Аймгийн Алдарт уяач О.Мөнхбат: “Тод магнай” сэтгүүл хөдөөд жинхэнэ “мода” болж байна

А.Тэлмэн
2012 оны 3-р сарын 22 -нд

-Сэтгүүлийнхээ уншигчидтай уулзах мэргэжлээрээ бахархах сэтгэлийн төрүүлсэн баярт агшнуудын нэг байдаг юм. Та хэзээнээс манай сэтгүүлийг уншигч болсон бэ?
-Анхны дугаараас нь ?хлээд цөм бий. Харж болно шүү. /үзүүлэв/ хөдөөгийн уяач бидэнд гарын авлаг болж буй цорын ганц хэвлэл бол “Тод магнай” сэтгүүл байгаа юм. Миний захиалсан сэтгүүлийн манай энэ хавийнхан бүгд дамжуулаад у?шдаг. Яг авчирч өгөөрэй гээд гарын үсэг зуруулахаас наагуур юм болоод л явуулна шүү дээ. /инээв/
-Танд ямар булан илүүтэй таалагддаг вэ?
-Бүгдийг нь шимтэн уншдаг даа. Уяачдын ярилцлагыг бол нэг бүрчлэн уншина. Том уяачдын ярилцлагууд бидэнд туршлага болдог юм. Жишээлбэл Эрдэнэчулуун Тод манлайгийн “уяа нь гүйцээгүй адууг аваад үлдчих сэтгэлийн хаттай байвал тэр уяач” гэсэн үг хүмүүсийн сэтгэлд их хүрсэн байна лээ.Их олон хүн тэр тухай ярьж, “Тод манлай тэгж хэлсэн байсан. Тэгэхээр нь адуугаа аваад үлдчихлээ. Болохгүй байсан юм” гэдэг. Тэгэхээр танай сэтгүүлийн ач тус их байгаа биз.
-Дэлхийн морин спортын талаар уншдаг уу?
-Уншинаа. Хөдөөгийн бид тэр бүр интернетэд орж чадахгүй шүү дээ. Тэр утгаараа дэлхийн мэдээллийг л танайхаас авдаг даа. Морины холбогдолтой хэвлэлүүд гардаг л даа. Гэхдээ тогтмол хугацаандаа гардаг нь танайх. Бас их уншууртай. Хөдөөд бол жинхэнэ “мода” болж байна.
-Биднийг сонгосон танд баярлалаа. Үргэлж хамт байгаарай.
Танай хамт олонд ч гэсэн баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна