Дуучин А. Мөнхбат унаж явсан жийпээ мориор сольжээ
А.Тэлмэн
“Манай адуу”, “Малчин заяа”, “Насны хань” зэрэг олон сайхан дууны эзэн бол дуучин А. Мөнхбат юм. Хүүхэд байхын спорт, урлагт элэгтэй явсан тэрээр сумын заан цолтой. За бас бодибилдингийн мэргэжлийн тамирчин, багш дасгалжуулагч гэдэг. Харин 2006 онд С. Жавхлан гавьяат “Нутгийн салхи” нэртэй нийтийн дууны уралдааныг зохион явуулсан байдаг. Тэнд “хүчээ үзээд” авсан тамирчин залуу ийнхүү хүүхэд насны хүсэл мөрөөдлөө хөтлөгдөн урлагийн замд хөл тавиад багагүй хугацаа өнгөрчээ. Тэрээр өдгөө СУИС-ийн уртын дууны ангид сурдаг. Өнгөрсөн намар дан морины дуунаас бүрдсэн “Манай адуу” цомгоо гаргаж, бие даасан тав дахь тоглолтоо Монгол бөхийн өргөөнөө тавиад амжсан. Харин энэ удаад “Манай адуу” цомгоо шинэчлэн дахин хэвлүүлэхээр ажилдаа ороод байгаа гэнэ.
Дуучин А.Мөнхбат хурдны өлгий болсон Сүхбаатар нутгийн унаган хүү. Тиймдээ хүүхэд байхын л хурдан морьдын тухай ярианд шимтэн өссөн ажээ. Хэзээний моринд дуртай хүү харин “Манай адуу”, “Үйзэн зээрд” дуугаа дуулснаар бэлэгний олон хурдан адуутай болжээ. Сүүлд гэхэд “Манай адуу” цомгийг нь мялааж Монгол Улсын Тод манлай уяач Г.Батхүү өөрийн шуранхай угшлын адуунаас өнөө алдарт Толин хулын төл болох Толин сартай хул азарга бэлэглэсэн гэж байгаа. Одоо түүний бэлэгний адууны тоо 50 хэдийнэ даваад байгаа ажээ. Байсхийгээд л морь руугаа гүйчихдэг дуучин “сүүлийн үед арай л их мориор өвчлөөд байх шиг” хэмээн өөрийгөө оношлосон нь оргүй биш бололтой. Саяхан тэрээр Дорнодын Цагаан овоогийн уугуул, аймгийн Алдарт уяач Бадамхүүгээс унаж явсан Ланд 80 машинаараа соёолон үрээ сольж авчээ. Даага, хязаалан, шүдлэндээ дажгүй давхиж байсан энэхүү соёолонг “Манай адуу”-ны эзэн юм дуулгах хүлэг хэмээн сонжсон нь энэ ажээ. Нэмж сонирхуулахад тэрээр морь уяад хоёр жил болж байгаа. Өнгөрсөн жил Дарьгангын Хутагбалжирын Эрдэнэбаярын бэлэглэсэн алаг соёолон Төв аймгийн Баянцогтын наадамд түрүү, Өвөрхангайн Зүүнбаян-Улааны 80 жилээс айрагт орсон нь шинэхэн уяачид урам зориг нэмээд байгаа юм.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна