Дорнодыг доргиосон уяачдын баяр


Хурдан хүлгэдийнхээ хийморьт сүсэглэн хээрээр гэр хэцээр дэр хийн, хөдөө хөхөрч, гадаа гандаж явдаг уяачид магнай тэнийн хөөрч нэгэн өдрийг өнгөрөөлөө. ММСУХ-ны салбар ууган гурван холбоодын нэг Дорнод аймгийн морин спорт уяачдын холбоо энэ жил 15 нас хүрч буй. Дорнодын уяачид 15 жилийн ойгоо энэ сарын 25-ны ням гарагт Чойбалсан хотноо тэмдэглэн өнгөрүүлсэн бөгөөд манай сурвалжлах хэсэг урилгаар зочилсон юм.
Ойн арга хэмжээ сүргийн манлай азарганы уралдаанаар эхэлж, газар газрын 180-аад хурдан хүлэг шандас шалгаж, уясан эзэн, унасан хүүхэд, хурсан олноо цэнгүүллээ.
Дорнодын тал нутагт өнтэй сайхан өвөл болсон ч цас нэлээд орсон нь эргэн тойрны байдлаас илт. Уралдаан аймгийн төвөөс зүүн хойш 10 гаруй километрийн зайтай болсон бөгөөд газар орны байдлаас болон морьд 14-16 километрийн зайнаас уралдсан. Газар ойр болоод ч тэрүү аль ч насан дээр морьд бөөнөөрөө барианд орж үзэгчид морины комиссынхныг дуу нийлүүлэн тоолуулахад хүргэж байлаа.
Азарга, соёолонгийн уралдааны дараа албан ёсны нээлтийн ажиллагаа өрнөж, “Түмэн эх” чуулгын дуучин Мөнхбаатар уртын дууны шуранхайгаар наадамчин олны сэтгэлийг хөглөсөн. Үүний дараа холбооны шинэ тэргүүн Болорчулуун дулаан үгтэй баярын мэндчилгээ дэвшүүлж ойн арга хэмжээ албан ёсоор эхэлснийг мэдэгдсэн юм.
Нээлтийн ажиллагааны өөр нэгэн сонирхууштай нь хос морьдын үзүүлбэр байсан. Мөнгөн тоногтой эмээл хазаар тэргүүтнээр чимсэн зүс ижил хүлгэдээ унасан үндэсний хувцастай хосууд нэг хэсэгтээ л үзэгчдийг сатааруулж хөгжөөнө билээ.
Нээлтийн ажиллагааны дараа 270-аад их насны морьд гарааны зурхай руу хөдөлж, наадамчин олон өмнөх хоёр насанд түрүүлж айрагдсан морьдыг шинжин талбай тойрч харагдсан.
Дорнод аймгийн хэд хэдэн сумд тусгайлан гэр барьж, зочдоо угтаж үдэж байсан бөгөөд настангууд цай уунгаа эртний сайхан цагаа дурсан хууч хөөрч цагийг зугаатай өнгөрөөнө билээ.
Ийнхүү цаг хэртэй болсны дараа их насны морьд барианы зурхайд ирж, наадамчин олон хөл хөдөлгөөнд орон хэсэгтээ бужигнаад авсан.
Шагнал гардуулахыг хүлээн зогссон томчууд унаач хүүхдүүдээ хооронд нь барилдуулж үзэгчдийн тэр чигт нь хуйлруулж дөнгөсөн. Үзэгчдийн уухайн дуунд цөс нь хөөрсөн багачууд шавар болсноо ч анзаарах сөхөөгүй шавж дэвэн зогсох нь өхөөрдмөөр. Ийн хэсэг хугацаа өнгөрсний дараа түрүүлж айрагдсан морьдыг цоллох ажиллагаа эхэлж, асрын өмнө алдар цолыг нь дуудсан юм.
Дээд гурван насны морьдын уралдаан, хос морьтонгуудын шалгаруулалт ойн арга хэмжээний нэгээхэн хэсэг байсан бөгөөд хоёр дахь хэсэг орой 20 цагаас Ольхон ресторанд үргэлжилсэн юм.
Хүндэтгэлийн цайллагад Дорнод нутгийн нэрийг дуурсгасан үе үеийн уяачид, морины зүтгэлтнүүд хүрэлцэн ирснээс гадна ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн нарын төв холбооны төлөөлөгчид ирсэн байсан.
П.Сэргэлэн тус аймгийн уяачдын холбоог үүсгэн байгуулж 15 жил удирдсан хүндэт тэргүүн Ганбаатарт ММСУХ-ны дурсгалын зүйлийг гардуулж, шинэ тэргүүн Болорчулуунд цаашдын ажилд нь амжилт хүсэн ерөөсөн юм. Түүнчлэн энэ үеэр аймгийн Алдарт уяач таваар нэмэгдсэн бөгөөд Дорнодын адууг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсан ахмад уяачдыг урамшуулна билээ. Ёслолын ажиллагаанд Түмэн эх чуулгын дуучид, МУГЖ дуучин Энхзул нар ая дуугаа өргөсөн бөгөөд сэтгэл нь хөөрсөн уяачид дууг нь түрж, уран бүтээлчдэд урам хайрласан билээ.
Хүлээн авалтын үеийн өөр нэг сонин бол экс тэргүүндээ үзүүлсэн хүндэтгэл байлаа. Уяан дээрээ дүүхэлзэх зургаан насны морьдыг мөнгөөр урлаж, дэл сүүлийг нь алтаар бүрсэн сувинер яахын аргагүй нүд хужирласан гайхалтай бүтээл болсон байсан юм.
Ийнхүү дуу хуур, дурсамж яриа хөвөрсөн Дорнодын уяачдын холбооны 15 жилийн ой яригдах сонинтой, ялгарах түүхтэй дэлгэр сайхан боллоо.
Ш.Бадамаа













0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
16 цагийн өмнө Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
Өчигдөр, 12:59 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
Сэтгэгдэл бичигдээгүй байна