Соёолонгийн уралдааныг 200 мянга орчим хүн үздэг нь тогтоогджээ

Сэтгүүлч
19 цагийн өмнө

“Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадам “МӨНХӨД ГЭРЭЛТЭХ МОНГОЛ” агуулгын дор зохион байгуулагдаж байгааг уншигч та мэдсэн үү. 

 Монгол орныг Зүүн Хойд Азийн аялал жуулчлалын томоохон бүс нутаг болгох” зорилтын хүрээнд үйл ажиллагаагаа явуулж буй “Монгол Наадам Цогцолбор” ОНӨТҮГазар нь “Хүйн долоон худаг”-ийг үндэсний бахархалт цогцолбор болгохоор зорин ажиллаж буй гэнэ. Энэ зорилтынхоо хүрээнд

  • Үндэсний Их Баяр Наадам – Хурдан морины уралдаан
  • Хүрээ цам, даншиг” наадам
  • Хаврын бүсийн хурдан морины уралдаан
  • "Монгол хүү" хүүхдийн баярын арга хэмжээ
  • Адуучин тэмцээн
  • Талын салхи-” Мото спорт сонирхогчдын наадам
  • Шилмэл мал сүргийн үзэсгэлэн
  • Монголын үндэсний спортын наадам
  • Эрүүл иргэн- Эко хөгжил” спорт өдөрлөг
  • Байгууллагуудын ойн баяр зэрэг уламжлалт цэнгүүн, наадмуудыг тогтмол амжилттай зохион байгуулсаар иржээ. 

Монгол Наадам Цогцолборын газар нутгийн хамрах хүрээ нь 12582 га, Улаанбаатар хотын төв цэг Чингисийн талбайгаас Хүй долоон худгийн хөндий, наадмын талбайн төв зогсоол хүрэхэд баруун аймгийн төв замаар 32.0 км газар юм.

Хүй долоон худагт 70-150 мянга орчим наадамчид цуглардаг бөгөөд үүнээс зөвхөн үндэсний их баяр наадмын үеэр үзэгч олон нийтийн хамгийн ихээр үздэг соёолон насны морины уралдааныг үзэхээр 150-200 мянга орчим наадамчид цуглардаг байна. Үүнээс гадна наадмын 4 өдрийн турш ойролцоогоор хот, орон нутгаас нийтдээ 400-450 мянган хүн /давхардсан тоогоор/, 4-5 мянган гадаадын жуулчид ирж нааддаг гэсэн албан бус тоо байна.

Энэ жилийн хувьд Үндэсний их баяр наадмын үеэр Төв цэнгэлдэх хүрээлэнд 206 цэгт, Хүй долоон худагт 370 цэгт нийт 576 зөвшөөрөл олгож, наадамчин олонд худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулж, хүнсний чанар, аюулгүй байдал, эрүүл ахуй, стандартын шаардлагыг хангуулж, хяналт тавьж ажиллаж байна.

 А.Эрдэнэчимэг

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна