгсөн нь хоёр, гурав орж. Тэгээд аав авсан байдаг юм. Бас сумынхаа Ембүү Баяраа гэж нэг өвгөний хүрэн морийг хязааланд нь аваад, соёолон тавлуулаад, суманд арван хэдээр оруулсан. Тэгээд Дарьганга руу авч явж уралдуулаад, ирэхдээ үхүүлчихсэн. Жоохон гутаг байсан юм болов уу даа.
-Хонгор азарганы төлүүд яаж давхисан юм бэ?
-Төлүүд нь гавиагүй ээ. Нэгдлийн үед бид чинь тав, 10-хан адууны данстай.
-Харин та уяачийн гараагаа хэрхэн эхлүүлж байв?
-Би яах вэ. Хоёр гурван морь уяад арваад айраг авсан байна. Үүнээс сонирхуулахад, Лхамсүрэнгийн адууны хар азаргаа хязааланд нь энэ суманд болсон жижигхэн наадамд түрүүлгэж байлаа. Цогбаяр гэж өвгөн надад нэг хээр морь бэлэглэснийг хязаалан аман хүзүүдүүлээд, Их ууланд очиж тавлуулаад, Гачууртын Алдарт уяач Атарсайхан авъя гэхээр нь өгчихсөн.
-Та бол удам залгасан адуучин хүн. Тийм болохоор таны хүүхдүүд адуу маланд эвтэй биз?
-Би чинь зургаан хүүхэдтэйгээс ганц хүүтэй. Ахынхаа болон өөрийнхөө хэдэн адууг хараад энэ хөдөө ажиллаж амьдарч байна. Бас морь уяна аа. Охид яах вэ, айлын хүн болцгоосон.
-Нэгдэл тарахад та өөртөө ямар адуутай үлдсэн бэ?
-Гайгүй адуунууд авсан ч ах дүүстээ тараагаад өгчихсөн. Миний өгсөн адуунаас сайхан хурдалж л байлаа. Чука гэж хүнд хонгор азаргатай адуу өгсөн. Тэрэн дотроос ухаа халзан морь, хязааландаа түрүүлсэн.
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Ярилцсанд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүлийн Сүхбаатар аймгийн Асгат сумын тусгай дугаараас...
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
66.181.185.111
minii mundag owoo❤️
Reply