Г.Тэмүүлэн: 11 жилийн дараа төрийн наадмын түрүү хүртлээ
А.Тэлмэн -Юуны өмнө төрийн наадмын түрүү хүртсэн танд баяр хүргэе. Баяр наадмын сэтгэгдлээсээ хуваалцана уу?
-Баярлалаа. Түүхт ойн баяр наадамд морьд маань их сайхан давхиж, төрийн сүлд түмэн олны минь буян хишиг ивээн хоёр түрүү хүртлээ. Энэ жилийн баяр наадам миний хувьд хувь ерөөлтэй бэлгэ дэмбэрэлтэй үйл явдлаар дүүрэн байлаа. Өнгөрсөн жилийн 7-р сарын 12-ны яг энэ өдөр Эрдэнэчулуун ах маань төрийн наадмын аман хүзүүг маань мялааж халтар унага зүслэн өгсөн юм. Тэгсэн яг жилийн дараа ахын маань бэлэглэсэн үрээ төрийн наадмын түрүү авчирлаа. Үнэхээр их баяртай байна. Улс бүсийн наадмын гурван түрүү, хоёр айргийн эзэн Дөлгөөн хар үрээ маань түүхт ойн жилийн түрүүг даллан ирж, өөрөө ч түрүү магнай боллоо хэмээн бэлгэшээж байна даа.
-Гарсан цагаасаа өнгөлсөөр магнайдаа тоосгүй түрүүлсэн халтар даага Амгалан төрийн ажнай шаргын төл гэдэг нь наадамчин олны сонирхлыг эрхгүй татсан. Халтар дааганы эх нь...?
-Халтар даага маань монгол төрийн наадамд зургаа түрүүлсэн Амгалан төрийн ажнай шарга азарганы төл. Эрдэнэчулуун ах маань “Дүүгийнхээ аман хүзүүний амжилтыг мялааж, шарга азарганыхаа төлийг бэлэглэе” хэмээн зүсэлж өгсөн юм. Харин эх нь Жаргалантын морин завод угшилтай халтар гүү бий. Тэгэхээр халтар даага маань хоёр талаасаа хурдны удамтай сайхан буян байгаа юм. Халтар даага маань эцэг шарга азарга шигээ Монголын ард түмнийг олон жил баярлуулсан хурдан буян болох байхаа гэж бодож байна. Моринд хайртай монгол зон олны хүндлэлийг хүлээсэн эцэг шаргаа азаргаа зодог тайлж байхад төл нь ийнхүү төрийн наадамд түрүүлсэн нь бас их бахархууштай үйл явдал байлаа.
-Наадмын өмнөх сунгаануудад Эрдэнэчулуун Тод манлайн дааганууд сайн байгаа дуулдаж байсан. Халтар даага тэдний нэг нь үү?
-Тиймээ, бүх сунгаан дээр өнгөнд давхисан. Дараагийн даагануудаас 300-400 метрийн зайтай л орж ирж байсан. Дунд сунгаан дээр бол бүр хол тасарч түрүүлсэн. Энэ жилийн сунгаануудад эрлийз монгол нийлсэн 100-150 даага уралдаж байсан шүү дээ. Халтар дааганы тухайд гараа тийм ч сүрхий биш. Ерөнхийдөө л 30-40 дааганы ард гараад 3-4 километрийн дараа давхил нь жигдрээд өнгөний 10 дааганд ороод л ирдэг юм. Тэгээд жигдхэн давхилаар урагшилсаар цээжинд уралддаг онцлогтой адуу байгаа юм. Сунгаануудад эрлийзүүдийг дийлж байсан учраас уяач, унаач бид хэд цөм л цагаан хэл ам, ханиад томуунаас холуур байгаасай хэмээн залбирч байсан нь биеллээ оллоо.
-Г.Тэмүүлэнд шарга азарганаас гадна энэ цагийн эрхгүй хурдан азаргануудын төл байдаг гэж сонсож байсан юм байна?
-Энэ ташаа мэдээлэл байнаа. Аав бид хоёр цөөн хэдэн адуугаар л нааддаг. Бидний нэртэй улс бүсийн наадамд түрүүлж айрагдсан гурав дөрөвхөн адуу л байдаг. Нэг нь Тод манлай уяач Ганхуягийн Станбул азарганых нь төл хар үрээ, нөгөө нь шаргын төл энэ халтар даага мөн бүсийн наадамд гурав айрагдсан хээр азарга маань байна.
-Бүсийн наадмуудад хэрхэн наадсан бэ?
- Төр, түмний хишиг тоотой гэж бодоод наадмын маргааш бүх морьдоо тавьж амраасан. Архангайн наадмын тухайд зохион байгуулалт талаас нь дэмжиж оролцсон.
-Г.Тэмүүлэн одоогийн улс бүсийн наадмаас хичнээн айраг түрүү хүртээд байгаа вэ?
-За тоолъё л доо. Хар үрээ улс бүсийн наадмын гурван түрүү, хоёр айраг, халтар даага нэг түрүү, хээр үрээний нэг айраг /уг нь бүсийн наадамд гурав айрагдсан ч нөгөө хоёр нь аавынх нь нэр дээр бичигджээ/ Манлай халзан соёолонгийн гурав айраг. Ингэхээр нийтдээ хэд болж байна.
-Дөрвөн түрүү, зургаан айраг. Чанар нь л гэхээс тооны хувьд бол улсын алдар цолны болзол биелчихсэн юм шив дээ?
-Чанар хүрэхгүй байж магадгүй ээ. Миний хувьд зэрэг цол, бай шагналыг чухалчилдаггүй учраас яг үнэндээ нэг их ач холбогдол өгч тоолж байгаагүй юм байна. Цол авна ч гэж бодож байсангүй. Цол хэргэм бай шагнал гэхээсээ илүүтэй хурдан хүлгүүдээ өнгөнд давхихыг харах л сайхан байдаг. Уяачийн хөдөлмөр гэдэг өвөл, зун, хавар, намар гээд жилийн дөрвөн улиралд өрнөж байдаг хэцүү ажил. Ажлын шаардлагаас болоод тэр болгон очоод байж чаддаггүй учраас би алдр цолыг нь авах совест надад байхгүй ээ. Яахав цаашдаа моринд өөрчлөлт шинэчлэлт гараад уяач, морины эзэнд тусад нь цол өгдөг болчихвол тэр үед бодолцож магадгүй. Морин спорт хөгжсөн орнууд ийм журамтай байдаг.
-Улс бүсийн наадамд түрүүлж айрагдсан нэр бүхий хүлгүүдийг тань голдуу эзэд нь уядаг. Бусад морьдыг тань хэн уядаг юм бэ?
-Аав бид хоёр төрийн наадамд морь мордуулаад 11 жил болж байна. 11 жилийнхээ босгон дээр улсын наадмын анхны түрүүг хүртлээ. Монгол наадмын дэвжээ ийм л хатуу. Хэн дуртай нь морь айрагдаж түрүүлгээд байдаггүй. Аав маань ах дүү, унаач хүүхдүүдтэйгээ хамтраад Эрдэнэтийн ойролцоо морьдоо уядаг. Сүүлийн жилүүдэд туслах уяачгүй уяж байгаа. Аавын уяж байгаа морьд аймаг, сумын наадамд л уралддаг. Аймгийнхаа наадмаас гурван ч айраг хүртсэн байна лээ. Бидний чадвар одоохондоо тэр хэмжээнд л байна хэмээн аав маань ярьдаг юм. Тиймээс том довон дээр уралддаг Дуламсүрэн, Эрдэнэчулуун, Ганхуяг нарын зэрэг ах нарынхаа уяаны арга барилаас бага багаар ч гэсэн сурахыг хичээж байна.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна