2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮД

Сэтгүүлч
2024 оны 3-р сарын 05 -нд

Архангай:

Уяач: Ихтамир сумын харьяат, аймгийн Алдарт уяач Түвдэнгийн Ганчөдөр. Улсын бүсийн уралдааны нэг айраг, аймгийн баяр наадам, бүсийн уралдааны дөрвөн түрүү, зургаан айраг хүртсэн.

Уралдаанч: Эрдэнэбулган сумын  2-р сургуулийн 6а ангийн сурагч Пүрэвнямын Эрдэнэбаатар.

Баян-Өлгий:

Уяач:  Баяннуур сумын харьяат Авзал Бахытбек. Аймгийн баяр наадам, бүсийн уралдааны зургаан түрүү, найман айраг хүртсэн.

Уралдаанч: Улаанхус сумын ЕБС-ийн 3а ангийн сурагч Жарилгасаны Нурали.

Уяач: Улаанхус сумын харьяат Баяны Сапар. Аймгийн баяр наадам, бүсийн уралдааны гурван түрүү, есөн айраг хүртсэн.

Уралдаанч: Сагсай сумын ЕБС-ийн 6а ангийн сурагч Ержантайн Али.

Баянхонгор:

Уяач: Богд сумын харьяат Бүүвэймаамын Сумъяа. Аймгийн баяр наадам, бүсийн уралдааны дөрвөн түрүү, найман айраг хүртсэн.

Уралдаанч: Эрдэнэмандал сумын ЕБС-ийн 7а ангийн сурагч Баттогтохын Батзаяа.

Булган:

Уяач: Хутаг-Өндөр сумын харьяат аймгийн Алдарт уяач Ахиавын Өлзийбаатар. Аймгийн баяр наадам, бүсийн уралдааны дөрвөн түрүү, найман айраг хүртсэн.

Уралдаанч: Хутаг-Өндөр сумын харьяат ЕБС-ийн 4 а ангийн сурагч Ариунбаатарын Бат-Эрдэнэ.

Говь-Алтай:

Уяач: Халиун сумын харьяат Тожилжавын Алтанхуяг. Аймгийн баяр наадам, бүсийн уралдааны дөрвөн түрүү, 10 айраг хүртсэн.

Уралдаанч: Есөнбулаг сумын ЕБС-ийн 4б ангийн сурагч Батбаатарын Улсболд.

Говьсүмбэр:

Уяач: Сүмбэр сумын харьяат Доржийн Баттөгс. Улсын бүсийн уралдаанаас нэг айраг хүртсэн.

Уралдаанч: Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 59-р сургуулийн 5в ангийн сурагч Баттулгын Жавхлан.

Дархан:

Уяач: Дархан сумын харьяат Ганболдын Ариунболд. Улсын баяр наадмын нэг түрүү, нэг айраг, улсын бүсийн уралдаанаас нэг түрүү хүртсэн.

Уралдаанч: Хонгор сумын 14-р сургуулийн 6а ангийн сурагч Түвшинтөгсийн Баттүвшин.

Дорнод:

Уяач: Хэрлэн сумын харьяат, аймгийн Алдарт уяач Сэлэнгэсайханы Галт. Улсын бүсийн уралдаанаас нэг түрүү хүртсэн.

Уралдаанч: Хэрлэн сумын Шинэ хөгжил цогцолбор сургуулийн  8а ангийн сурагч Батхүүгийн Бадар-Ууган.

Дундговь:

Уяач: Дэрэн сумын харьяат, аймгийн Алдарт уяач Сосорбурамын Одгэрэл. Улсын бүсийн уралдаанаас нэг түрүү, гурван айраг хүртсэн.

Уралдаанч: Дэрэн сумын ЕБС-ийн 6а ангийн сурагч Мөнхбаярын Ганмягмар.

Дорноговь:

Уяач: Сайншанд сумын харьяат, МУ-ын Алдарт уяач Адуучийн Нямбаатар. Улсын бүсийн уралдаанаас зургаан айраг хүртсэн.

Уралдаанч: Сайншанд сумын 6-р сургуулийн 6в ангийн сурагч Эрдэнэхүүгийн Лхагва.

Завхан:

Уяач: Улиастай сумын харьяат, МУ-ын Алдарт уяач Ганбатын Даваадалай. Улсын баяр наадмаас нэг түрүү, хоёр айраг, улсын бүсийн уралдаанаас дөрвөн айраг хүртсэн.

Уралдаанч: Яруу сумын ЕБС-ийн 5а ангийн сурагч Цэрэнбатын Баяржавхлан.

Хөвсгөл:

Уяач: Галт сумын харьяат, МУ-ын Алдарт уяач Бүдийн Отгонсэлэнгэ. Улсын баяр наадмаас нэг түрүү, нэг айраг, улсын бүсийн уралдаанаас нэг айраг хүртсэн.

Уралдаанч: Мөрөн сумын ЕБС-ийн 7а ангийн сурагч Амарсайханы Батгэрэл.

Төв:

Уяач: Батсүмбэр сумын харьяат, нийслэлийн Алдарт уяач Ганзоригийн Батсайхан. Улсын бүсийн уралдаанаас нэг айраг хүртсэн.

Уралдаанч: Батсүмбэр сумын ЕБС-ийн 8 а ангийн сурагч Нямдоржийн Билэгтсайхан.

Ховд:

Уяач: Буянт сумын харьяат, аймгийн Алдарт уяач Гантогтохын Эрдэнэбаатар. Аймгийн баяр наадам, аймгийн бүсийн уралдаанаас таван түрүү, зургаан айраг хүртсэн.

Уралдаанч: Жаргалант сумын 6-р  сургуулийн 6 г ангийн сурагч Болдбаатарын Сүхбат.

Хэнтий:

Уяач: Галшар сумын харьяат Банзрагчийн Батболд. Аймгийн баяр наадам, аймгийн бүсийн уралдаанаас гурван түрүү, есөн айраг хүртсэн.

Уралдаанч: Хэрлэн сумын ЕБС-ийн  4 а ангийн сурагч Туяагийн Аюур.

Сүхбаатар:

Уяач: Баруун-Урт сумын харьяат МУ-ын Алдарт уяач Уртнасангийн Тамир. Улсын баяр наадмын нэг түрүү, улсын бүсийн уралдаанаас гурван түрүү, нэг айраг хүртсэн.

Уралдаанч: Төв аймгийн Сэргэлэн  ЕБС-ийн 6 а ангийн сурагч Ганбат Энх-Эрдэнэ.

Сэлэнгэ:

Уяач: Баянгол сумын харьяат Чулуундаваагийн Тамир. Улсын баяр наадмын нэг түрүү, аймгийн баяр наадам, аймгийн бүсийн уралдаанаас хоёр түрүү, гурван айраг хүртсэн.

Уралдаанч: Сант сумын ЕБС-ийн  8а ангийн сурагч Буян-Оршихын Энхбаяр.

Орхон:

Уяач: Баян-Өндөр сумын харьяат аймгийн Алдарт уяач Нямжавын Норовжамц. Улсын баяр наадмаас хоёр айраг, улсын бүсийн уралдаанаас нэг түрүү, гурван айраг хүртсэн.

Уралдаанч: Баян-Өндөр сумын 17-р сургуулийн 6в ангийн сурагч Цэнгэлийн Болд-Эрдэнэ.

Өмнөговь:

Уяач: Цогтцэций сумын харьяат МУ-ын Алдарт Алдарт уяач Наранцэцэгийн Алдаржаргал. Улсын бүсийн уралдаанаас нэг айраг, аймгийн баяр наадам, аймгийн бүсийн уралдаанаас 12 түрүү, 14 айраг хүртсэн.

Уралдаанч: Цогтцэций сумын 1-р сургуулийн 5б ангийн сурагч Анхбаатарын Одгариг.

Өвөрхангай:

Уяач: Хайрхандулаан сумын харьяат Зэстбалжирын Мөнхбаяр. Аймгийн баяр наадам, аймгийн бүсийн уралдаанаас дөрвөн түрүү, 11 айраг хүртсэн.

Уралдаанч: Тарагт сумын ЕБС-ийн 6а ангийн сурагч Алтангэрэлийн Балжинням.

Увс:

Уяач: Зүүнговь сумын харьяат МУ-ын Алдарт уяач Бадарчийн Норовсамбуу. Улсын баяр наадмаас нэг түрүү, улсын бүсийн уралдаанаас нэг айраг хүртсэн.

Уралдаанч: Өлгий сумын  ЕБС-ийн 9 а ангийн сурагч Рашийн Буяннэмэх.

Улаанбаатар хот:

Уяач: Хан-Уул дүүргийн харьяат МУ-ын Манлай уяач Батсайханы Пүрэв-Очир. Улсын баяр наадмаас нэг айраг, улсын  бүсийн уралдаанаас хоёр түрүү, наймаг айраг хүртсэн.

Уралдаанч: Төв аймгийн Сэргэлэн сумын ЕБС-ийн  2а ангийн сурагч Ганбаярын Тэргэл. 

Уяач: Багануур дүүргийн харьяат Цэдэнсодномын Цагаанчулуун. Улсын бүсийн уралдаанаас нэг айраг, аймгийн баяр наадам, аймгийн бүсийн уралдаанаас хоёр түрүү, таван айраг хүртсэн.

Уралдаанч: Багануур дүүргийн “Оюуны Эрин” цогцолбор сургуулийн 1.1 ангийн сурагч Цагаанчулууны Батцагаан.

 Б.Хастөр

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна