Аймгийн Алдарт уяач С.Цэрэндагва:” Өвөө маань 1000 адуутай Тайж хүн байсан”
А.Тэлмэн
- Таны өвөг дээдэс язгууртан гаралтай олон адуутай хүмүүс байсан дуулдсан?
Тиймээ, манай хөгшин аав Баатарвангийн хошууны Жаахан тайж гэж 1000 гаруй адуутай хүн байсан гэдэг. Аав маань хөгшин аавын хөрөнгийг өвлөж үлдээд 1954 онд Говь-Алтай аймгийн Овоот сум гэж байхад 600 гаруй адуу нийгэмчилж нэгдэлд орж байсан юм билээ. Миний аав айлын ганц хүү ч адуунд эрэмгий, морь сайхан уургалдаг, сайн уядаг хүн байсан.
-Мянган адуу хураана гэдэг ч амаргүй байх шүү?
-Манай өвөөд тэр хавьдаа зартай хурдан хонгор морь байсан гэдэг юм. Тэр олон адуун дунд ороо нь ч жороо нь ч байсан гэж нутгийн хөгшчүүд ярьдаг. Аавыгаа бурхан болоход би тавхан настай байсан болохоор тэр бүр сайн мэдэхгүй, нутгийн хөгшчүүдийн ярианаас л тийм хүмүүс байж дээ гэсэн төсөөлөл авдаг юм. Аавын сайн уургач байсныг гэрчилсэн баярын бичиг хадгалаастай бий. Дээдчүүдийн угшлын адуу манай нагацынд байдаг юм. Нагац маань хөдөлмөрийн баатар Дорж гэж хүн байсан. Өөд болоод 4-5 жил болж байна. Нагац маань малд нүдтэй, морь сайн уядаг хүн байсан. Тэдний адуу Баян-Уул сумандаа их хурдалдаг, олон айраг түрүү авна. Тэр үед сум, аймаг хэсч нааддаггүй байсан болохоор сумандаа л голдуу уралдаж, их олон айраг түрүү авсан. Ахын уясан морьдыг унаж давхиулдаг л байлаа, хүүхэд байхдаа.
- Хэзээнээс ер нь морь уяж эхэлсэн бэ?
- Ер нь цэргээс ирээд л мал дагасан даа. Морь уях тухайд бол 1995, 1996 оны үеэс юм байна. Харин анхны айргаа 2000 онд аймгийнхаа 60 жилийн ойгоор шүдлэн аман хүзүүдүүлж хүртсэн. Морь амжилт гаргахаар их урам ордог юм байна лээ. 2003 онд Максын Ганбаатар, Цэрэнжигмэд нараас үрээ байдас авчирч адууныхаа цус сэлбэсэн. Мөн Хэнтий аймгийн Мөрөн сумын Чогсомжав гэдэг хүний адууны хул азарга авчирсан.
- Хэдэн онд Алдарт уяач цол хүртсэн бэ?
- 2008 онд аймгийн Алдарт уяач болсон.
- Танай аймагт бүсийн чанартай наадмууд хэд хэдэн удаа зохиогдсон.Тэдгээрт оролцож амждаг уу?
- 2006 оны аймагтаа болсон даншигт даага айрагдуулсан. Мөн Завхан аймгийн Тэлмэн суманд болсон даншиг наадамд азарга 17-гоор, шүдлэн 40-өөр давхиулж байлаа. Сум аймгийн чанартай наадмаас бол 30 гаруй айраг түрүү хүртсэн.
- Хамгийн их сэтгэлд үлдсэн наадмынхаа дурсамжаас хуваалцаач?
- Өөрийн унаган адуугаа айрагдуулсан 2006 оны даншиг л юм даа. Тэр үед уяач болсондоо бахархаж үнэхээр их баярласан. Мөн нутгийн хоёр Тод манлайдаа баярлаж явдгаа энэ дашрамд хэлмээр байна. Надад өгсөн болгон нь буян хишгээ хайрласан.
-Нутгийн адуугаа хөгжүүлэхэд нэмэрлэх таны санал санаачлага юу байх бол?
-Хамгийн гол нь энд тэндээс үнэтэй адуу авчирч уралдуулахдаа гол биш, авчирсан адуугаа нутагшуулж, Ал?ай нутгийн адууг Монгол улсын дэвжээнд гаргах нь уяачдын зорилго байх ёстой. Тэрхүү зорилгынхоо төлөө нэгдэж, томоохон наадмуудад оролцдог болох нь хамгийн эхний алхам гэж бодож байна даа.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна