Харфорд мужийн “мөнхийн ферм”-ийн эзэд
А.Тэлмэн
Тэртээ хоёр зуун жилийн өмнөөс л Харфорд муж нь нутгийн мөнхийн ферм нэрийг авчээ. 1933 онд үүсэн байгуулагдаж байсан Мариландын шилмэл үүлдрийн морьдын (thoroughbred) үржүүлгийн хамгийн анхны байр энд бий болсноор нутгийн мөнхийн ферм нэртэй болсон түүхтэй аж. Энэхүү байрыг Адольф Понс гэгч анх барьсан байна. Тэрээр шилмэл үүлдрийн морьдын хамгийн том уралдааны нэгэнд зүй ёсоор тооцогддог Man O’ War-ийн худалдаа болон хэлэлцээний ажлыг (sale) шийддэг, August Belmont II-ын морин тойруулгын зөвлөхийн албыг хашдаг нэгэн байсан гэдэг. 1951 онд Адольфийг нас барсны дараа түүний хөвгүүд Жон, Жое нар аавынхаа ажлыг үргэлжлүүлэн хийх болжээ. Харин өнөөдөр энэхүү гэр бүлийн бизнесийг нь Адольфийн ач хүү 55 настай Майк Понс, 57 настай Жош Понс нар хариуцан ажиллаж байна. Ач хүү Майк нь 1980 оноос эхлэн энэ фермийг ажлуулах болсон бөгөөд “Бидний ах, эгч нар бүгд л энэ хашаанд ажиллаж амьдарсан улс. Тийм ч болохоор тэдэнтэйгээ ойр байхын тулд бид энэ хашаандаа л байх ёстой” гэж үздэг. “Амьтны төлөө хариуцлага үүрч өсөж том болох бол хамгийн сайхан зүйл байсан. Харамсалтай нь өнөөдөр олон хүүхдүүд юунд ч санаа тавьж, анхаарахгүйгээр өсөж байна” гэж халагласан нь ч бий. Kentucky-гийн Их сургуулийг хуулийн зэрэгтэй төгссөн Майкийн ах Жош нь Балтимор мужийн болоод өв уламжилсан энэхүү фермийнхээ ерөнхий менежерээр ажиллаад 25 жилийн нүүрийг үзэж байгаа гэнэ. Эднийхэн “Бид хөдөө аж ахуй, уралдаан, спорт аль алийг хослуулсан баялаг түүхийн эзэд болж байгаадаа баяртай явдаг. АНУ-д бейсбол 100 жилийн настай байхад морины уралдаан түүнээс 150 жилээр өмнө гээд л ярина шүү дээ. Тэгэхээр бидний бизнес ч өнөөг хүрсэн шигээ урт удаан хугацаанд үргэлжилсээр л байх болно” хэмээн Майк ярилаа. Тэд аавынхаа нөлөөгөөр морины уралдаанд дуртай болжээ. Тиймдээ ч өдгөө Адольф Понсийн үр ач нар ”Энэ фермийн түүхийг бичилцэх нэгээхэн хэсэг болно гэдэг бидний хувьд хүүхэд байхын л хүсэл мөрөөдлийн маань нэг хэсэг байлаа” гэлцдэг. Майк гурван хүүхэдтэй, эхнэр Лиза нь тэтгэвэрт гарсан ч Харфорд мужийн тусгай эрхт сурган хүмүүжүүлэгч нэгэн. Харин Жош нь хоёр хүүтэй, эхнэр Еллен нь урлагийн хүн ажээ. “ Бид энэ фермд дөрвөн үеэрээ ажиллаж байна. Бид энэ газартай уяатай улс. Манай адууны хамгийн сайн үүлдрүүд ч энд л бурхан болж оршуулсан” гэнэ. Эндээс энэ жилийн хоёр удаагийн аварга Сigar , Саратогагйин 2011 “Grade One” уралдаанын хоёр удаагийн түрүү Ask the Moon нар төржээ.
Ер нь Харфорд муж нь хэн ч ямар ч бизнес эрхлэхэд ээлтэй нутаг. Энд фермийн ажилчдын олонхи нь амьдардаг төдийгүй хэд хэдэн харилцагчид нь ч тус мужид үйл ажиллагаагаа явуулдаг байна. Тус гэр бүлийн амжилтын нууц ердөө л сэтгэл. Аливаа эхлүүлсэн ажилдаа чин сэтгэлээсээ хандана гэдэг амжилт дагуулдаг болохыг тэдний ярианаас төвөггүй харж болохоор. Манай бүх сайн морьд бидний түншүүдэд байдаг, мэдээж интернеттэй болсноос хойшхи жилүүдэд Понсынхны бизнесээ явуулдаг арга ч үндсээрээ өөрчлөгдсөр ирсэн. Энэ ферм Каролинээс Нью-Йорк хүртэлх өргөн нутгийг өдгөө хамрах болжээ. Сүүлийн үеийн технологийн хөгжлийн ачаар Денвер, Техаст ч хүрээгээ тэлж амжсан байна. Майк Харфорд мужийнхаа Хөдөө аж ахуйн зөвлөгөө өгөх газар, болон Мариландын морь үржүүлэгчдийн холбооны удирдлагын хэсэгт ажилладаг. Тэрээр нутгийн мөнхийн ферм болох морины бизнесийг сонирхох гадны зочдод фермээ үзүүлэн, мэдлэг мэдээлэлээсээ хуваалцдаг аж. “Бид чадахынхаа хэрээр ихийг нутагтаа өгөхийг хичээдэг. Тиймдээ ч сүүлийн жилүүдэд Харфорд мужаасаа адуу үржүүлэг, морин спорт уралдааныг сонирхдог олон олон хүмүүсийг фермдээ ажилд авах болсон” гэ? Майк онцолжээ.
С.Нямтуяа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна