АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор азарга түрүүллээ

Сэтгүүлч
2024 оны 7-р сарын 11 -нд

Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 118, Ардын хувьсгалын 103 жилийн ой Үндэсний их баяр цэнгэл наадмын хурдан азарганы уралдаанд 192 хурдан хүлэг бүртгүүлснээс 134 нь гараа руу хөдөлсөн.

Түрүү магнайд  Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул, аймгийн Алдарт уяач Сэрээнэнгийн Гал-Эрдэнийн Нандин хонгор, аман хүзүүнд Архангай аймгийн Ихтамир сумын уугуул Уясахын Тодбаярын хээр,  айргийн гуравт Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын уугуул аймгийн Алдарт уяач Дугарсүрэнгийн Отгонлхагвын Солонго хүрэн, айргийн дөрөвт Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат Хишигжаргалын Аминхишигийн Цолмон  халзан, айргийн тавд  Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат аймгийн Алдарт уяач Чулуунбатын Батжаргалын Зээрэн зээрд хурдалж наадамчин олноо баясгалаа.


У.Энхмаа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна