Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр нь торгон ирээ тааруулаад гаршчихсан хүн байсан
![](http://ulaanbaatar.todmagnai.mn/images/users/cube/73f11013677ea13b2217f297dec29d25.jpg)
![](http://todmagnai.mn/images/news/main/98ccd41c5450eeb0f1194f4ebb8b78d8.jpg)
Төв аймгийн Эрдэнэ сумын харьяат уяач Ц.Батсайханы ярилцлагыг хүргэж байна. Тэрээр Монгол Улсын Манлай уяач Сампилын Гэсэрваанийн Дунд хүрэн азаргыг унаж хурдлуулж байсан юм.
-Та Дунд хүрэн азаргыг хэдэн жил унасан бэ?
-Дунд хүрэн бол 1967 оны унага. Би гурван жил унасан. 1974 онд сумынхаа 50 жилийн ойн наадамд түрүүлж, хойтон жил нь улсын наадамд аман хүзүүдэж байлаа. Тэр жил Сундуйн хүрэн түрүүлсэн юм.
-1975 оны улсын баяр наадам өргөн дэлгэр болсон уу?
-Тэгэхэд Гэсэрваань гуайн улаан хээр соёолон, улаан бор даага, хээр шүдлэн гуравтай улсын баяр наадам руу явсан санагдаж байна. Би бүгдийг нь унаж байлаа. Тэгэхэд даага 50, хээр соёолон 78-аар давхиж, нэг үнэмлэхтэй ирж байсан юм.
-Азарганы уралдаан хэр өрсөлдөөнтэй байв?
-Би анх удаа улсын баяр наадамд морь унаж байлаа. Өмнө нь Гэсэрваань гуайн хүүг унаж байхад морь нь хадуураад хаширчихсан байсан. Тэгээд Гэсэрваань гуай зам үзнэ гээд намайг дагуулаад, шогшсоор Айдасын даваан дээр гараад ирлээ. Замын туршид л надад хаагуур, яаж давхихыг зааж явлаа. Хүн түрүүлгэнэ л гэж морь уядаг шүү дээ. Тэр ч утгаараа өөртөө итгэлтэй байсан байх. Наадам ч эхэллээ. Хүрэн азарга маань Түргэний голоор гармагцаа үлийнд бүдрээд, би ч эмээлийнхээ урд гарчихдаг юм байна. Тэр чигээрээ мориныхоо хүзүүн дээр дарж давхисаар байгаад эмээл дээрээ мордож аваад, Айдасын даваагаар өгсөх үед сайхан цогиотой л гарч байлаа.
-Хэдээр гарч ирсэн бэ?
-Айдасын даваагаар эхний тавд гарч ирсэн.
-Эхний азарга ойрхон явсан юм уу?
-Ер нь л ойрхон орсон шүү.
-Түрүүлэх боломж байсан гэж боддог уу?
-Одоо бодоход түрүүлэх боломжтой л байсан юм билээ.
-Гэсэрваань гуай морио өөрөө тосдоггүй байсан гэж сонссон. Таныг барианд ирэхэд тань ямар хүмүүс тосож авсан бэ?
-Тийм. Гэсэрваань гуай өөрөө тоссон. Харин 1976 онд айргийн таваар орж ирэхэд өөр хүн тосож авсан.
1977 оноос би хурдан мориноос хасагдаад, туслах уяачаар нь явах болсон юм. Их сэтгэлийн хөдөлгөөнтэй хүн байсан л даа. Морьд барианд орох дөхөхөөр сандраад, байн байн босож гүйгээд л байдаг байсан.
![](/images-library/2eb368b398c0a54f2e50afc178cf3ff5.jpg)
-1976 онд замаа ч мэддэг, унаачийн хувьд ч туршлага суучихсан байв уу?
-Тийм. Манай нутгийн Ганжуур гуай “Зурхайд орж ирмэгцээ амыг нь ганц татаад л зөв талаар нь ороод, тавын пайз атгасан даа” гэж ярьж байсан. Би ч тэрийгээ сайн мэддэггүй юм.
Улсын баяр наадамд уралдсан анхны жил аман хүзүүний бай шагналаа хэний гараас гардаж байв?
Ю.Цэдэнбал даргад үнсүүлж, том дөрвөлжин хайрцагтай чихэр, 42-ын торго, 200 гаруй төгрөгөөр шагнуулж байлаа.
-Унаач хүүхдийг сайн урамшуулдаг байжээ?
-Тийм. Унаач хүүхдэд өндөр шагнал өгдөг байсан юм.
-Зарим нь бэлгээ даадаггүй байсан гэх яриа ч ортой л юм байна?
-Харин тийм. Би ч дөрөв, тавдугаар ангид орсон хойноо хурдан морь унадаг болсон юм. Үеийнхэн дундаа бол биеэр жижиг л дээ. Тэр шагнал ч бас хэрэндээ хүнд эд байсан шүү.
-Хүүхэд насны тань хамгийн сайхан дурсамжуудын нэг нь энэ биз?
-Тэгэлгүй яах вэ. Улсын баяр наадам үзнэ, түүнд хурдан морь унаж уралдана гэдэг чинь хамгийн сайхан зүйл байхгүй юу.
-Төрийн наадамд азарга хоёр ч удаа айрагдуулна гэдэг хүн бүрт олдоод байдаг хувь завшаан ч бас биш шүү?
-Тийм. Гэсэрваань гуай манай хүргэн ах л даа. Манай ээжийн аавын төрсөн эгчийнх нь охинтой суусан юм. Манай энд цэрэгт ирээд, Арбулагийн Зүүн туурай гэдэг газар тарвага агнадаг байсан юм. Тэр зуураа манай эгчийнхээр орж гардаг байж л дээ. Цэргээс халагдмагцаа нутаг руугаа явж, ээж, төрсөн дүү хоёроо авч ирээд манайхны хүргэн болж байлаа. Би морийг нь унаад л... Их ерөөлөөр тэр хүнтэй учирсан гэж боддог юм.
-Өнөөдрийн уралдааны талаарх таамаглалаа танд хэлдэг байсан уу?
-“Дээгүүр давхина даа” л гэдэг байсан. Намайг хурдан морь унаж байх үед Содномпилын хүрэн гэж мундаг хурдан азарга байлаа. Мөн морин тойруулгын Хилэн хар, Дамдинсүрэнгийн хар гээд айргаас салдаггүй, өгөө аваатай давхидаг азарга цөөнгүй байсан.
-Та 1977 оноос туслах уяачаар дэвшчихсэн гэлүү. Тэр жил танайхан хэрхэн наадав?
-Тийм. Тэр жил манай сумын Шагдарсүрэнгийн Шовгор гэдэг хүүхэд Дунд хүрэнг унаж, айрагдуулж байлаа. 1978 онд ч мөн айрагдсан. Улсын баяр наадамд нийтдээ нэг түрүүлж, тав айрагдсан юм.
Та хүрэн азаргыг сайн мэдэх хүний хувьд хэлбэр хийц, уяаны онцлогийн талаар бидэнд ярьж өгөөч?
Бас л биерхүү адуу шүү дээ. Хүүхэд байхад том ачаатай машин дээр гарчихсан юм шиг л санагддаг байлаа. Бусад морьд нь намхан санагдана. Хүрэн азарга ч цээж, хүзүү луттай сайхан амьтан л даа.
Уяаны хувьд Гэсэрваань ах тарган ирэн дээр нь уралдуулдаг арга барилтай хүн байсан юм.
Унаач болон туслах уяачаар нь явж байсан хүн уяаны эрдмээс нь сурч үлдсэн зүйл багагүй байх даа?
Мундаг уяач шүү дээ. Хэдий сайн морь байлаа ч, нэг адууг тэгж олон давхиулна гэдэг амаргүй. Гэсэрваань гуай адуугаа тарган ирэн дээр нь их хайрлаж уядаг хүн байсан юм.
1975 онд Даваахүү гуай тэргүүтэй мундаг уяачид манай уяан дээр ирчихсэн, “Хүрэн азарга ч одоо урдуураа улаан хөлтэй амьтан гишгүүлэхгүй юм байна даа. Тарган уяад байдаг юм. Хавирга нь хэрзийгээд, жаахан цухуйгаад, одоо л яг болсон байна” гэж ярьж байсан юм. Ер нь тарган ирэн дээр нь торгон ирээ тааруулаад гаршчихсан хүн байлаа. Дунд хүрнээс хойш Мөлүү хүрэнг ч бас тэгж л уясан.
-Хүрэн азаргануудынхаа төлөөс танд өгсөн үү?
-“Олон болгоорой” гээд хоёр, гурван охин төл өгсөн юм. Нэг нь одоо сайхан бэлэвсэн гүү болчихоод байж байна. Бусад нь ч гурав, дөрөв болчихсон байна. Төлийн төлөөс нь би унаач хүүхдүүддээ дамжуулан өгнө гэж боддог юм.
![](/images-library/ae021d7167a6233e620d8e2370ecbd51.jpg)
-Таны уясан морьд хаана, хаана хэрхэн давхиж байв?
-Би хотод цахилгаан станцад жолоочоор ажиллаж байгаад 1993 оноос хөдөө гарч морь уяж эхэлсэн. Нэг жил сумандаа азарга, шүдлэн хоёроо айрагдуулаад, адуугаа хулгайд алдчихсан юм. Тэгээд л завсарласан даа. Одоо хүүхдүүд өсөөд, морь уяцгааж байна.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.
-Та бүхэнд ч бас баярлалаа. 1981-1984 онд Эрдэнэтийн дивизийн 215 дугаар ангид алба хаасан найз нөхөд маань морь уяад, хурдлаад байгаа сураг дуулдаад байгаа. Дэд хурандаа Дөчинлүндэв манай ангийн захирагч байсан юм. Би өөрөө тагнуулын баталионд жагсаалын дарга байлаа Тэдэнтэйгээ л нэг уулзах юмсан гэж бодож явна. Сэтгүүлээрээ дамжуулаад өгөөрэй.
"Тод магнай" сэтгүүлийн Төв аймгийн тусгай дугаараас...
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
14 цагийн өмнө Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
-
15 цагийн өмнө Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
-
16 цагийн өмнө Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
-
17 цагийн өмнө Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
-
19 цагийн өмнө Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
-
20 цагийн өмнө "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
-
23 цагийн өмнө Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
-
23 цагийн өмнө Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
-
23 цагийн өмнө "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
-
7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
-
7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
-
7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
-
7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
-
7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
-
7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
-
7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
-
7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
-
7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш…
-
7-р сарын 10 -нд Ц.Дагвасүрэнгийн хул шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд 254 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Батсуурийн Чинзоригийн хээр хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд 156 хурдан хязаалан гарааны зурхайгаас эргэлээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
2024 оны 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
-
2024 оны 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
-
2024 оны 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
-
2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
-
2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
-
2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
-
2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
-
2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
-
2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
-
2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
-
2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
-
2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
-
16 цагийн өмнө Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
-
23 цагийн өмнө Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
-
20 цагийн өмнө "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
-
23 цагийн өмнө "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
-
15 цагийн өмнө Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
-
17 цагийн өмнө Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
-
23 цагийн өмнө Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
-
19 цагийн өмнө Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
-
14 цагийн өмнө Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна