“Тод магнай” сэтгүүлийн шинэ дугаар худалдаанд гарлаа

А.Тэлмэн
2012 оны 4-р сарын 24 -нд

Морьтон монголчуудын мөнхийн омогшил “Тод магнай” сэтгүүлийн шинэ дугаар худалдаанд гарлаа. Дөрөвдүгээр сарын дугаарын зочноор “Арвагар хээр” холбооны тэргүүн, Манлай уяач Т.Энхбат уригджээ. Хэвлэлд барагтай бол ам нээгээд байдаггүй энэ эрхмийн чин сэтгэлийн халуун хуучийг та “Тодмагнай” сэтгүүлийн шинэхэн дугаараас шимтэн уншаарай.  Мөн мориор дамжсан үндэсний өв соёлыг хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилготой “Тод магнай-2012” ёслолын ажиллагааны “Төрийн их унаач” номинацийн эзэн, “Унаган хурд” галын унаач Ц.Өсөхбаярын  ярилцлагыг та энэ дугаараас унших боломжтой.
Хурдан хүлгийн нуруун дээр дарцагланхан явдаг бяцхан үрс ямархан бодол тээж явдгийг та эндээс мэдэж болох юм.
“Өмнөговь-2012” бүсийн уралдаанд  түрүүлж айрагдсан хурдан азаргануудын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Тод магнай сэтгүүл хүргэж буй.
Энэ мэтчилэн тоочоод шүүрс алдам сонирхолтой  мэдээллүүдтэй “Тодмагнай” сэтгүүлээ та “Интер” номын салбар дэлгүүрүүдээс болон сонин борлуулах цэгүүдээс худалдан аваарай.
Холбогдох утас:8889-1856, 9604-2992, 9665-2992

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна