Луу жилийн тэргүүн дэвжээг тодруулна

А.Тэлмэн
2012 оны 4-р сарын 12 -нд

Монголын үндэсний бөхийн холбооноос луу жилийн тэргүүн дэвжээ тодруулах барилдааныг зохион байгуулах гэж байна. Ид барилдаж буй бөхчүүдийн барилдааны ур чадварыг нэмэгдүүлэх, нэгэн цаг үеийг тодорхойлж байгаа шилдэг бөхчүүдийн өрсөлдөөнт барилдаан бий болгох зорилгоор зохион байгуулж буй тус барилдаанд 18 дэвжээ сугалаагаар гурван хэсэгт хуваагдаж өрсөлдөх ажээ. Ингэхдээ хоёр жилийн өмнө анх удаа болсон бар жилийн тэргүүн дэвжээ тодруулах барилдаанд эхний гурван байр эзэлсэн багууд тухайн хэсгээ толгойлох гэнэ. Нэг дэвжээний баг нь үндсэн зураа, сэлгээний дөрвөн бөх гэсэн бүрэлдэхүүнтэй байх бөгөөд дэвжээний бөхчүүд хоорондоо тойргоор барилдах ажээ. Ингэхдээ нэг хос барилдаан найман минут үргэлжлэх юм байна.

Барилдаан дөрөвдүгээр сарын 14, 15, 22, 23-нд болно. Улмаар шигшээ барилдаан ирэх сарын дундуур болох ажээ.

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна