Тод манлай уяач Г.Батхүү: Уяачдыг “Тод магнай”-гүйгээр төсөөлөхийн аргагүй

А.Тэлмэн
2012 оны 4-р сарын 02 -нд

“Тод магнай” сэтгүүлийн эхний зочдын нэг нь миний бие болсон байх. Уяачид, хурдан мориныхны талаар нийтэлдэг үнэхээр сайхан сэтгүүл. Тийм ч учраас би мэдсэн даруйдаа захиалсан. Байнгын захиалагчдынх нь нэг байгаа юм.  Туслах маань сэтгэл оруулж өгөнгүүт ямар ч ажилтай байсан хальт гүйлгээд гарна. Уншихад ажлын стресс тайлагдаж, хөдөө сайхан талд адуугаа уяж байгаа юм шиг санагддаг шүү. Зарим ярилцлаганаас бүр айраг амтагдана шүү дээ. /инээв/ Монгол хүнийг морьгүйгээр төсөөлөхийн аргагүй гэдэг. Тэгвэл уяач хүнийг “Тод магнай”-гүйгээр төсөөлөхийн аргагүй. Би ингэж хэлэх байна. Та бүхэнд цаашдын ажилд тань улам их амжилт хүсч, монголчуудынхаа хайр хүндэтгэлийг хүлээсэн энэ чанараа алдахгүй байхыг ерөөе.


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна