“Сэлэнгийн бүсийн хурд-2012” боллоо

А.Тэлмэн
2012 оны 4-р сарын 02 -нд

Сэлэнгэ аймгийн Засаг даргын захирамжаар, "Буган халиун ажнай" МСУХ-ноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Сэлэнгэ бүсийн хурд 2012" бага гурван насны /хязаалан, шүдлэн, даага/ уралдаан 3-р сарын 30-нд Цагааннуур сумнаа зохион байгуулагдаж, өргөн дэлгэр сайхан наадлаа. Уралдаанд Сэлэнгэ аймгийн бүх сумд, Дархан-Уул, Орхон, Булган, Төв, Өвөрхангай зэрэг аймгаас уяачид хурдан хүлгүүдээ сойж ирсэн бөгөөд гурван насны 240 орчим алтан туурт тоосоо өргөжээ.

Хязаалан: 85

1. Хушаат сумын уяач Пүрэвсүрэнгийн буурал
2. Хушаат сумын уяач Бямбацэрэнгийн бор халзан
3. Төв аймгийн Батсүмбэр сумын уяач Бат-Оргилын зээрд
4. Зүүнбүрэн сумын уяач Мөнгөншагайн хүрэн
5. Төв аймгийн Жаргалант сумын уяач Баясгалангийн зээрд

Шүдлэн: 79

1. Сүхбаатар сумын уяач Батсүхийн сартай хээр
2. Зүүнбүрэн сумын уяач Гомбоцэдэнгийн хээр халзан
3. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уяач Пүрэвсүрэнгийн бор
4. Сайхан сумын уяач Ганболдын хонгор
5. Цагааннуур сумын уяач Сайнбуянгийн бор халзан

Даага: 73

1. Хушаат сумын уяач Батдэлгэрийн бор халзан
2. Зүүнбүрэн сумын уяач Хөхөөгийн цавьдар
3. Мандал сумын уяач Алдарын хээр
4. Сүхбаатар сумын уяач Чулуун-Эрдэнийн зээрд
5. Сайхан сумын уяач Баярхүүгийн цавьдар


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна