2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд

Сэтгүүлч
2024 оны 2-р сарын 22 -нд

Архангай:

-Өндөр-Улаан сумын харьяат МУ-ын Алдарт уяач Шаравжамцын Бадамжунай. Уралдаанч мөн сумын харьяат Баттогтохын Батболд.

Баян-Өлгий:

-Баяннуур сумын харьяат уяач Авзалын Бахытбек. Уралдаанч мөн сумын харьяат Өмиртайн Нургалым.

Баянхонгор:

Бууцагаан сумын харьяат МУ-ын Алдарт уяач Чулуунбаатарын Амарсанаа. Уралдаанч мөн сумын харьяат Хишигбаатарын Өсөхбаяр.

Булган:

Сэлэнгэ сумын харьяат аймгийн Алдарт уяач Доржийн Цээлхасүрэн. Уралдаанч Дашинчилэн сумын харьяат Гантөмөрийн Элбэгбат.

Говь-Алтай:

 Есөнбулаг сумын харьяат Дүгэрцэрэнгийн Төгсбаяр. Уралдаанч мөн сумын харьяат Наранбаатарын Жамбалжамц.

Говьсүмбэр:

Сүмбэр сумын харьяат Энхтайваны Өсөхбаяр. Уралдаанч мөн сумын харьяат Өсөхбаярын Энхсайхан.

Дархан-Уул:

Дархан сумын харьяат Мөнхтөрийн Цолмон. Уралдаанч мөн сумын харьяат Уламбаярын Занабазар.

Дорноговь:

Өргөн сумын харьяат, аймгийн Алдарт уяач Гончигийн Амгаланбаатар. Уралдаанч мөн сумын харьяат Мөнхнарангийн Наранмөнх.

Дорнод:

Хэрлэн сумын харьяат аймгийн Алдарт уяач Сэлэнгэсайханы Галт. Уралдаанч мөн сумын харьяат Батжаргалын Ганбат.

Дундговь:

Хулд сумын харьяат Тод манлай уяач Баярсайханы Лхагва-Очир. Уралдаанч мөн сумын харьяат Батын Хүслэн.

Завхан:

Алдархаан сумын харьяат Оюунбилэгийн Мөнхбат. Уралдаанч мөн сумын харьяат Энхбатын Энхсайхан.

Орхон:

Баян-Өндөр сумын харьяат МУ-ын Алдарт уяач Цэдэндамбын Эрдэнэбаяр. Уралдаанч мөн сумын харьяат Мөнхзулын Адиста.

Өвөрхангай:

Хайрхандулаан сумын харьяат Зэстбалжирын Мөнхбаяр. Уралдаанч Арвайхээр сумын харьяат Одын Батсугар.

Өмнөговь:

Цогтцэций сумын харьяат Галбаатарын Батням. Уралдаанч мөн сумын харьяат Жамъяндоржийн Хүслэнбаяр.

Сүхбаатар:

Баруун-Урт сумын харьяат МУ-ын Алдарт уяач Уртнасангийн Тамир. Уралдаанч мөн сумын харьяат Ганбатын Энх-Эрдэнэ.

Сэлэнгэ:

Баянгол сумын харьяат Бүжинлхамын Болдбаатар. Уралдаанч Ерөө сумын харьяат Адуучийн Алтанхундага.

Төв:

Заамар сумын харьяат МУ-ын Алдарт уяач Чалхаагийн Уламбаяр. Уралдаанч Баянхангай сумын харьяат Эрдэнэбаярын Өнөмөнх.

Увс:

Өлгий сумын харьяат Дөрвөдийн Ванчинхүү. Уралдаанч мөн сумын харьяат Хишгээгийн Цагаанзул.

Ховд:

Зэрэг сумын харьяат МУ-ын Алдарт уяач Бөхчулууны Баатарбилэг. Уралдаанч Дөргөн сумын харьяат Батсүхийн Намжилцогт.

Хөвсгөл:

Галт сумын харьяат МУ-ын Алдарт уяач Бүдийн Отгонсэлэнгэ. Уралдаанч Мөрөн сумын харьяат Б.Батгэрэл.

Хэнтий:

Баянхутаг сумын харьяат Цогийн Баатарболд. Уралдаанч Хэрлэн сумын харьяат Туяагийн Аюур.

Улаанбаатар:

Налайх дүүргийн харьяат нийслэлий Алдарт уяач Нямаагийн Батболд. Уралдаанч мөн дүүргийн харьяат Б.Энхсүх.

Хан-Уул:

Тод манлай уяач Мягмарсүрэнгийн Алтан-Очир. Уралдаанч мөн дүүргийн харьяат Баттулгын Гантулга.

Шилдэг уралдаанч Баянзүрх дүүргийн харьяат Мөнхдаваагийн Мөнхжаргал нар тус тус шалгарчээ. 

Б.Хастөр

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна