АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүүллээ

Сэтгүүлч
2024 оны 7-р сарын 11 -нд

Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 118, Ардын хувьсгалын 103 жилийн ой Үндэсний их баяр цэнгэл наадмын их насны морьд барианд орлоо. 228 хурдан буян бүртгүүлснээс 182 нь шандас сорьж:

Ховд аймгийн Чандмань сумын уугуул, Монгол Улсын Манлай уяач Батчулууны Ерөөлтийн халтар

 түрүүлж, Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач Гантөмөрийн Чинзоригийн Дөлгөөн халтар аман хүзүүдэж, Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул, "Шунхлай" группын ерөнхийлөгч Пүрэвийн Батсайханы халиун

 айргийн гуравт, Архангай аймгийн Хотонт сумын уугуул, Тод манлай уяач Дуламсүрэнгийн Лхагвасүрэнгийн Урагшаа халзан

 айргийн дөрөвт,  Улаанбаатар хот, Налайх дүүргийн харьяат Цогнойжамцын Даваагийн хээр

 айргийн тавд тус, тус  хурдаллаа. 

У.Энхмаа



0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна